танилцуулга
Бөөрний тасаг нь бөөр, шээсний замын өвчтэй холбоотой эмчилгээний салбар бөгөөд эмчилгээний гол чиглэлүүд нь хаван, цусаар шээх, шээсээр уураг гадагшлах, хүчил шүлтийн өөрчлөлт, түүдгэнцэрийн үрэвсэл, чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчлөл, бөөрний өвчлөлөөс үүдэлтэй даралт ихсэлт, цочмог бөөрний гэмтэл, архаг бөөрний өвчин, шээсний замын халдвар, таталтаас үүдэлтэй бөөрний үрэвсэл, бөөрний аппарат, хэвлийн аппарат болон бөөр шилжүүлэн суулгах гэх мэт юм.
Качон их сургуулийн Гил эмнэлгийн хиймэл бөөрний тасаг нь 1987 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд сүүлийн 30 жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэн. Цаашлаад 2008 онд солонгосдоо хамгийн том нэгдсэн эмнэлгийн хиймэл бөөрний тасаг болж хөгжсөн ба эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас судсаар чулуу авах ажилбарын 1-р зэргийг 2017 онд авсан бөгөөд солонгосдоо энэ салбартаа голлох байр суурийг эзэлж байна. Хэвлийгээр чулуу авах эмчилгээг мэргэшсэн эмч сувилагч нар хийж гүйцэтгэж байна.
1991 онд анхны бөөр шилжүүлэн суулгаж эхэлснээс хойш энэ нь эцсийн шатны бөөрний дутагдалтай олон өвчтөнд шинэ амьдралыг өгч, цусны төрөл нь өөр донороос бөөр шилжүүлэн суулгах, давтан бөөр шилжүүлэх болон хүнд хэлбэрийн бөөр шилжүүлэн суулгах зэрэг мэс ажилбарыг амжилттай хийж байна.
эмчилгээний чиглэл
- Цусаар шээх болон шээсээр уураг гадагшлах
- Хавагнах
- Чихрийн шижингийн хамааралтай бөөрний өвчлөл
- Бөөрний уйланхай
- Бөөрний дутагдал болон бөөр шүүх аппарат
- Бөөр шилжүүлэх
- Электролитийн бодисын солилцооны өөрчилөлт
Шээсэнд цус илрэхийг цусаар шээх гэх бөгөөд нүдээр харахад улаавтар харагдахыг нүдэнд харагдах цусаар шээх гэх ба шээсний өнгө хэвийн ч микроскопоор улаан эс үзэгдэхийг микроскопоор харагдах цусаар шээх гэж ангилна. Гол шалтгаан нь шээсний замын халдвар, чулуу, хавдар гэх мэт юм. Наснаас хамаараад өөр өөр шалтгаантай байж болох ба залуу хүмүүс шээсний замын халдвар, түүдгэнцэрийн үрэвсэл, шээсний замын чулуу зэрэг шалтгаан их боловч 50 дээш насныхан бөөр, давсаг, түрүү булчирхайн хавдар болон түрүү булчирхайн томрол зэрэг их байдаг байна. Эдгээр өвчин байхгүй ч хэт их дасгал хөдөлгөөн, халуурах, гэмтэлийн дараа шээсний шинжилгээгээр цус илэрч болно.
Шээсээр уураг гадагшлах гэдэг нь шээсэнд уураг илрэхийг хэлнэ. Халуурах болон дасгал хөдөлгөөн хийсний дараа түр зуур уураг гадагшлаж болох боловч энэ нь хэсэг хугацааны дараа аяндаа хэвийн болдог байна. Чихрийн шижин, даралт ихсэх, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл зэрэг өвчний үед тогтмол шээсээр уураг гадагшладаг байна. Шээсээр их хэмжээний уураг удаан хугацааны турш гадагшилвал бөөрний үйл ажиллагаа буурч, шинжилгээ өгч учир шалтгааныг нь олон тохирох эмчилгээ хийлгэх шаардлагатай. Чихрийн шижин болон даралт ихтэй өвчтнүүд тогтмол шээсэн дэх уургийн хэмжээг хянаж байх хэрэгтэй.