танилцуулга
Өндөр түвшиний мэргэшил.

21-р зуунд химийн эмчилгээ гайхалтай хөгжин, хамгийн сайн эмчилгээний аргууд өдөр бүр нэмэгдэн өөрчилөгдөж байгаа нь өндөр түвшиний мэргэшсэн чадвар шаардаж байна. Энэхүү дэлхийн чиг хандлагад нийцүүлэн Гил эмнэлэг нь хими эмчилгээ шаардлагатай бүх хавдарын өвчнийг хавдарын тасгийн мэргэжлийн чадварлаг хими эмчилгээ хариуцсан эмчилгээний багт даатгадаг. Олон улсын жишигт нийцсэн хамгийн сайн, хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, дархлааны хими эмчилгээ болон ерөнхий хими эмчилгээг хийдэг.

Эмнэлзүйн идэвхтэй судалгаа

Ихэнх хавдар нь бүрэн эмчлэхэд хэцүү, амь насыг хязгаарладаг хэцүү өвчин юм. Гил эмнэлэгийн хавдарын тасгийн ажилчид идэвхтэй судалгаа шинжилгээ хийн хорт хавдартай тэмцэж байна. Эмнэлгийн бүх ажилчид Хавдарын үндэсний тэмцэл гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд дотоодын болон олон улсын тэргүүлэх эм үйлдвэрлэгч компаниуд болон бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтран шинэ хавдарын эмчилгээний хөгжилд оролцож, Гил эмнэлэгийн хавдартай өвчтөнүүдэд эмнэлзүйн судалгаанд оролцох боломжыг бий болгож байна. Гил эмнэлгийн хавдарын тасгаас санал болгож буй эмнэлзүйн судалгаанд оролцох боломж нь Инчон дүүрэг төдийгүй Солонгосд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Дотоод дах шилдэг олон талт эмчилгээний систем

Хавдарын эмчилгээнд эмийн эмчилгээнээс гадна туяа эмчилгээ, мэс засал шаардлагатай бөгөөд хавдарыг оношлоход олон салбарын мэргэшсэн эмч нар оролцдог. Гил эмнэлэгийн хавдарын тасаг нь IBM Watson Oncology (хиймэл оюун ухаан хавдарын төв)-той хамтран дотооддоо хамгийн шилдэг өндөр түвшний олон талт эмчилгээний системд тулгуурлан мэргэжлийн эмчилгээний багтай хамтран ажиллаж хавдартай өвчтөнүүддээ тохирох хамгийн сайн эмчилгээг хийж байна.

Цогц сувилгаа, тохиромжтой эмчилгээний систем.

Хавдарын тасгийн мэргэжлийн хими эмчилгээнээс гадна өвдөлт, шинж тэмдэг, сэтгэлзүйн зөвлөгөө болон хавдартай өвчтний амьдралын хэв маягыг сайжруулах тал дээр түлхүү анхаардаг. Хавдарын зөвлөгөөний өрөө болон зөвлөгч кординатороос авхуулаад мэргэжлийн багийн санал болгож буй хавдарын тухай мэдээлэл, сэтгэлзүйн эрүүл мэндийн эмчилгээ, хавдар болон арьсны эмчилгээ, өвдөлтийн эмчилгээ гэх мэт холбоотой тасгийн зөвлөгөө өгөх замаар шинж тэмдэгийг хянах, эмчилгээний зардалтай холбоотой асуудалтай хүмүүст нийгмийн ажлын талаар зөвлөгөө өгөх, гэртээ асаруулах хүсэлтэй хүмүүст асрагчийн үйлчилгээ үзүүлж, амьсгал хураахын өмнө ирсэн өвчтөнд зориулан холбогдох зөвлөгөө болон мэдээлэлүүдийг өгдөг цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна Инчон бүс нутагт хавдарын эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх тал дээр сургалт зөвлөгөө явуулах зэрэг чухал үүргийг хавдарын тасаг хариуцан ажилладаг.

Хавдарын оноштой, хими эмчилгээний өмнө буй та маш их сандарч тэвдэх нь ойлгомжтой.

Бүрэн эдгэрэх болон амь насаа хавдараас хамгаалахын төлөөх хэцүү замд тань Гил эмнэлэгийн хавдарын тасгийн эмч сувилагч нар таны гарыг чанга атган туслахад бэлэн байна.

эмчилгээний чиглэл
Ходоодны хавдар

Ходоодны хавдар нь хоёр дах өвчлөл ихтэй хавдар юм. Хавдарын шинжилгээгээр ходоодны хавдар тусах магадлал өндөртэй 40-өөс дээш насны хүмүүсийг шинж тэмдэг байхгүй ч гэсэн хоёр жилд нэг удаа шинжилгээ өгч байхыг анхааруулж байна. Ходоодны хавдартай гэж оношлогдвол өвчний явц буюу үе шатыг тодорхойлон, тохирох эмчилгээг тодорхойлно. Ходоодны хавдарын эмчилгээнд дурангийн хагалгаа, хими эмчилгээ орно. Үсэрхийлсэн тохиолдолд хими эмчилгээ хийх бөгөөд мэс заслын дараа хоёр гуравдугаар шат гэж оношлогдсон тохиолдолд ч дахихаас сэргийлэн хими эмчилгээ хийдэг байна.