танилцуулга
Мэдээ алдуулалт, өвчин намдаах эмчилгээний тасаг нь мэс заслын мэдээ алдуулалт, тайвшруулах зэргээс гадна архаг болон цочмог өвдөлт намдаах гэх мэт олон төрлийн эмчилгээ хийдэг. Мэс заслийн өмнө болон дараа өвчтөн бүр суурь өвчин, биеийн байдал, мэс заслын төрөл зэргээс хамаарч янз бүрийн хариу урвал өгдөг. Тиймд мэдээ алдуулалтын тасгийн эмчийн зүгээс мэс заслын хямралаас үүдсэн зүрх, ходоод болон уушигны хямрал, дааврын өөрчилөлт, үрэвсэл хянах болон биеийн байдлыг тогтвортой байлгаж, мэс заслыг аюулгүй үргэлжилүүлэх болон сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нялх нярайгаас авхуулаад өндөр настай өвчтнүүд, хялбар энгийн мэс заслаас хүнд нарийн эрсдэлтэй мэс заслуудад ч өвчтөн бүрт тохирсон мэдээ алдуулалт хийж байна. Мэдээ алдуулалтаас гадна өвдөлт намдаахад ч гол үүрэг гүйцэтгэдэг. Амбулаторийн эмчилгээгээр мэс заслын дараа илэрдэг цочмог өвдөлт, нуруу нугасны өвчин, булчин шөрмөсний өвчнөөс эхлээд хавдрын өвдөлт, чонон хөрвөс буюу herpes zoster өвчний мэдрэлийн өвдөлт зэрэг янз бүрийн шалтгаантай архаг өвдөлтийг эмийн болон мэдрэл хаах зэрэг олон төрлийн эмчилгээг хийдэг.