танилцуулга
Хамгийн чухал нь сэтгэл зүрхний эрүүл мэнд

Качон их сургуулийн Гил эмнэлэгийн сэтгэцийн эрүүл мэндийн тасаг нь профессор, мэргэшсэн эмч, анагаахын сэтгэлзүйч, анагаахын сэтгэлзүйч сургагч багш, тасгийн сувилагч, асрагч, хамгаалагч зэрэг мэргэжилтэнгүүдээс бүрддэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт амбулаторын эмчилгээнээс гадна хэвтэн эмчилүүлж буй өвчтнүүд тохирсон эмчилгээ хийлгэн, аюулгүй байдал хангагдсан бие даасан хамгаалалтай тасаг болон нээлттэй тасаг үйл ажиллагаа явуулдаг. Нэмж дурдахад Бүс нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн төв, Бүс нутгийн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төв, Инээмсэглэл төв /Smile center/ зэрэг олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн төслүүдэд идэвхтэй оролцож байна.

Эмчилгээний чиглэл
Шизофрени /буюу галзуурал солиорол/

Шизофрени нь урьд нь галзуурал буюу хүнд төрлийн сэтгэцийн өвчинд ордог өвчин юм. Шинж тэмдэг нь ихэвчлэн хий юм сонсох болон харах, дэмийрэл, эмх замбараагүй яриа зэргээр илрэх бөгөөд хүндрэхээс нь өмнө илрүүлж эмчилгээ хийвэл үр дүн өндөртэй байдаг. Шизофрений клиник нь эрт үед нь оношилох, мэргэжлийн эмийн эмчилгээ, зөвлөгөөний хамтаар дахин сэдрэхээс урьдчилан сэргийлэх сургалт өгдөг. Шизофренийн клиникийн гол өвчлөлүүд нь: шизофрени, сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг, дэмийрэл, богино хугацааны дэмийрэл гэх мэт эмгэг юм.

Цочрол болон түгшүүрийн эмгэг

Сэтгэл түгшүүрийн эмгэг гэдэг нь сэтгэл зовнил болон айдасаас үүдэн өдөр тутмын амьдралд бэрхшээл үүсгэдэг сэтгэцийн эмгэгийн нэр томъёо юм. Ялангуяа цочрол хямралын эмгэгийн үед таамаглашгүй зовнил түгшүүрийн шинж тэмдэг дахин дахин давтагдаж илэрдэг. Цочрол хямрал, түгшүүрийн клиникт эдгээр өвчний шинж тэмдгийг арилгаад зогсохгүй өвчтнүүд бодитоор зохицох үр дүнтэй арга хэмжээг зааж өгдөг.

Цочрол хямрал, түгшүүрийн эмгэгийн клиникт: тусгаарлалтын айдасын эмгэг, нийгмийн айдас түгшүүр, өвөрмөц онцлогтой айдас түгшүүр, цочрол хямрал, ганцаардлын айдас, хэт их санаа зовнил гэх мэт

Олон талт сэтгэцийн эмгэг

Амьдралд хүн бүхэн сэтгэлээр унах, сэтгэл хөөрөх үе байдаг. Амьдрал нь баяр хөөр уйтгар гунигийн хэлхээс юм. Гэсэн хэдий ч хэт их сэтгэл хямрал нь удаан хугацаанд үргэлжилвэл энгийн байдлаа мартахад хүрдэг. Эсрэгээр хэт их сэтгэл хөөрөх, өөртөө хэт их итгэх, эсвэл амархан уур уцаар хүрэх зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл үүсдэг. Сэтгэлийн хямрал, гутралын клиникт дээрх сэтгэл хөдлөлийн өөрчилөлтийг мэргэжлийн түвшинд оношилж эмчилдэг.

Сэтгэлийн хямрал, гутралын клиникийн голлох өвчлөл: Сэтгэл гутрал, сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг, сарын тэмдгийн өмнөх тавгүй байдал гэх мэт

PTSD буюу гэмтлийн дараах стресс

PTSD буюу гэмтлийн дараах стресс нь амьдралд тохиолдсон золгүй үйл явдлын дараа дахин дахин давтан мэдрэх айдас, түүнтэй холбоотой өдөр тутмын амьдралд бэрхшээл үүсгэдэг өвчин юм. PTSD-ын клиник нь сэтгэлзүйн гэмтлийг дэмжих төвүүдийн мэдлэг, туршлага дээр үндэслэн гэмтлээс болж зовж шаналж буй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд тусламж үзүүлдэг.

