Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

Lee, Gil Ya   M.D. Founder of Gachon University Gil Medical Center
Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэгт тавтай морилно уу
Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь салхи салхилах тусам илүү хүчтэй эргэдэг салхин сэнс шиг хэзээ ч шинэ зүйлд хүчээ сорихоо зогсоогоогүй урагшилсаар ирсэн. Шинэ замыг бий болгохын тулд тэр хэмжээгээрээ хүч зориг, сэтгэлийн хат хэрэгтэй. Хол давсан алсын хараагаар баруун далайн бүс нутагт түргэн тусламжийн төвийг нээж, дэлхийн түвшний судалгааг хийхийн тулд Качон их сургуулийн Тархи судлалын хүрээлэн болон Ли Кил Ёо Хорт хавдар • Чихрийн шижингийн судлалын хүрээлэнг байгуулж анагаах ухааны үндсэн хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Мөн манай улсын хамгийн анхны түргэн тусламжийн нисдэг тэрэг болох “Доктор нисдэг тэрэг”-ийг нэвтрүүлэн ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн үеийн чанарын өндөр түвшний техник тоног төхөөрөмжөөрөө бахархдаг Хорт хавдрын төвийн барилгын ажлыг дуусгасан нь яах ч аргагүй Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн томоохон ахиц дэвшил юм.
Ийнхүү бидний хичээл зүтгэлээр Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь Солонгос улсдаа судалгаа төвт 10-н эмнэлгээс Шилдэг 3-т шалгарсан ба улсдаа хамгийн анхны Бүс нутгийн гэмтлийн төвөөр сонгогдож ахиц гаргалаа.
Хилийн чанадад байгаа өвдсөн хүмүүсийг эмчлэх нь Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн баяр хөөр бөгөөд хамгийн том урам билээ. Хагас зууны турш хамтдаа хэрэгжүүлж ирсэн хөршөө хайрлах сэтгэл болон Уудам хайр, Сайн үйлс, Эх орноо хайрлах сэтгэлгээг цаашид залгамжлуулахад манай эмнэлгийн хамгийн том үнэт зүйл билээ. Дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна анагаах ухааны эмчилгээгээр дамжуулан нийгмийн сайн үйлсэд хувь нэмэр оруулдаг халуун дотно эмнэлэг, бүс нутгийн нийгэмтэй хэзээд хамтран ажилладаг эмнэлгээр дахин нэг алхам урагшлах болно. Өвчтөнүүдийн эрүүл мэндийг хамгаалж, амь насыг нь аврах ажил бол хүн төрөлхтөний аз жаргалыг сахин хамгаалах ажлын хамгийн эхний алхам юм.
Амьдралд шинэ хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх газар, Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн жавхлант маргаашийг дэмжиж өгөөрэй. Тасралтгүй судалгаа, хөрөнгө оруулалт, дээд зэрэглэлийн эмчилгээ үйлчилгээгээрээ та бүхний итгэл хүндэтгэлийг хүлээсэн 21-р зууны шилдэг эмнэлэг болох болно.
Cancer Center
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top