танилцуулга
Одоогийн байдлаар Качон их сургуулийн Гил эмнэлгийн хүүхдийн тасаг нь 8 төрлийн нарийн мэргэжлийн тасагт, 14 хүүхдийн мэргэжилтэн, 16 төрлийн эмчилгээ хийж байна. 2010 оноос эхлэн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас нярайн эрчимт эмчилгээний бүс нутгийн төвөөр томилогдон Инчеон болон баруун бүс нутагт өндөр түвшний нярайн эрчимт эмчилгээний тасгийг ажиллуулж байгаа бөгөөд 2011 оноос орчин үеийн хүүхдийн яаралтай тусламжийн өрөөг байгуулан, насанд хүрэгчдийн түргэн тусламжаас тусгаарласан, бүрэн тоног төхөөрөмжтэй тасагт, хүүхдийн түргэн тусламжийн мэргэжлийн эмнэлгийн ажилтнууд 24 цагаар ажиллаж байна.
эмчилгээний чиглэл
- Халдвар болон дархлаа
- Дотоод шүүрэл
- Хоол боловсруулах систем ба тэжээл
- Мэдрэл
- Нярай
- Цусны хавдар
- Амьсгалын зам болон харшил
Хүүхэд өсвөр насныханы халдвар болон дархлааг энэ тасагт хүүхэд өсвөр насныханд хамгийн түгээмэл тохиолддог цочмог ба архаг халдварт өвчин, дархлаа багасах, аутоиммун буюу дархлааны системийн өвчлөлүүдийг ялган оношилдог. Хүүхэд байн байн эсвэл удаан хугацаанд халуурах, халдвартай арьсны тууралт, үл мэдэгдэх шалтгаанаар халуурах, үе мөч нь хавдан өвдөх шинж тэмдэг давтагдах тохиолдолд халдвар болон дархлал судлалын мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. (гол өвчлөл: халуурах, вирусын халдвар, нянгийн халдвар, тунгалагийн үрэвсэл, сүрьеэ, анхан шатны дархлаа сулрах өвчин, хүүхдийн үе мөчний үрэвсэл гэх мэт.)
Өсөлтийн клиникт намхан нуруутай холбоотой оюун санааны болон бие махбодийн бэрхшээл үүсгэхгүйгээр мэргэжлийн эмчилгээ оношилгоо хийдэг ба шилжилтийн насныхны клиникт сүүлийн үед огцом нэмэгдэж буй шилжилтийн насны эмгэгтэй хүүхдүүдэд хамгийн сайн эмчилгээ болон зохих шинжилгээнд үндэслэн тохирох эмчилгээг хийж байна. Үүнээс гадна хүүхдийн чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, бөөрний булчирхайн өвчин зэрэг хүүхдэд илэрч болох дотоод шүүрлийн өвчнүүдийг эмчилдэг.
“Гэдэс байнга өвддөг”, “гэдэс гүйлгээд байна”, “ хоол сайн идэхгүй байна”, “ элэгний үйл ажиллагаа хэвийн бус” зэрэг болон хүүхдийн хоол боловсруулах системийн өвчин харьцангуй элбэг байдаг. Тус тасагт үүнтэй адил хоол боловсруулах системийн өвчин, элэгний өвчин, хоол тэжээлтэй холбоотой таргалалт болон өсөлтийн эмгэг, хүүхдийн хоол боловсруулах системийн өвчлөлд мэргэжлийн эмч нар эмчилгээ хийж байна. Ялангуяа хүүхдийн хоол боловсруулах системийн дурангийн шинжилгээ хийдэг мэргэжлийн эмч нар солонгост төдийгүй дэлхийн хэмжээнд ховор байдаг бөгөөд манай эмнэлэгт арвин туршлагатай чадварлаг эмч нар энэ асуудлыг хариуцан ажиллаж байна. Түүнээс гадна ходоодны үйл ажиллагааны шинжилгээ, улаан хоолойн болон шулуун гэдэсний даралтын шинжилгээ, капсул дуран, эхо /хэт авианы шинжилгээ/, зэрэг орчин үеийн эмчилгээний хэрэгслээр мэргэжлийн эмчилгээ оношилгоо хийлгэх боломжтой.
Эпилепси буюу булчин шөрмөсийн таталт, өсөлтийн эмгэг, толгой өвдөх, төв мэдрэлийн системийн халдвар, мэдрэлийн булчингийн өвдөлт, удамшлын бодисын солилцооны өвчин зэрэг хүүхдийн мэдрэлийн өвчний ерөнхий эмчилгээг хариуцдаг. Хүүхдийн мэдрэлийн өвчин нь цаашдаа хүүхдийн хэвийн хөгжилд нөлөөлдөг учраас үнэн зөв оношилгоо болон идэвхтэй эмчилгээ чухал юм.
Инчеон болон баруун бүсийн хамгийн том нярайн эрчимт эмчилгээний төв бөгөөд дутуу төрсөн, өндөр эрсдэлтэй нярайд нярайн мэргэжилтнүүд 24 цагаар эрчимтэй, цогц эмчилгээг хийн ажиллаж байна. Хэвтэн эмчилүүлж буй нярай хүүхдэд зориулсан эмчилгээний дэвсгэр, хүүхэд байршуулагч зэргээр тоноглогдсон мэргэжлийн нөхөн сэргээх эмчилгээний тусламжтайгаар хүүхдийн хөгжилд мэргэжлийн идэвхтэй эмчилгээ хийж байна. Мөн хөхөөр хооллох, kangaroo /имж/ асаргааг идэвхжүүлэн, ээж хүүхдийн хоорондын харилцааг бэхжүүлэх талыг анхааран ажиллахаас гадна эмнэлгээс гарсны дараа хүүхдүүд сайн дасан зохицох тал дээр нярайн мэргэжилтэн, нөхөн сэргээх эмчилгээний эмч, мэргэшсэн сувилагч нар эмнэлгээс гарсны дараах боловсрол олгож, тогтмол хяналт ажиглалтын хөтөлбөр болон хамаарал бүхий тасгуудтай зөвлөлдөх систем байгуулан өндөр эрсдэлтэй нярай хүүхдүүдийг эрүүл өсөн торниулахын төлөө хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Үзлэгээр /амбулатор/ нярайн шарлалт, төрөлхийн гажиг, төрөлхийн бодисын солилцооны эмгэг зэрэгт оношилгоо болон эмчилгээ хийж, хүүхэд асаргааны зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийн цус багадалт, дархлааны ийлдэс багасах, хялгасан судасны харвалтаас үүдсэн улаан гүвдрүү зэрэг цусны өвчин болон цусны хавдараас үүсэх хүүхдийн хавдрын мэргэжлийн эмчилгээ болон цус төлжүүлэх үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр арвин туршлагатай эмнэлгийн ажилтнууд оношилгоо эмчилгээг хариуцан ажиллаж байна.
Ханиах болон хамраас нус гарах зэрэг зовиуртай хүүхдүүд эмнэлэгт хандах нь хамгийн элбэг шалтгаан юм. Хатгаа, бронхит, хамрын хөндийн үрэвсэл зэрэг амьсгалын замын өвчин болон багтраа, харшлын үрэвсэл, атопи арьсны үрэвсэл, архаг гүвдрүү зэрэг харшлын өвчнүүдийг оношлох шинжилгээний системтэй бөгөөд арвин туршлага бүхий амьсгалын замын болон харшлын мэргэжилтнүүд хүүхдийн нөхцөл байдалд тохирсон эмчилгээ болон зохих асаргаа хийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.