танилцуулга
Хавдартай өвчтний амьдралын хэв маягийг дээшлүүлэхийн төлөөх зорилт

Туяа эмчилгээ нь өндөр энергитэй туяа ашиглан хавдарт эмчилгээ хийдэг ба мэс засал болон хими эмчилгээтэй хамт хавдрын гол гурван аргын нэг нь юм. Хавдарын туяа эмчилгээний тасаг нь цацраг туяаг хавдарын эсэд төвлөрүүлж, эргэн тойрон дах хэвийн эрхтэнүүдэд нөлөө багатай байх нарийн аргаар туяа эмчилгээ хийдэг. Качон их сургуулийн Гил эмнэлэг нь эмчилгээний чадамжаа дээшлүүлэхээр азидаа хамгийн анхны Novalis Tx төхөөрөмжийг нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн гурван ширхэг төхөөрөмжөөр эмчилгээ оношлогоо хийж байна.

Туяа эмчилгээ нь гадаад болон ойр орчмын туяа эмчилгээ гэж хоёр төрөлд хуваагддаг. Гадаад туяа эмчилгээ нь биеийн гаднаас төхөөрөмжөөр туяа үүсгэн эмчилгээ хийдэг ба электрон, 3D , эрчимийн зохицуулалттай, видео индукцийн, стерео туяаны хагалгаа зэрэг эмчилгээний аргууд байдаг. Ойр орчмын туяа эмчилгээ нь цацраг туяаны изотопыг хавдарт ойрхон байрлуулж өндөр хүчин чадалтай туяагаар хавдарын хэсэгт төвлөрүүлэн хийх арга бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хавдарыг эмчилэхэд ашигладаг.

Туяаны эмчилгээ нь зорилгоос нь хамаараад үндсэн болон түр зуурын эмчилгээ гэж хуваадаг. Үндсэн туяа эмчилгээ нь эхэн үеийн уушигны хавдар болон толгой хүзүүний, түрүү булчирхайн хавдарууд гэх мэт хавдарын эсрэг эмгүй дангаар нь хийдэг эмчилгээ бөгөөд хөхний хавдар, хэсэгчилсэн явцтай уушигны хавдар, тархины хавдар, шулуун гэдэсний хавдар зэрэг мэс засал болон хавдарын эсрэг эмтэй хамт хийх үндсэн зорилготой эмчилгээнүүд орно. Түр зуурын туяа эмчилгээ нь үндсэн туяа эмчилгээ хийхэд хэцүү тохиолдолд ясны хугаралаас сэргийлэх, өвдөлт намдаах, амьсгалын хүндрэл арилгах зэрэг зовиур арилгах зорилгоор хийдэг эмчилгээ юм. Үүнтэй адил туяа эмчилгээ нь ихэвчлэн хортой хавдар эмчилэхэд чиглэгддэг ба keloid(арьс гэмтсэний дараах шарх эдгэрэлтийн хэвийн бус эд эс ургадаг өвчин) ба бамбай булчирхайн алимны үрэвсэл зэрэг зарим эерэг хариутай хавдарын эмчилгээнд хэрэгждэг.

Гаднах туяа эмчилгээ нь нэг эмчилгээнд 10-20 минут шаардагддаг бөгөөд эмчилгээний үед өвдөлт болон бие махбодийн мэдрэмж огт байхгүй ба мэдээ алдуулах шаардлагагүй тухтай эмчилгээ юм.

Орчин үеийн хавдарын эмчилгээ нь тасаг тус бүрт дангаараа хийгддэггүй ба мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээтэй хамтад нь хийдэг ба рентгений тасаг, цөмийн тасаг, оношлогоо шинжилгээний тасаг зэрэг бусад мэргэжлийн эмч нартай зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай. Качин их сургуулийн Гил эмнэлэг нь IBM Watson onocology хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар солонгосдоо шилдэг түвшиний олон талт эмчилгээний системд тургуурлан өвчтөнд тохиромжтой эмчилгээг санал болгодог.

Эмчилгээний чиглэл
Хөхний хавдар

Хөхний хавдар нь солонгосд эмэгтэйчүүдийн хавдарын хоёрт ордог элбэг байдаг хавдар ба 2013 онд хөхний хавдар нийт эмэгтэйчүүдийн хавдарын 15.4% эзэлж байна. Хөхний мэс заслын дараа хавдарын дахилтыг бууруулах зорилгоор хөхөнд туяа эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай. Зарим хөхний мэс заслын дараа хавдарын хэмжээ том, эсвэл тунгалагийн зангилаанд үсэрхийлсэн тохиолдолд туяа эмчилгээ хийдэг.

