Эрхэм зорилго

Эрхэм зорилго
Олон нийтийн эрх ашгийн төлөө бие сэтгэлээрээ зүтгэх ба нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хүлээж, улс орноо хайрлах болно.
  • Бүх хүн үнэ цэнэтэй, тэгш эрхтэй
    Хорвоо ертөнц дээр юунаас ч илүү хамгийн түрүүнд тавигдах ёстой үнэ цэнэтэй зүйл бол хүн төрөлхтний нэр төр билээ. Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй бүс нутагт эмнэлэг байгуулж, ядуу буурай иргэдэд харамгүй тусалдаг нь “миний” гэхээс илүү “бидний” аз жаргалыг эрхэмлэж, уудам хайрын сэтгэлийг өвлүүлэн үлдээх зорилготой юм.

  • Хуваалцаж, бусдад анхарал тавих нь бидний аз жаргал юм.
    Нийгэм дээрх сул дорой хүмүүсийг халамжилдаг сайхан сэтгэл, хил хязгаарыг давж хүний амь насыг эрхэмлэн үзэх сэтгэл нь жинхэнэ сайн үйлсийг бүтээх боломжийг бий болгодог. Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь хуваалцах болон халамжлах үйлсээр дамжуулан улс болон нийгэм, хүн төрөлхтөн рүү чиглэсэн хайрыг түгээж, ‘Хүн төрөлхтнийг хайрлах хайр’ гэсэн олон нийтийн үнэт зүйлийг бодитойгоор хэрэгжүүлж байна.

  • Бусдаас тэргүүлсэн судалгаа болон эмчилгээгээр улс орныхоо өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулна.
    Улс орон нь ‘Намайг’ бүрэлдүүлэх үндэс бөгөөд ‘Миний’түшиж тулах бат бөх үндэс юм. Өвчин зовлонгүй улс, улсын ирээдүйг залгамжлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь улс орноо хайрлах ухаалаг хайр бөгөөд хариуцлага юм. Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь Солонгос улсын маргаашийн төлөө судалгаа шинжилгээ болон эмчилгээгээрээ тэргүүлэн алхаж байна

Алсын хараа
Хамгийн сайн эмчилгээ болон хамгийн сүүлийн үеийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн
итгэл, хүндэтгэлийг хүлээсэн 21-р зууны үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж

about_thebest21

Гол үнэт зүйл

Амь нас хүндэтгэх
Хүний амь насыг хүндэтгэж, хамгийн чухалд тооцдог
Үйлчлүүлэгч төвтэй
Үйлчлүүлэгч нь бидний оршин байгаа үндэс бөгөөд хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ
Нийгэмдээ хувь нэмэр оруулна
Хүн төрөлхтөнийг хайрлаж, нийгэмд үйлчилнэ
Хамгийн сүүлийн үеийн судалгаа
Судалгаагаар дамжуулан хүн эрүүл урт наслахад
хувь нэмэр оруулна
Харилцан хүндэтгэл
Харилцан хүндэтгэж, ажилчид бүгд итгэл дүүрэн, бахархах сэтгэлээр ажиллана
рийгөө хөгжүүлнэ
Тасралтгүй өөрийгөө хөгжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top