танилцуулга
Бэрхшээлийг даван туулж, эргэн нийгэмд орох

Нөхөн сэргээх эмчилгээний тасаг нь өвчлөл болон гэмтлээс үүссэн эмгэгтэй өвчтний амдралын чанарыг сайжруулах зорилгоор нөхөн сэргээлт хийдэг салбар юм. Өөрөөр хэлбэл, хүний амь насыг аврах нь анагаах ухааны ерөнхий эмчилгээ бол үүний дараа аварсан өвчтний гэр бүл, нийгмийн чавдарыг дээшлүүлж, үнэ цэнэтэй амьдрахад нь тусладаг салбар.

Нөхөн сэргээх эмчилгээний тасаг нь тархины гэмтэл /тархины цус харвалт, гэмтлийн гаралтай тархины үхжилт/-ын, нугасны гэмтлийн, диск болон үе мөчний үрэвслийн гэх мэт өвдөлтийн эмчилгээ, хүүхдийн /тархины саажилт, хөгжлийн хоцрогдол/, тасарсан эрхтний, ахмад настны, архаг булчингийн болон мэдрэлийн өвчтэй өвчтний нөхөн сэргээлт болон спортын, дасгал хөдөлгөөний заавар, мэдрэлийн системийн өвчний цахилгаан оношилгоо зэрэг орно.

Нөхөн сэргээх эмчилгээг тухайн чиглэлийн мэргэжлийн эмч болон сувилагч хийхээс гадна физик эмчилгээний эмч, мэргэжлийн эмчилгээний эмч, хэл ярианы заслын эмч, сэтгэл заслын эмч, хиймэл эрхтэн болон протез үйлдвэрлэл, нийгмийн ажилтан зэрэг нөхөн сэргээх эмчилгээний баг бүрдүүлдэг.

эмчилгээний чиглэл
Тархины мэдрэлийн нөхөн сэргээлт

Тархины цус харвалт, ослын тархины гэмтэл, тархины хавдар, тархины үрэвсэл, Паркинсоны өвчин, зөнөх өвчин зэрэг тархины өвчнөөс үүдэлтэй бэрхшээл бүхий тохиолдолд тархины мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай байдаг. Ялангуяа тархины цус харвалттай өвчтөнүүдийн 85% нь хөдөлгөөний саажилт, мэдрэмж алдагдах, өвдөлт, оюуны чадвар алдагдах, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, афази, залгиурын эмгэг, харааны эмгэг, орон зайн мэдрэмж алдагдах зэрэг олон төрлийн зовиур тархины гэмтлийн дараа илэрдэг. Шинж тэмдгүүдээс хамаарч төв мэдрэлийн системийн хөгжлийн эмчилгээ, алхалт хөдөлгөөний сургалт, мэргэжлийн эмчилгээ, өдөр тутмын амьдралын дасгал сургууль, оюуны чавдарын эмчилгээ, хэл ярианы эмчилгээ, залгиурын эмчилгээ, мэс заслын бус тархины сэрлийн эмчилгээ, протез тохируулах, бэхэлгээ зэргийг хариуцан эмчилгээ хийдэг.

Нугасны мэдрэлийн нөхөн сэргээлт

Нугас нь тархины командыг дамжуулдаг төв мэдрэлийн системийн нэг бөгөөд нурууны дискны өвчлөл, элэгдлийн нугасны үрэвсэл буюу спондилоз, зам тээврийн осол, бэртэл гэмтэл, хавдар, үрэвсэл зэргээс болж гэмтдэг. Хэрэв нугас гэмтсэн бол гэмтсэн хэсгээс доош хөдөлгөөн, мэдрэл болон бие даасан мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд гэмтлийн байрлалаас хамаарч доод мөчний саажилт болон дөрвөн мөчний саажилт гэж ангилдаг ба гэмтлийн хэмжээнээс хамаарч бүрэн болон бүрэн бус саажилт гэж хуваадаг. Шинж тэмдгээс хамаарч төв мэдрэлийн системийн хөгжлийн эмчилгээ, алхалт хөдөлгөөний сургалт, мэргэжлийн эмчилгээ, өдөр тутмын амьдралын дасгал сургууль, оюуны чавдарын эмчилгээ, хэл ярианы эмчилгээ, залгиурын эмчилгээ, мэс заслын бус тархины сэрлийн эмчилгээ, протез тохируулах, бэхэлгээ ашиглах сургалт явуулдаг байна.

Булчингийн системийн өвдөлт

Хүзүү, мөр, нуруу, өвдөг өвдөх зэрэг булчингийн системд тохиолддог бүх өвчний ерөнхий нэршил. Дийлэнх нь тогтоох эмчилгээнд сайн үр дүн үзүүлдэг боловч ихэнх тохиолдолд дахидаг учир нарийн оношилгоо, тохирох өвдөлтийн эмчилгээнээс гадна дахилт хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийдэг. Үзлэгийн дүгнэлтээс хамааран ерөнхий рентген болон соронзон резонансын дүрс, булчингийн цахилгаан шинжилгээ, эхо зэрэг шинжилгээ хийж болно. Шинжилгээний дүгнэлтээс хамааран физик эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ, тариа, мэс заслын эмчилгээ хийдэг.

