Нуруу, үе мөчний төв

Нуруу ба үе мөчний өвчний оношлогоо, эмчилгээний олон аргууд байдаг. Үе мөч, нуруу нь өвчин эмгэгээс гадна буруу оншилгоо, эмчилгээнээс улбаалан өвчин даажиран хүдрэх тохиолдол элбэг байдаг. Энэ чиглэлийн өвчин нь нэг төрлийн хагалгаа эмчилгээ хийгээд эдгэрдэг бусад төрлийн өвчнүүдээс ялгаатай тал нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеийн зөв байрлалыг хэвшүүлэх зэргээр хагалгаа эмчилгээний дараах үеийн нөхөн сэргээх курс эмчилгээ шаардлагатай байдаг билээ.
иймээс Качон их сургуулийн “Кил нуруу үе мөчний төв” нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд төрлөхийн ба олдмол, хөгширөлтөөс үүдэлтэй сээр нурууны өвчин эмгэг, хүзүү сээр нурууны диск, пакинсин өвчин зэргийг оношлон эмчилж байна.
Дээрх оношлогоо эмчилгээндээ өндөр нарийвчал бүхий рентгэн зураг, “MRI” (Magnetic resonance imaging) оношлогоо, CT буюу компютер томографик(Computed tomography)-ийн оношлогоо, ясны сийрэгжилт оношлогоо(BMD), булчингийн бичлэг (Electromyography) гэх мэт нарийн оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Манай Кил эмнэлгийн нуруу, үе мөчний төв нь танд үнэнч шударгаар чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө ямагт хичээх боно.