танилцуулга

Эмгэг судлал нь “патологи” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь грек хэлний патос “өвчин”, лого “шинжлэх ухаан” гэсэн үгсийн нийлбэр ба өвчин эмгэг судлал, өвчин судлалын онол гэсэн утга агуулахаас гадна эд эсийн байдлын өөрчилөлтийг ажиглаж судлан, өвчний төрөл, шалтгаан, өвчлөлийн явц болон эмнэлзүйн судалгаа хийдэг анагаах ухааны үндэс суурь болсон шинжлэх ухаан юм.

Эмгэг судлалын тасаг нь өвчтнөөс авсан сорьцууд буюу эд эс, авсан эрхтэн, шингэн эд эсүүдийг судалж, хурдан шуурхай, үнэн зөв оношилж, өвчтний одоогийн байдал, урьдчилсан онош, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүнчлэн анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын эмгэг судлалын талаарх мэдлэгийг хариуцан, эмнэлзүй, тасаг тус бүрийн хурал зөвлөгөөн бүр дээр эмчилгээний чанарыг сайжруулан, шинэлэг эмгэг судлалын мэдлэг боловсрол олгох үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна салбар бүрийн судалгаанд үндэслэн анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.