Булчингийн /буюу булчингийн салстын/ өвдөлт

Булчингийн өвдөлтийн хам шинж буюу миофасциал өвдөлтийн хам шинж нь ихэвчлэн мэдрэлийн гаралтай өвдөлт гэж нэрлэгддэг бөгөөд стресс, санаа зовнил, урт хугацаанд үргэлжилсэн түгшүүртэй байдал зэргээс үүдэн булчин чангарч агшснаас болж булчин дах цусны эргэлт буурч булчинд хүчилтөрөгчийн дутагдал, хог хаягдал хуримтлагдаснаар өвдөлт бий болгодог эд эс үүсэхийг хэлдэг байна. Булчингийн өвдөлтийн хам шинжтэй өвчтнүүд өвчтэй хэсгийн тодорхой цэгт дарахад хүчтэй өвдөлт мэдрэгдэж, булчингийн хатуурч овоорсон шөрмөслөг хэсэгт хүрнэ. Хэсэгчилсэн иллэг хийх арга, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ, тариа зэргийг хослуулан эмчилгээ хийдэг.

Хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ

Хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ нь хүүхдийн өсөлт хөгжил бүрэн дуусаагүй байх үед өвчин болон осол гэмтлээс үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд, эсвэл хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг багасгах зорилгоор насанд нь тохирсон өсөлт хөгжлийг бий болгоход тусалдаг эмчилгээ юм. Ихэвчлэн тархины саажилт, нугасны дисплази, булчингийн хатингаршил, тархины гэмтэл, хөгжлийн хоцрогдол болон бусад мэдрэлийн өвчний улмаас үүсдэг. Шинж тэмдгүүдээс хамаарч төв мэдрэлийн системийн хөгжлийн эмчилгээ, алхалт хөдөлгөөний сургалт, мэргэжлийн эмчилгээ, оюуны чавдарын эмчилгээ, хөдөлгөөний эмчилгээ, хэл ярианы эмчилгээ, протез тохируулах, бэхэлгээ зэргийг хариуцан эмчилгээ хийдэг.

Хөл/тавхай/-ний клиник

Хөл тавхайтай холбоотой өвчлөл, тухайлбал нумгүй хавтгай хөл, төрөлхийн хүчин зүйлээс гадна үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, захын хялгасан судасны өвчлөл зэрэг нь хөлөнд өвдөлт, өөрчилөлтийг бий болгодог бөгөөд спортоор хэт их хичээллэх, хөлөнд эвгүй гутал өмссөн зэргээс шалтгаалж хөл амархан гэмтэж өвдөлт үүсдэг. Үүнийг нарийн зөв оношилсны дараа эмийн болон дасгал хөдөлгөөний эмчилгээ хийж өвчний байдлаас шалтгаалж эмчилгээний гутал өмсгөх болон бэхэлгээ хийдэг.

Хавдрын нөхөн сэргээх эмчилгээ

Тунгалагийн хаван буюу лимфедама нь тунгалагийн системийн гэмтлээс шалтгаалж эпилепсийн уургийн бүрэлдэхүүн хэсгүүдийн чийгшил хуримтлагдаж гар хөл хавдах болон архаг үрэвсэл үүсгэхийг хэлнэ. Ялангуяа хөхний хавдарын мэс заслын дараа үүсдэг лимфедама нь хөх болон гарын хэсэгт эргэлддэг тунгалагийн шингэн гарт хурж гар хавдах ба тунгалагийн сцинтиграфи шинжилгээ болон эхо шинжилгээ хийдэг байна. Шинж тэмдгээс хамаарч лимфедама иллэг хийх, шахаж боох, помп буюу шахуурга, эмийн эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ зэрэг сургалт болон мэргэжлийн нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байдаг.

Залгиурын нөхөн сэргээх эмчилгээ

Залгиурын бэрхшээл буюу дисфаги нь цус харвалт, төв мэдрэлийн хавдар, үрэвсэл, элэгдэл хөгшрөлтөөс үүдсэн төв мэдрэлийн өвчин болон толгой хүзүүний хавдрын мэс засал хийлгэсэн өвчтнүүдэд зонхилж байна. Дисфагитай өвчтний хувьд хоол идэх үед буруу хоолой руу орж хахаж цацах нь ихсэх, уушигны үрэвсэл болон амьсгалын замын зовиур илэрдэг. Дисфагиг бичлэгээр харах шинжилгээ / видео флюороскоп/-ээр нарийн оношилж болдог. Дисфагигаар оношилогдсон өвчтнүүдийн дисфагиг сайжруулахын тулд амны хөндийн булчингийн дасгал, дуу авианы дасгал, залгих рефлекс сайжруулах амьсгалын дасгал болон цахилгаан өдөөлт зэрэг эмчилгээ хийж тохиромжтой хоол тэжээлийн аргыг сонгон амьсгал замын өвчлөл хам шинж зэргээс урьдчилан сэргийлдэг.