Мэндчилгээ

Yang-Woo Kim, President, Gachon University Gil Medical Center
Сайн байцгаана уу?
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн вебсайтаар зочилсонд баярлалаа.
Эрүүл мэнд гэдэг хүн бүрийн амьдралын хамгийн үнэт зүйл юм.
Эрүүл амьдрах нь гэр бүлийнхээ эрүүл ирээдүйг хүсэж мөрөөдөх боломжтой болгоно.
Манай Качон их сургуулийн Гил эмнэлэг нь өвчтнүүддээ дэлхийн түвшний эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хорт хавдар, зүрх судасны өвчин, архаг өвчин, эрхтэн шилжүүлэх, гэмтэл бэртэл, түргэн тусламж зэрэг салбар тус бүрт бодит үзүүлэлтээр шилдэг эмнэлгийн үйлчилгээтэй эмнэлэг хэмээн үнэлэгдсэн.
Түүнчлэн эмнэлгийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглан ирээдүйд чиглэсэн эмчилгээ үзүүлэх зорилгоор дотоодын анагаах ухааны байгууллагуудын дунд урд нь байгаагүй эмнэлзүйн туршлага хуримтлуулж байна.
Цаашлаад өвчнийг даван туулах, урьдчилан сэргийлэх талын судалгаанд шинэлэг үр дүнг бий болгосон. Хавдар, чихрийн шижин, зөнөх өвчин, Паркинсоны өвчин зэрэг эдгэшгүй архаг өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажилд нэг алхам ойртсон судалгаа шинжилгээгээр дэлхийн судалгааны байгууллагуудтай мөр зэрэгцэн алхаж байна.
Манай эмнэлэг өвчтнүүдийнхээ эрүүл мэнд, гэр бүл, аз жаргалын төлөөх замд хамтдаа тэмүүлэх хамтрагч нь байх болно.
Бид өвчтөн үйлчилүүлэгчдээ үргэлж нэгдүгээрт тавьж, шинэлэг эмчилгээ үйлчилгээгээр хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах болно.
Таны гэр бүлд эрүүл энхийн түмэн жаргаланг хүсье!
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн дарга Ким Ү Гён