Кил мэдээ

board write 게시판
Title Гачон их сургуулийн Кил эмнэлэг, улсын анхны гадаадын
Date 2017.09.04 Link
첨부파일 write_1_1504513122.jpg

Гачон их сургуулийн Кил эмнэлэг нь эрүүл мэнд хамгаалалын яамнаас хүлээн зөвшөөрч улсын анхны “Гадаадын өвчтөн үзэх шилдэг эрүүл мэндийн байгуулгааар” шалгарсаныг өнгөрсөн 27-ны өдөр мэдэгдлээ. Энэ удаагийн шалгаруулалт нь 2016 онд төлөвлөгдөн эрүүл мэнд гадаадын хөгжил болон гадаад өвчтөн татах зорилгоор эрх зүйн үндэслэлтэй энэ жил анх удаа зохион байгуулагдсан. Гадаад өвчтөн татах зорилгоор шилдэг үйлчилгээ болон аюулгүй эмчилгээ тухтай орчин бүрдүүлэх эрүүл мэндийн байгуулгуудын түвшин тодорхойлох Солонгосын эрүүл мэндийн байгуулгуудын өрсөлдөх чадвар ба итгэл найдварыг ихэсгэх зорилготой юм. Гадаадын өвчтөн үзүүлэх эрүүл мэндийн байгуулагад бүртгэлтэй улсын хэмжээнд 1560 эмнэлэг дундаас 63 эмнэлэг хүсэлт гаргасаны Гачон их сургуулийн Кил эмнэлэг оролцуулан 4 эмнэлгийг зохион байгуулах хорооноос шилдэг эмнэлэгээр сонгосон байна.Гачон их сургуулийн Кил эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдалын систем(өвчтөний эмчилгээ, халдварын урьдчилан сэргийлэлт), гадаад өвчтөний тусгай тогтолцоо(олон хэл дээр зөвөлгөө өгөх,орчуулгын үйлчилгээ, унаа болон байртай холбох) зэрэг 130 төрөл зүйлээр шалгаруулалтанд оролцсон. Гачон их сургуулийн Кил эмнэлэг энэ хугацаанд орос болон Бие даасан улсуудын холбоо(CIS) гадны өвтөн татахад анхаарч ирсэн ба хүнд өвчинд тооцогддог хавдарын эмчилгээний салбарт гадаад өвчтөнүүдийг эмчилж байна. Нийт ирж эмчлүүлж буй өвчтөний 30 хувь нь хавдартай өвчтөн, маш сайн хавдрын эмчилгээ авах боломжтой тусгай эмнэлэг гэдгээрээ гадны орнуудад өргөн танигдсан.
Гачон их сургуулийн Кил эмнэлэг нь гадаадын өвчтөн үзүүлэх эрүүл мэндийн байгуулагаар тодорсноор анхлан”Улсын шилдэг эмнэлэг”гэсэн зориулалтын тэмдэг хэрэглэх үүрэг хүлээсэн байна. Эмнэлэгийн дарга “Гачон их сургуулийн Кил эмнэлэг нь гадаадын өвчтөний тав тухтай аюулгүй эмчилгээ хийлгэх янз бүрийн дэд бүтэц бий болгох ” ба”энэ удаа шилдэг эмнэлэгээр сонгогдсоны хэрээр гадаад өвчтөннүүд улам их итгэн сэтгэл ханамж өгч чадах эмнэлэг болохын тулд хамгийн сайнаараа хийх болно”хэмээн хэлсэн байна.
  • Make an Appoitment
  • medical departments
  • Services
quick_top