танилцуулга
Лабораторийн оношилгооны тасаг нь өвчтний цус, шээс, ялгадас, шингэн, биеийн эд зэргийг шинжилж өвчнийг оношилдог бөгөөд, урьдчилсан дүгнэлт болон эмчилгээтэй холбоотой шинжилгээг хийдэг чухал тасаг юм.
Манай эмнэлгийн лабораторийн оношилгооны тасаг нь эмнэлзүйн анагаах, цусны оношилгоо, микроорганизмийн клиник, дархлаа оношилгоо, молекулын генийн шинжилгээ, эсийн генийн шинжилгээ, цус сэлбэлт зэрэг 7 үндсэн тасаг, явуулын шинжилгээ (POST), эсийн тоосонцорын шинжилгээ, уретроскопи, эсийн зохицолын шинжилгээ зэрэг шинжилгэнээс бүрддэг бөгөөд жил бүр шилдэг лабораториор хүлээн зөвшөөрөгдөж нарийвчилалтай үнэн зөв найдвартай байдлаа баталгаажуулж байна. Нэмж дурдахад хамгийн орчин үеийн анагаахын ухаанд тулгуурлан шинжилгээний шуурхай технологийг нэвтрүүлсэн шилдэг эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
эмчилгээний чиглэл
- Автоматжсан лаборатори
- Цусны шинжилгээ
- Дархлааны шинжилгээ
- Микробиологи буюу бичил бие судлал
- Генийн буюу удамшлийн шинжилгээ
- Цус сэлбэлт
- Газар дээрх шинжилгээ
Автомат лабораторийн систем нь сорьцыг анхны байдлаар ялган урьдчилан бэлдсэн биохимийн болон дархлааны тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийх, дээжийг хөлдөөж хадгалах болон шаардлагатай тохиолдолд дахин шинжилгээ хийх зэрэг урьдчилсан боловсруулалт хийх боломжтой автомат систем бөгөөд 2010 онд нэвтрүүлж 24 цагийн турш ажилладаг ба одоогоор гурав дах удаагаа системийг шинэчилэх ажилдаа орсон байна. Түүнчлэн ерөнхий болон тусгай химийн шинжилгээ, шээсний шинжилгээ, зэрэг биохимийн нэгдсэн шинжилгээ болон ерөнхий дархлаа, вирусын маркер, дотоод шүүрлийн даавар, хавдрын маркер зэрэг дархлааны сорилуудыг нэгдсэн автомат систем ашиглан хатуу хяналттайгаар дамжуулан найдвартай үнэн зөв шинжилгээ үзүүлэхээр хичээн ажиллаж байна.
Цусний ерөнхий шинжилгээгээр (CBC) дамжуулан цусны тоо, гемоглобин /цусны улаан эс/ хэмжиж, цус алдалт, нөжрөлт байгаа эсэхийг шалгах цусны бүлэгнэл, цус багадалт, цусны хавдар оношлох тусгай цусны шинжилгээ хийдэг. Цусны ерөнхий шинжилгээний Sysmex XN, Advia 2120 цуврал автомат гемоцитометрүүд байдаг бөгөөд үр дүн нь 2 цагийн дараа гарч, 24 цагийн турш шинжилгээ хийдэг. Цус бүлэгнэлтийн шинжилгээг PT, APTT, Fibrinogen, Anti-thrombin III, D-Dimer, Lupus anticoagulant шинжилгээ нь ACL-TOP шинжилгээний төхөөрөмжөөр шинжилдэг бөгөөд цусны ийлдсийн шинжилгээ нь Multiplate аргаар хийгддэг байна. Цусны тусгай өвчнийг оношлох зорилгоор жилд 800 орчим ясны чөмөгний шинжилгээг хийж, эсийн, молекулын шинжилгээг эсийн генетиктэй нягт хамтран ажиллаж, үнэн зөв найдвартай, шуурхай оношилгоо шинжилгээг хийж байна. Цусны ерөнхий шинжилгээгээр хэвийн бус, сэжигтэй зүйл илэрвэл сорьцын слайдыг Automated Digital cell morphology analyzer DI 60-төхөөрөмжийн дээжинд ашиглан шинжилж байна. Түүнчлэн тархины нугасны шингэн зэрэг янз бүрийн биеийн шингэний эсийн тоо, хэвийн бус эсийн болон захын судасны түрхэцээр хумхаа өвчнийг оношилдог.
Янз бүрийн халдвартай холбоотой антиген/эсрэг биеийн шинжилгээ болон дархлааны эмгэг, харшил зэрэг тусгай шинжилгээ хийдэг. Үүнээс гадна хавдрын маркер, эм, уургийн дархлааны тест, улаан эсийн эмгэгийн шинжилгээ зэрэг химийн тусгай шинжилгээнүүдийг хийдэг бөгөөд шинжилгээ тус бүрт хамгийн сүүлийн үеийн арга техник болон тоног төхөөрөмж хэрэглэн шинжилгээний баталгаатай үнэн зөв байдлыг ханган ажиллаж байна.
