Эмнэлэгт хэвтэх

1. Эмчид үзүүлж, хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эмнэлэгт хэвтэнэ.
2. Өвчтөн эмнэлэгт хэвтэхтэй холбоотой бичиг баримтуудад гарын үсэг зурж, бөглөнө.
Асран хамгаалагч Батлан даагчийн анкет бөглөнө
3. Эмнэлэгт хэвтэх үедээ эмчилгээний зардлын тодорхой хувийг эмнэлгийн дансанд урьдчилан байршуулна.
4. Эмнэлэгт хэвтэх үед сувилагч өвчний түүхийн талаар судалгаа авч, заавар, зөвлөгөө өгөх ба эмнэлэгт хэвтэх зааварчилгаатай уншиж танилцана уу.
5. Өвчтөн эмнэлэгт хэвтэх хугацаандаа эмнэлгээс өгдөг цамц өмдийг өмсөнө. Оо, сойз, алчуур, шампунь, углааш зэрэг ойр зуурт хэрэглэгдэх ариун цэврийн хэрэглэлээ авч ирнэ үү.
6. Энгийн өвчтөний өрөөнд асран хамгаалагч хамт байх боломжтой.
7. Эмчилгээтэй холбоотой болон эмнэлэгт хэвтэхтэй холбоотой ая тухгүй байдал, эмнэлгийн хоол таарахгүй байх зэрэг асуух зүйл, санал гомдол байвал сувилагчид мэдэгдэнэ үү.
8. Эмчилгээ дуусвал эмчилгээний төлбөрөө төлж, эмнэлгээс гараад эмчийн бичиж өгсөн эмийг ууна. Шаардлагатай бол сувилагчдаа шинжилгээний хариу, эмчилгээний тэмдэглэл, эмчийн магадлагааны бичиг авч болно. Сувилагч дараа хэзээ эмнэлэг дээр ирж эмчид үзүүлэх захиалга оруулж өгнө.
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top