Тархины эрүүл мэндийн төв

Алсын хараа
Эрдэнэт хүний амь насыг эрхэмлэн, хайраар үйлчилж бүтээлчээр ажиллан эрүүл амьдралын төлөө хичээн зүтгэх болно.
Эрхэмлэх зүйл
Хэрэглэгч төвтэй дээд зэрэгллийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл нийгмийн төлөө
Качон их сургуулийн Кил эмнэлгийн “Тархины эрүүл мэндийн төв” нь сүүлийн үед огцом өсөн нийгмийн хувьд тулгамдсан асуудал болоод буй өндөр наслалтаас үйдэлтэй тархины үйл ажиллагааны саатал болон тархины цус харвалт, хорт хавдар, ой санамж алдах өвчин гэх мэт өвчнүүдийг эрт үед нь оношлон элрүүлж эмчилэх зэргээр нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Тархи, мэдрэлийн гаралтай өвчин нь урт хугацааны тасралтгүй эмчилгээ, судалгаа, хичээл зүтгэлийн үндсэн дээр эмчлэгддэг онцгой чанартай өвчин билээ. Качон их сургуулийн Кил эмнэлгийн “тархины эрүүл мэндийн төв” нь олон орны тархи судалгааны багуудтай хамтран ажиллагааны үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр(3.OT MRI) үйлчлүүлэгч та бүхэндээ үйлчилж байна.
Үйлчилгээний онцлог ба давуу талууд
1. Нийгмийн тулгамдсан асуудал болоод буй тархи мэдрэлийн холбогдолтой өвчин эмгэгийг эрт үед нь элрүүлэн эмчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч таны сэтгэл ханамж ба нэр төрийг хамгаалах үүднээс хувийн мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалж эмчилгээ, үйлчилгээг хийнэ.
2. Өвчлөлийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй судалж тухайн хүн бүрт тохирсон эмчилгээ, үйлчилгээг үзүүлнэ.
3. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч ажилна.
4. Хэрэглэгчийн санал хүсэлтийг сонсон хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top