PTSD-ын клиникийн голлох өвчлөл: гэмтлийн дараах стресс, цочмог стресс гэх мэт

Хөгжлийн сургалт

Хүүхэд байнга өсч хөгжиж байдаг нь насанд хүрэгчдээс ялгаатай учир хүүхдийн сэтгэцийн эмгэгийг насанд хүрэгчидийнхээс ялгаж авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн сургалтын клиникт хүүхдийн сэтгэцийн эмгэгийн мэргэшсэн эмч эмчилгээ болон хөгжлийн сургалт дэмжих төв тусдаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарийн оношилгоо эмчилгээ, эцэг эхэд боловсрол олгоход тусладаг.

Хөгжлийн сургалтын клиникийн голлох өвчлөл: харилцааны эмгэг, хэл ярианы эмгэг, ганцаардлын синдром болон хөгжлийн бэрхшээл, оюун ухааны хомсдол, tic буюу анхаарлын хомсдол, хэт идэвхжилийн эмгэг, хэт авиан эмгэг /нь хамгийн нийтлэг эмгэг/, тусгаарлалтын айдас, хүүхдийн сэтгэл зовнил, хүүхдийн сэтгэлийн эмгэг, хүүхдийн стэгэлзүйн гэмтэл.

Насанд хүрэгчийн болон хүүхдийн ADHD

Бага насанд ихэвчлэн тохиолддог анхаарал хомсдол, хэт идэвхжих эмгэг, ADHD нь байнгын анхаарал хомсдолоос болж замбараагүй хэт идэвхжил болон хөөрлийн онцлогтой өвчин бөгөөд 50-65% нь насанд хүртэл үргэлжилдэг. ADHD клиникт нялх балчираас насанд хүрэгч хүртэл ADHD-ын оношилгоо эмчилгээ хийж байна.

Хүүхэд насанд хүрэгчийн ADHD клиникийн голлох өвчлөл: Анхаарал хомсдох эмгэг, хэт идэвхжилийн эмгэг ADHD гэх мэт

Зөнөх өвчин /буюу дэмийрэл/-ээс урьдчилан сэргийлэх

Альцгеймерын өвчин нь голдуу 65-аас дээш насны өндөр настны 10хүн тутмын 0,5-1 хүнийг хамардаг өвчин бөгөөд одоогоор өвчний шалтгаан болон эмчилгээ нь тодорхойгүй байна. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэх төв нь өвчин тусахаас өмнөх урьдчилан сэргийлэлтээс эхлээд /эрсдэлт хүчин зүйлийг багасгах, амьдралын хэв маягын сургалт/ өвчний явцаас хамаарч эмийн болон эмийн бус эмчилгээ /оюун ухааны нөхөн сэргээх эмчилгээ зэрэг/-г хийдэг.

Зөнөх өвчний клиникийн голлох өвчлөлүүд: дэмийрэл, оюун ухааны бэрхшээл, альцгеймерын өвчин, урд тархины гэмтлээс үүдсэн дэмийрэл, Льюигийн дэмийрэл /хөдөлгөөний эмгэг/, судаснаас үүдэлтэй зөнөх өвчин, осол гэмтлээс үүдсэн оюуны хомсдол гэх мэт

Нойргүйдэл

Хүн амьдралынхаа 1/3-ыг унтаж ядаргаагаа тайлж, эрч хүчээ цэнэглэхэд зарцуулдаг. Гэсэн хэдий ч нойргүйдэл, нойрмоглох , унтах үед хурхирах, амьсгал давчдах, хэвийн бус зан байдал, хөл эвгүйрэх, зэрэг нь орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Нойргүйдэлийн клиник нь эдгээр асуудлыг сайжруулахад тусладаг.

