Мэндчилгээ

Качон их сургуулийн Кил
нэгдсэн эмнэлгийн Олон улсын
эрүүл мэндийн төвийн дарга Ким У Кенг

Олон улсын эрүүл мэндийн төв нь манай эмнэлгийг зорин ирэгч олон орны гадаад үйлчлүүлэгчидэд тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2008 оны 10-р сард үүд хаалгаа нээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд бид үйлчлүү лэгчиддээ зайнаас зөвлөгөө өгөхөөс эхлээд, эмчилгээ хагалгааны дараа хүндрэлгүйгээр эх орондоо буцах хүртэл “One-Stop” үйлчилгээг хүргэх бүхий л бэлтгэлээ хангаад байна. Мөн эмчилгээ, хагалгаанаас гадна Солонгос улсад түр аялах явцад тулгарч болох сэтгэл санааны болон биеийн зовиур ба алжаал зэргийг сэргээн засах нь бидний үйлчилгээний нэгэн хэлбэр болно.
Дээд зэргийн эмч мэргэжилтнүүд, мөн гадаад хэлтэй сувилагч, хөтөч, захиргааны бусад ажилтнууд манай эмнэлэгээр зочилсон танд хамгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө байнгын бэлэн байдалд хүлээж байна. Англи хэл, Хятад хэл, Орос хэл, Монгол хэлээр манай хөтөч орчуулагч нар үйлчлүүлэгч таны сэтгэл ханамжтай байдлын төлөө бүхий л бололцоогоо дайчилан ажиллах болно.
Манай “Олон улсын эрүүл мэндийн төв” нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж, үйлчлүүлэгч төвтэй, дээд зэрэглэлийн үйлчилгээг танд хүргэхийн төлөө ажиллахаа амлаж байна.

Баярлалаа
Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга “Бэг Жон Хим”
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top