танилцуулга
1987 онд төв Гил эмнэлэг болон Качон их сургуулийн Гил эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг нээгдсэнээс хойш тухайн салбартаа шилдэг бахархал болсон 15 профессор, 7 мэргэжилтэн, 6 мэргэжлийн сувилагч нар хамтдаа хамгийн сайн арга технологоор өвчтнөө эмчилж хурдан эдгэрүүлэхийн төлөө бүхнээ дайчилан ажиллаж байна. Түүнчлэн эрдэмтэн профессорууд бүр нарийн мэргэжлийн чиглэлээсээ хамаараад энгийн эмнэлэгт эмчилэхэд хэцүү өндөр түвшний эмчилгээ шаардлагатай өвчтөн эмчилэхэд бүх хүчээ дайчилан ажиллаж байна.
эмчилгээний чиглэл
- Тархины судас
- Тархины хавдар
- Нурууны мэдрэл
- Parkinson-ы өвчин
- Өвдөлт
- Туяа мэс засал
- Мэдрэлийн гэмтэл
Качон их сургуулийн Гил эмнэлгийн тархи судасны мэргэжилтнүүд 24 цагийн турш түргэн тусламжийн дуудлагын системтэй бөгөөд тархины судасны өвчлөлийн талын бүх бэлтгэлийг ханган, 2018 оноос эхлэн hybrid system (толгойг нээхгүйгээр судсаар тархины судасны өргөсөл, тархины судасны гажиг зэрэг өвчлөлүүдийг эмчилж, шаардлагатай гэж үзвэл өвчтөнийг хөдөлгөлгүйгээр нэг дор мэс засал хийх боломжтой хагалгааны өрөө)-ыг байгуулж, тархины судасны өвчлөлийн өндөр түвшний эмчилгээний шинэлэг бас аюулгүй мэс ажилбар хийж байна. Нэмж дурдахад зовиур байхгүй ч эрт илрүүлсэн тархины судасны өвчний тал дээр ч өвчтний аюулгүй байдал хэрэгцээг хангах зорилгоор гавалын яс нээх болон судсаар хийх мэс засал хэрэгжиж байна. Судасны эмчилгээнд тохиолдож болох хам шинж, хүндрэл болон дахин давтагдах эрсдэлийг бууруулах хамгийн сайн ур чадвар болон орчин нөхцөлийг бүрдүүлж тархины судасны мэс заслын эмчилгээний үндэсний тэргүүлэгч болон дотооддоо энэ чиглэлээр чухал байр суурь эзэлж байна.
Мэс заслын арвин туршлага болон орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий Качон их сургуулийн Гил эмнэлгийн тархины хавдарын төв нь дотооддоо хамгийн том Тархи судлалын шинжлэх ухааны төв бөгөөд 7 ширхэг Tesla MRI төхөөрөмжөөр оношилж байна. Хавдрын өвчтний эдгэрэлтийг хурдасгахын тулд дуран ашиглаж хавдар авах мэс ажилбар хэрэгжүүлж буй бөгөөд жилд 100 орчим тархины хавдартай өвчтөнүүдэд эмчилгээ хйидэг. Түүнчлэн
Сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон арвин туршлагатай эмнэлгийн ажилтнууд олон төрлийн нурууны өвчнөөр шаналж буй өвчтөнүүддээ дотооддоо хамгийн сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Нэмж дурдахад дотооддоо өндөр түвшний инвазив нурууны мэс засал, нугасны дурангийн мэс засал нь мэс заслын зовиурыг багасгаж хурдан эдгэрэхэд тусалдаг байна.
Качон их сургуулийн Гил эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг нь улсын хэмжээнд 1000 гаруй Parkinson өвчний мэс засал хийсэн байна. Олон өвчтөнөөс хуримтлагдсан мэс заслын туршлага нь Parkinson-ы өвчин гэх мэт хөдөлгөөний эмгэгээр зовж буй өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үзүүлэхэд тус болж байна.
Цочмог болон архаг өвдөлтөөр зовж буй бүх өвчтөнүүддээ эмчилгээний янз бүрийн аргыг үзүүлдэг. Нугасны мэдрэлийн өдөөгч, нугасны эм шахагч, мэдрэл тусгаарлах мэс ажилбар, өндөр давтамжийн цахилгаан өдөөгч зэргийг ашиглан өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийж байна.
Толгой нурууны янз бүрийн өвчнийг зүсэлтгүйгээр эмчлэх боломжтой. Инчонд анхны туяа мэс заслын төхөөрөмж
Солонгос дахь анхны бүс нутгийн гэмтлийн төв болох Качон их сургуулийн Гил эмнэлэг нь мэдрэлийн гэмтлийг эмчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Осол аваарын улмаас гэнэтийн мэдрэлийн гэмтэлийг эмчлэхийн тулд Качон их сургуулийн Гил эмнэлэгт гэмтэл мэдрэлийн мэс заслын эмч нар байнга байдаг бөгөөд бид улсдаа хамгийн сайн эмнэлгийн байгууллагын орчныг бүрдүүлэн бүхий л нөхцөл байдалд бэлэн ажиллаж байна.