Халдварт өвчний оношлогоонд бичил биетийг тодорхойлж, антибиотект мэдрэг байдал, сүрьеэ, мөөгөнцөр, эстөрөгчийн шинжилгээ хийдэг. Дадлага туршлагатай оношилогч ажилтан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан шинжилгээ хийж буй бөгөөд хариуцсан мэргэжилтний гаргасан шинжилгээний хариунд үндэслэн хариуг мэдээлнэ. Түүнчлэн халдварт өвчнийг эмчлэх зорилгоор олон төрлийн бичил биет, эмэнд тэсвэртэй гол нянгуудыг илрүүлэх шинжилгээ хийж, өвчтнүүд болон эмнэлгийн орчинд хяналт тавьж халдварыг багасгахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Генетик судлал нь молекулын ген болон эсийн гений судлалаас бүрддэг.
Молекулын генетик судлал нь халдварт өвчин, цусны хавдар, шингэний биопси, төрөлхийн генийн өвчлөлтэй холбоотой орчин үеийн молекулын удамшлийн судалгаа хийдэг. Мөн олон төрлийн нянгийн болон вирусны шинжилгээ хийж халдварт өвчнийг шуурхай илрүүлж, эмчилгээний урвалыг оношилж халдварт өвчний эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэмж дурдахад цусны хавдрын нэгдлийн генийн шинжилгээ болон цусны хавдрын генийн мутацийн сорилоор дамжуулан цусны хавдрын оношлогоо, дүгнэлтийн үндэс суурийг тавьдаг. Үүнээс гадна BRCA болон бусад төрөлхийн удамшлийн өвчнийг генийн шинжилгээ болон гэр бүлийн шинжилгээ, шилжүүлэн суулгахтай холбоотой HLA шинжилгээг хэрэгжүүлж, чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Эсийн удамшил судлал нь төрөлхийн хромсомын эмгэг, цусны хавдар, эмчилгээний урвал тодорхойлох, өвчний дахилтыг илрүүлэх зэрэгт хромсомын болон ДНХ-ын (FISH: Fluorescence in situ Hybridization) шинжилгээнүүдийг хийж байна. FISH буюу шинжилгээ нь хромсомын шинжилгээгээр илрүүлж чаддаггүй бичил микроделетийн синдромыг оношлогдож, 30 гаруй төрлийн хавдартай холбоотой генийн гажиг шуурхай, найдвартайгаар оношилогддог байна. Эсийн удамшлийн шинжилгээ нь хариуцсан мэргэжилтнүүд бүгд шинжилгээний чанарт хяналт тавьж, хурдан шуурхай үнэн зөв шинжилгээ хийхээр тасралтгүйгээр хичээн ажиллаж байна.
Цус сэлбэх эмчилгээний тасаг нь аюулгүй, таарамжтай цус сэлбэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмж болон автомат систем ашиглан 24 цагийн турш цус сэлбэхэд шаардлагатай шинжилгээ болон сэлбэх цусаар ханган ажиллаж байна. Цус сэлбэх шинжилгээнд үндсэн ABO, RhD цусны бүлгийн үндсэн шинжилгээнээс гадна тусгай цусны бүлгийн шинжилгээ, цусан дах эсрэг биеийн мутацийн шинжилгээ, антиглоулины шинжилгээ хэрэгжүүлдэг бөгөөд гэнэтийн эсрэг бие илрүүлэх болон таних шинжилгээ, харилцан таарамжийн шинжилгээ хийдэг. Түүнчлэн цусны улаан эс, цусны йилдэс, сийвэн зэрэг олон төрлийн цусан бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу чанд удирдлагын дор хадгалан, нийлүүлж байна. Ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах, содон цусны бүлэг, янз бүрийн өвчний улмаас тохирсон цус олоход хэцүү өвчтнүүдээ хамгийн сайн цусаар хангаж чадах автомат систем, цус дамжуулах системээр тоноглогдсон. Мөн цусан бүтээгдэхүүнийг цацраг туяаны тарилгын аппаратаар тарьж дархлаа суларсан өвчтнүүддээ аюулгүй цусаар ханган ажиллаж байна. Цус сэлбэх тасаг нь хариуцсан мэргэжилтэн болон ажилтнууд шинжилгээний чанарын хяналт болон аюулгүйгээр цус сэлбэн хичээнгүйлэн ажиллаж байна.
Газар дээрх шинжилгээний тасаг нь өвчтнүүдийн эмчилүүлж байгаа газарт түргэн шийдвэр гаргахын тулд цусан дах сахарын шинжилгээ, цусны хийн шинжилгээ, зүрх судасны маркер зэрэг олон төрлийн шинжилгээний үр дүнг нарийвчлан тайлагнахын тулд чанарын хяналт, үйл ажиллагааны үр дүнг газар дээр нь автоматжуулж шинжилдэг байна. Нэмж дурдахад газар дээрх шинжилгээг нэвтрүүлэхэд зайлшгүй байдлын үнэлгээ, хүчин чадлын үнэлгээ, одооны шинжилгээтэй уялдаа холбооны үнэлгээ хийх зэрэг удирдан зохион байгуулах замаар газар дээрх шинжилгээний системтэй, тасралтгүй байдлыг хянан ажиллаж байна.