Нойргүйдэлийн клиникийн голлох өвчлөл: нойргүйдэл, хурхирах, унтах үеийн амьсгалын эмгэг, өдрийн цагаар нойрмоглох, хэт их нойрмоглох эмгэг, хөлний хам шинж, үе мөчний хөдөлгөөний эмгэг, нойрны эмгэг, ээлжийн ажлын нойрны эмгэг, унтах үеийн хэвийн бус зан байдал гэх мэт

Бид яагаад унтдаг вэ?
Унтах нь хоол хүнс, ус, хүчилтөрөгч шиг бидний амьдралын чухал зүйлсийн нэг юм. Унтаснаар биеийн болон сэтгэлзүйн ядаргаа стрессийг арилгадаг байна. Үүнээс гадна бидний оюуны чадамж болон бодисны солилцооны үйл ажиллагааг хэвийн, эрүүл байхад тусладаг. Хэрэв та унтаж амрахгүй бол нойрмоглож, ядарч сульдан, оюуны чадамж болон ажлын эрч хүч буурч, үр ашиг багасч осол гэмтэл гарах эрсдэл өсдөг байна. Нэмж хэлэхэд таргалалт гэх мэт бодисын солилцооны эмгэг, бэлгийн сулрал, сэтгэлзүйн хямрал ойр ойр илэрдэг.

Нойрны эмгэг гэж юу вэ?
Нойрны эмгэг нь унтах болон сэрэх явцын хэвийн бус байдалтай холбоотой өвчин юм. Нойрны эмгэгийн үед ажиглагдах онцлог шинж тэмдэгүүд нь нойргүйдэх, хурхирах, унтах үеийн амьсгалын тогтворгүй байдал, өдрийн цагаар хэт их нойрмоглох, унтах үеийн хэвийн бус үйлдэл зэрэг юм. Эдгээр асуудлууд нь анхаарал төвлөрөлт буурах оюуны чадамж буурах, сэтгэл гутрал болон сэтгэл зовнил, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа буурах, зүрх судасны системийн эмгэг, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчин, бэлгийн чадвар болон дархлаа буурах зэрэг асуудлууд үүсдэг. Нойрны эмгэгийг оновчтой зөв оношилж, зохицуулж эмчилгээ хийх явц нь амьдралын хэв маягыг болон эрүүл мэндийг сайжруулдаг чухал бөгөөд шаардлагатай зүйл юм.

Архаг нойргүйдэл
Насанд хүрэгчдийн 10%-д тохиолддог өвчин бөгөөд унтахад хүндрэлтэй, унтаж байхдаа байнга сэрэх, үүр шөнөөр сэрэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Хэрэв нойргүйдэл удаан үргэлжилвэл сэтгэл хөдлөлийн зовиур болон сэтгэцийн өвчин болж, амьдралын чанар буурч, сурах ажиллах чадвар буурч, ослын эрсдэл нэмэгдэж, насанд хүрэгчийн өвчин илрэх зэрэг асуудал гардаг. Насанд хүрэгчдийн олон төрлийн өвчний үндэсийг бий болгодог байна.
Нойргүйдэл нь хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Сэтгэлийн зовиур, хямрал, стресс, зэрэг сэтгэлзүйн асуудал, тогтмол бус нойрны буруу зуршил, ээлжийн ажил, дотрын болон мэдрэлийн системийн өвчин болон бусад нойрны эмгэгээс болж үүсдэг байна. Нойргүйдлийг шийдвэрлэх болон эмчлэхийн тулд шалтгааныг нь олох нь хамгийн чухал. Өвчний түүхийг дэлгэрэнгүй сонсож, шаардлагатай зохих шинжилгээ хийж дүгнэхгүй бол зөв оношилоход хүндрэлтэй тохиолдлууд олон байдаг. Оновчтой зөв оношилсон бол тохирох эмчилгээний аргыг сонгож болно. Хяналт зааваргүйгээр нойрны эм уух нь өвчний эдгэрэлтэнд тус болдоггүй.

Хурхирах, унтах үеийн амьсгалын хүндрэл
Нойрсож байх үед 10 секундээс удаан үргэлжилж хурхирах нь амьсгал тогтворгүй болгох, амьсгал боогдох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд олон хүмүүс үүнийг өвчин гэж үздэггүй ба үүний нилээн их нь унтаж байх үеийн амьсгал боогдолт буюу “апноэ” өвчинг үүсгэдэг. Энэ өвчин нь нилээд түгээмэл өвчин бөгөөд насанд хүрэгчдийн 10-20% нь өвчилсөн байдаг гэсэн баримжаа байдаг. Олон хүчин зүйлээс шалтгаалж унтах үед амьсгалын зам нарийсах болон бөглөрч хурхирах чимээ гарч амьсгал түр хугацаанд зогсох тохиолдол ч бий. Үүнээс болж сэрэх болон унтахад саад учирснаар өдрийн цагаар нойрмоглон, ядрахад хүргэдэг. Апноэ буюу унтах үеийн амьсгалын хүндрэл нь таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин, бэлгийн үйл ажиллагаа буурах, оюуны чадвар буурах зэргийн шалтгаан болдог тул полисомнографи буюу нойргүйдлийн шинжилгээ хийж оношилж эмчилэх шаардлагатай өвчин юм.

