зүрх судасны төв
Зүрх судасны төв
- Манай эмнэлгийн зүрх судасны төв нь анх 1990онд үүсгэх байгуулагдсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Зүрх судасны төв нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан зүрхээр базлах, зүрхны титэм судасны нарийсал бүхий өвчтөнд судасны бөглөрөл, нарийслийн дүрс оношилгоо болон титэм судас тэлэх эмчилгээг 99%-ийн амжилттайгаар жилд дунджаар 3000 гаруй хүнд хийн үйлчилж байна. Мөн жилд дунджаар 15000 гаруй удаагийн зүрхний өнгөт эхо оношлогоо хийн Солонгос улсдаа зүрхний өвчлөлийн оношлогоо, эмчилгээний салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг билээ.
Манай Гил эмнэлэгийн зүрх судасны төв нь олон төрлийн зүрх судасны өвчлөлтэй холбогдох судалгаа шинжилгээг тогтмол хийдэг бөгөөд түүний үр дүн, туршлагадаа тулгуурлан оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг тогтмол нэвтрүүлэн, өөрийн улсын зүрх судасны салбартаа голлох үүргийг гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг нь жилд дунджаар 500-600 гаруй зүрх судасны болон цээжний хөндийн мэс заслыг хийж байгаа бөгөөд Инчеон хотдоо цорын ганц зүрх шилжүүлэн суулгах мэс заслын төв эмнэлэг юм. Мөн 24-н цагийн зүрх судасны яаралтай тусламжийн “Hot-Line” төвийг нээн ажиллуулж зүрх судасны яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд аюулгүй бөгөөд түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Мөн зүрх судасны нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээг хийн зүрхний эрүүл мэндийг сайжруулах тасаг байгуулж гадаад болон дотоодын сайн дурын үнэ төлбөргүй зүрхний мэс засал, эмчилгээг амжилттай хийж ирсэн бөгөөд уг төв нь 160 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тусгай нарийн мэргэжлийн тасгууд
- Зүрхний мэс заслын тасаг
- Зүрхний дотрын тасаг
- Хүүхдийн зүрхний тасаг