Хөхний туяа эмчилгээ нь долоо хоногт 5 удаагийн хуваариар зургаан долоо хоног хийгддэг. Нэг удаагийн эмчилгээ 10 минут орчим үргэлжилнэ. Эмчилгээний үед халуун болон өвдөх мэдрэмж байдаггүй. Гэвч эмчилгээний үргэлжлэх явц, өвчтөнөөс хамаараад тухайн хэсэгт туяа эмчилгээний хамааралтай үрэвсэл үүсч болох ба ихэнхдээ шинж тэмдэг багатай байдаг тул хоёр долоо хоногийн дараа шинэ тэмдэг алга болдог.

Гил эмнэлэгийн туяа эмчилгээний тасаг нь эмчилгээний өндөр үр дүн болон хамт хийсэн эмчилгээний дараа урт хугацааны гаж нөлөөг бууруулахын төлөө туяа эмчилгээний судалгаанд тэргүүлж олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд тогтмол судалгааны үр дүнгээ илтгэн, үүнийг жинхэнэ өвчтөнүүддээ хэрэгжүүлж өвчтөнүүдийнхээ амьдралын хэв маягийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Элэгний хавдар, цөс нойр булчирхайн хавдар

Элэг, цөс, нойр булчирхайд үүссэн хавдарын хувьд туяа эмчилгээ нь зарчмын хувьд үндсэн эмчилгээ нь биш юм. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд ахисан шатны өвчлөлд хийгддэг ба биеийн байдал өвчний үе шат зэргийг харгалзан мэс заслын дараа дэмжих болон шинж тэмдэгийг сайжруулах зэрэг олон төрлийн зорилгоор туяа эмчилгээ хийгддэг.

Элэгний хавдар нь элэгний эсэд бий болсон хавдарыг хэлэх бөгөөд элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах, радио давтамжийн дулааны эмчилгээ, элэгний артерийн ажилбар, гэх мэт эмчилгээний арга хэрэглэдэг. Сүүлийн үед туяа эмчилгээний шинэ хөгжилд элэгний хавдарын туяа эмчилгээг идэвхтэй хэрэгжүүлж байна. Хуучны эмчилгээний арга үр дүн байхгүй эсвэл өвчний хэсэг хязгаарлагдсан үед стерео 3 хэмжээст мэс заслын эмчилгээний (SABR) аргыг ашиглах туяа эмчилгээний үр дүнтэй хувилбар болж байна.

Нойр булчирхай, цөсний болон цөсний замын хавдар нь мэс засал хийх боломжтой тохиолдолд мэс засал хийнэ. Туяа эмчилгээ нь мэс заслын дараах эмчилгээ, цөсний бөглөрөл, өвдөлт зэрэг шинж тэмдэгүүдийг багасгах зорилгоор хийдэг.

Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар

Улаан хоолойн хавдар нь солонгост хавдараар нас барах шалтгааны 8 дугаарт бичигддэг ба ихэнхдээ 50 дээш насанд илэрч 65 дээш насанд ихээр өвддөг байна. Өвчлөх гол шалтгаанаар тамхи татах, архины хэрэглээ, хэт халуун цай уух ба ялангуяа архи тамхи хоёуланг нь хэрэглэдэг хүмүүст их илэрдэг. Улаан хоолойн хавдарын үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Гэвч өвчин хүндэрсэн эсвэл нас өндөр зэрэг мэс засал хийх боломжгүй өвчтөнүүдэд туяа эмчилгэ болон хими эмчилгээ хийдэг.

Улаан хоолойн туяа эмчилгээг долоо хоногт 5 удаа хийдэг ба нийт эмчилгээ 5 долоо хоног үргэлжилдэг. Нэг эмчилгээнд 15 минут шаардагддаг бөгөөд эмчилгээний явцад халуун эсвэл өвдөх шинж тэмдэг илэрдэггүй. Туяа эмчилгээ хийхэд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд хими эмчилгээтэй хамт хийх тохиолдолд шаардлагаас хамаарч хэвтүүлэн эмчилж болно. Туяа эмчилгээ хийх явцад цацраг туяанаас болж хоолойн салст гэмтэж хоолойд таагүй байдал болон залгихад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрч болно.. Энэ тохиолдолд өвдөлтийг намдаах болон шим тэжээлийн зохицуулалтаар өвчтөний зовиурыг багасгахад тань туслах болно.