Хяналтгүй зүүрмэглэх, хэт их унтах, хэт нойрмоглох
Өдөр тутмын амьдралд нойргүйдэл шиг зовиуртай зүйл бол өдрийн цагаар хэт их нойрмоглох явдал юм. Шөнө сайн унтаж амарсан мэт боловч өдрийн цагаар тэвчихэд хэцүү нойрмоглож түрхэн зуур нойронд автдаг хүмүүс байдаг. Үүнээс болж буруу ойлгогдон, цаашлаад ажлын цагаар болон жолоо барьж байхдаа осол аваар гаргаж нийгэмд асар их хохирол учруулах нь ч бий. Өдрийн цагаар хүчтэй нойрмоглодог гол өвчлөл нь нарколепси буюу хяналтгүй зүүрмэглэх, хэт нойрмоглох, нойрны эмгэг, унтах үеийн амьсгалын хүндрэл зэрэг бөгөөд түүнээс гадна үе мөчний дискинези, хөлний синдром зэрэг өвчний шалтгаан болдог. Үнэн зөв оношилохын тулд нойргүйдлыг дүгнэж полисомнографи буюу нойргүйдлийн шинжилгээ хийж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн эмчилгээ шаардлагатай.

Үе мөчний дискинези, хөлний синдром
Хөл өвдөөд унтаж чадахгүй байх тохиолдол их байдаг. Хөлний синдром нь орой шөнө буюу амралтын цагаар хөл эвгүй оргин дотор нь юм гүйгээд буй мэт мэдрэмж, тогтож байхад хэцүү мэдрэмж, ирвэгнэх бадайрах зэрэг тайлбарлахад хэцүү хөлний эвгүй мэдрэмж илрэх нь ихэнхдээ нойргүйдэл өвчний шинж тэмдэг байдаг. Түүнчлэн үе мөчний дискинези нь тухайн хүн өөрөө сайн мэдэхгүй байхдаа буюу нойрон дундаа хөлөө өшигчих тийрэх хөдөлгөөн үзүүлдэг бөгөөд үүнээс шалтгаалан гүн нойрсож чадаагүй учир өдрийн цагаар хүчтэй нойрмоглодог байна.

Нойрны эмгэг REM, унтаж байх үеийн хэвийн бус зан байдал.
Унтаж байх үеийн янз бүрийн хэвийн бус үйлдэл нь нойрны чанарыг бууруулж, тухайн хэвийн бус үйлдэлээс болж осол гэмтэл учирах эрсдэл нэмэгддэг. Зүүдэн дэх хөдөлгөөнийг даган хийх хөдөлгөөний эмгэг, нойрны эмгэг REM, хар дарах, шөнийн айдас, зүүдэндээ явах, унтаж байхдаа идэх, шөнийн цагаар хооллох зэрэг түгээмэл тохиолддог өвчлөлүүд юм. Нойрны эмгэг REM-ын тохиолдолд элэгдэл гэмтлийн гаралтай тархины өвчин, солиорол буюу зөнөх зэрэг өвчний явц бөгөөд нойргүйдлийн шинжилгээ өгч үнэн зөв оношилуулах шаардлагатай.

Полисомнографи буюу нойргүйдлийн шинжилгээ гэж..
Энэ шинжилгээ нь нойрсох үед илрэх бүхий л үзэгдлийг тэмдэглэж нойрны эмгэгийг оношилдог шинжилгээ юм. Түүнчлэн нойрон дундах тархины долгион, нүдний хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагаа, гар хөлний хөдөлгөөн, амьсгал, хүчилтөрөгчийн ханалт, хурхиралт, биеийн байрлал зэргээр нойрны эмгэгийн шалтгааныг оновчтой илрүүлдэг чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээнд тулгуурлан нойрны зэрэг, чанар, унтах үед сэрэх өдөөлтийн шалтгаан зэргийг мэдэж болох бөгөөд нойрны эмгэгийг оношилох болон ялгах боломжтой. Дээрх нойргүйдлийн клиникт өвчний түүх, анкетны мэдээлэл зэргийг үндэслэн нойргүйдлийн эрсдлийг үнэлсний дараа тус шинжилгээг хийлгэхийг зөвлөж байна.