танилцуулга
Мэдрэлийн тасаг нь төв болон захын мэдрэлийн тогтолцооны эмгэгийг хариуцдаг тасаг бөгөөд цус харвалт, эпелипси буюу татаж унах, зөнөгрөл болон ой санамж муудах, Parkinson-ы өвчин буюу хөдөлгөөний бэрхшээл, захын мэдрэлийн өвчин, булчингийн өвчин, Лу Герригийн өвчин, тархины судасны хатуурал, үрэвсэл, менингит/тархины системийн халдвар/, нойргүйдэл, толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, нүүрний саажилт гэх мэт өвчлөлүүдэд эмчилгээ хйидэг. Гил эмнэлгийн мэдрэлийн тасагт тус чиглэлээр мэргэжлийн түвшний эмчилгээ оношлогоог хийж байна.
эмчилгээний чиглэл
- Тархины цус харвалт
- Эпилепси буюу татах
- Зөнөх өвчин
- Parkinson-ы өвчин
- Гар хөл бадайрах
- Нойргүйдэл
- Өвдөлт, толгой эргэх
- Нүүрний саажилт
Тархины цус харвалт нь тархины судасны өөрчилөлтөөр үүсдэг өвчин бөгөөд судас бөглөрч тархи цусаар хангагдаж чадахгүй байснаар тархины шигдээс үүсэх, эсвэл тархины судас хагарч цус харвах гэж 2 хуваадаг. Тархины шигдээс эмчилгээний хамгийн гол зүйл нь өвчлөл үүссэнээс хойш хир удаж байж эмчилгээ хийсэн нь чухал юм. Түүнчлэн тархины цус харвалт нь дахих тохиолдол их байдаг бөгөөд дахихаас урьдчилан сэргийлэх нь маш чухал. Тиймээс тархины цус харвасан өвчтөнүүд мэдрэлийн тасагт хандаж байнгын хяналтанд байх шаардлагатай.