Солонгосын болон дундад азийн улсуудад ходоодны хавдарын мэс заслын арга ихэд хөгжиж, идэвхтэй өргөн цар хүрээтэй мэс засал хийгдэж байгаа ба ходоодны хавдарын туяа эмчилгээ бараг хийгддэггүй. Гэсэн хэдий ч ходоодонд үүссэн тунгалагийн хавдарын тохиолдолд туяа эмчилгээний аргыг хэрэглэдэг.

Тунгалагийн хавдар

Тунгалагийн хортой хавдар нь биеийн дархлааг бүрдүүлдэг тунгалагийн системд үүсдэг хортой хавдар бөгөөд Ходкины тунгалагийн хавдар болон Ходкины бус тунгалагийн хавдар гэж хуваан, хэлбэрээс нь хамаараад олон эмнэлзүйн илрэл, дүгнэлттэй байдаг. Тунгалагийн хавдарын гол эмчилгээ нь хими эмчилгээ бөгөөд өвчний үе шат, явцаас шалтгаалаад туяа эмчилгээ нэмэлтээр хийгдэж болно. Тунгалагийн хавдарын туяа эмчилгээнд сайн хариу үйлдэл үзүүлдэг хавдар бөгөөд бусад хавдартай харьцуулахад цацраг туяаны тунгийн 50% орчимыг хэрэглэдэг. Үүнээс гадна туяаны сөрөг нөлөөний магадлал ч илэрхий бага байдаг байна.

Арьсны нөсөөт хавдар буюу меланома

Арьсны хавдар нь арьсан дээр үүссэн хортой хавдарыг хэлэх ба арьсны нөсөөт хортой хавдар болон бусад арьсны хавдар гэж ангилна. Арьсны нөсөөт хавдараас бусад арьсны хавдар нь ихэнхдээ хэсэгчилж үүсдэг ба бусад эрхтэнд үсэрхийлэх нь ховор байдаг. Нөгөө талаар арьсны нөсөөт хортой хавдар нь эхэн үедээ илэрвэл мэс заслаар бүрэн эдгэрч болох боловч жоохон оройтож оношлогдвол үсэрхийлснээр амь насаа ч алдах эрсдэл ихтэй.

Арьсны хавдарын үед мэс засал хийх боломжгүй болон мэс заслын дараа эмгэгзүйн үр дүнгээс шалтгаалж туяа эмчилгээ хийдэг. Бусад дотоод эрхтний тухайд туяа эмчилгээний үед арьсан дах тунг багасгаж туяаны нөлөөллийн арьсны үрэвсэлийг багасгадаг боловч арьсны хавдарын хувьд арьсан дах туяаны тунг нэмдэг учраас эмчилгээний дунд үеэс туяаны нөлөөллийн үрэвсэлийн улмаас өвдөлт илрэх магадлал өндөр байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх тос болон эсрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг.

Шулуун гэдэсний хавдар

Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах системийн нарийн гэдэс болон анусны хооронд байрладаг эрхтэн юм. Бүдүүн гэдэсний хавдар нь хавдар илэрсэн байрлалаас хамаараад бүдүүн гэдэсний болон шулуун гэдэсний хавдар гэж хуваагддаг ба эмчилгээний арга ч өөр байдаг байна. Ялангуяа шулуун гэдэсний хувьд туяа эмчилгээний үүрэг нөлөө их бөгөөд урд нь мэс заслын дараа нэмэлтээр туяа эмчилгээ хийх нь их байсан бол одоо тухайн хэсэгт дахих магадлалыг бууруулах зорилгоос гадна анус гэмтэхээс сэргийлэхийн тулд туяа эмчилгээгээр хавдарын хэмжээг багасгасны дараа мэс засал хийх нь элбэг болсон. Энэ тохиолдолд туяа эмчилгээний үр нөлөөг өндөржүүлэхийн тулд туяа эмчилгээний турш хими эмчилгээтэй хослуулан хийдэг. Эмчилгээ дууссаны дараа хавдарын дахилт болон эмчилгээний дараах сөрөг нөлөө зэргээс урьдчилан сэргийлж тогтмол хяналтанд байна.

