танилцуулга
Ажил хийж буй ажилтны төлөө. Тав тухтай, эрүүл мэндэд хор хөнөөлгүй ажлын орчны төлөө...

Ажлын байр, эсвэл аж үйлдвэрлэлийн талбайд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, мэргэжлийн өвчнийг эрт үед нь илрүүлж, хянан ажиглан, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой осол, өвчин эмгэг илэрсэн ажилчидад нөхөн олговор, нөхөн сэргээх эмчилгээг зөвлөж санал болгох, зэрэг асуудлуудыг хариуцдаг тасаг юм.

Хүрээлэн буй орчноос шалтгаалж янз бүрийн аюулд өртөж болзошгүй эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг тодорхойлж, ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлж, орчны нөлөөллийг сайтар ажигладаг.

эмчилгээний чиглэл
Ажилчдын эрүүл мэндийн үзлэг

-Хортой хүчин зүйлсийн тусгай эрүүл мэндийн үзлэг
-Ажлын байранд томилогдохын өмнөх ба дараах эрүүл мэндийн үзлэг
-Томилолтын үзлэг шинжилгээ