Эмэгтэйчүүдийн хавдар

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэнд тохиолддог умайн хүзүүний хавдар, умайн салстын хавдар, өндгөвчний хавдар зэргийг эмэгтэйчүүдийн хавдар гэнэ. Ялангуяа энэ дундаас умайн хүзүүний хавдар болон умайн салстын хавдарт туяа эмчилгээний үүрэг их байдаг. Умайн хүзүүний хавдар нь умай болон үтрээг холбодог умайн хөндийд үүссэн хортой хавдарыг хэлэх бөгөөд эхэн үед илэрвэл мэс засал болон туяа эмчилгээ хийж, мэс заслын дараа эдийн шинжилгээгээр мэс засал хийгдсэн хэсэгт хавдар үлдсэн эсэх, тунгалагт үсэрхийлэх, умайн ойр орчимд нэвчих, хавдарын дахилт зэргийн эрсдэл өндөр гарвал туяа эмчилгээ болон хими эмчилгээг нэмэлтээр хийх хэрэгтэй болдог. Ерөнхийдөө 2 шатны сүүл, 4 шатны эхэн үеийн хавдарт туяа эмчилгээ болон хими эмчилгээ хослуулан үндсэн эмчилгээ хийдэг. Умайн биед умайн салстад үүссэн умайн салстын хавдрын үед анхдагч эмчилгээний арга нь мэс засал бөгөөд эдийн шинжилгээний үр дүнгээс хамаарч туяа эмчилгээ болон хими эмчилгээ хийх эсэхийг шийднэ.

Туяа эмчилгээний арга нь бие махбодийн гаднаас цацраг туяа тусгадаг гадаад цацраг туяа эмчилгээ, болон цацраг туяаны изотопыг умайн хөндий ба үтрээний хөндийн ойр тусгадаг дотоод цацраг туяа эмчилгээ гэсэн хоёр төрлийн эмчилгээ байдаг бөгөөд өвчний явцаас хамаарч эмчилгээг тодорхойлдог. Эмчилгээ дууссаны дараа хавдарын дахилт болон эмчилгээний дараах сөрөг нөлөө зэргээс урьдчилан сэргийлж тогтмол хяналтанд байна.

Холбогч эдийн хавдар

Холбогч эдийн хавдар нь булчин, холбогч эд, судас, яс зэрэг эпителийн бус эсэд үүсдэг хортой хавдар ба нийт хавдарын 1% орчимыг эзэлдэг бөгөөд булчин, өөх, мэдрэл, судас зэрэгт үүсдэг зөөлөн эдийн, яс болон мөгөөрсөнд үүсдэг ясны хавдар гэж ангилна. Энэ дундаас зөөлөн эдийн хавдар нь шинж тэмдэггүй бөгөөд хамгийн түгээмэл шинж тэмдэг нь дөрвөн мөч, ялангуяа доод мөчний тохиолдол элбэг байдаг ба үүнээс гадна хэвлийн дотоод эрхтэн, их биед ч илэрч болдог байна. Зөөлөн эдийн холбогч эдийн хавдарын эмчилгээ нь мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ бөгөөд хавдарын төрөл, явцаас шалтгаалан эмчилгээгий аргыг шийддэг. Ерөнхийдөө мэс засал анхдагч эмчилгээ ба хавдарын хэмжээ том зөөлөн эдийн хавдарын үед туяа эмчилгээгээр хавдрын хэмжээг багасгасны дараа хагалгаа хийдэг. Эмчилгээ дууссаны дараа хавдарын дахилт болон эмчилгээний дараах сөрөг нөлөө зэргээс урьдчилан сэргийлж тогтмол хяналтанд байна.

Үсэрхийлсэн хавдар

Хавдарын төрлөөс үл шалтгаалан явц нь их болсон, үндсэн эмчилгээ хийхэд хүндрэлтэй тохиолдолд ч өвчтөний амьдрах хугацаа, амьдралын хэв маягийг сайжруулах зорилгоор түр зуурын ч гэсэн эмчилгээг хэрэгжүүлж байна. Тархины үсэрхийлэлээс үүдэн олон төрлийн мэдрэлийн шинж тэмдэгийг зохицуулахад туяа эмчилгээ хийдэг. Ялангуяа ясны үсэрхийлэлийн үеийн өвдөлт их байгаа үед туяа эмчилгээгээр өвдөлтийг илт багасгаж болдог. Туяа эмчилгээ нь өөр эмчилгээ хийх шаардлагагүй үед, эмчилгээний үеийн өвдөлтгүй, өвчний байдлаас үл хамааран түр зуурын эмчилгээгээр өвчтнийг тайвшируулахын тулд хийгддэг.