танилцуулга
Арьсны өвчин нь үрэвслийн гаралтай өвчин, халдварын гаралтай өвчин, удамшлын өвчин, арьсны хавдар гэх мэт маш олон хэлбэрээр илэрдэг.
Ийм олон төрлийн арьсны өвчнийг оношлохын тулд Гил эмнэлгийн арьсны тасгийн чадварлаг, арвин туршлагатай эмч нар анхааралтайгаар үзлэг хийн, шаардлагатай бол түрхэцийн шинжилгээ, нян/бактери/ өсгөх шинжилгээ, харшлийн сорил, харшил үүсгэгчийн шинжилгээ, арьсны эдийн шинжилгээ, үсний шинжилгээ, Wood’s lamp-ын шинжилгээ, туяа шинжилгээ, дархлааны эсрэг биеийн шинжилгээ зэрэг шинжилгээ хийж нарийн үйлчилгээтэй шинэ эмнүүд болон дэвшилтэт лазерь, туяаны аппарат зэрэг шилдэг эмчилгээний төхөөрөмжөөр арьсны үрэвсэлт өвчин, псориаз, арьсны хавдар, арьс цайрах өвчин, үс уналтын эмчилгээ болон хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийн тэргүүлж байна.
Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны мэдлэг дээр суурилсан, хамгийн сайн эмчилгээг өвчтнүүддээ үзүүлж, өвчтнийхээ зүрх сэтгэлд ойр халуун дулаан эмчилгээ үзүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж байна.
эмчилгээний чиглэл
- Арьсны архаг үрэвсэл буюу атопи
- Архаг тууралт болон арьсны харшлийн өвчний клиник
- Псориазын клиник
- Арьс цайрах өвчний клиник
- Батга, rosacea буюу хамар улайх, улайлт
- Дархлаа сулралын арьсны өвчин
- Дархлаа сулралаас үүдэлтэй цэврүүтэх өвчин буюу салхин цэцэг
- Үс унах
- Арьсны хавдар
- Хумс
- Сорви
Арьсны архаг үрэвсэл буюу атопи нь арьсны гаднах давхаргад гэмтэл үүсгэх болон дархлааны үрэвсэлээс үүдэн арьс хуурайших, загатнах, улаан тууралт гарах зэрэг архаг, давтамжтай арьсны өвчин бөгөөд бага залуу насанд илрэх нь элбэг ба насанд хүрсэн хүмүүст илрэх нь ихсэх хандлагатай байна. Арьсаа чийгшүүлэх гэх мэт үндсэн арчилгээ чухал бөгөөд Гил эмнэлгийн арьс судлалын тасагт өвчний хүндийн зэргээс хамаарч хэсэгчилсэн болон бүтэн биеийн эмийн түрхлэг, туяа эмчилгээ гэх мэт эмчилгээг шинээр боловсруулж гарган сүүлийн үеийн биологийн бодис хэрэглэн нэн сайн эмчилгээний үр дүн болон урт хугацааны системтэй, хяналттай эмчилгээ хийгдэж байна.
Архаг тууралт болон хялгасан судас хавдах нь гадны харшлын хүчин зүйлээс хамаарах тохиолдолоос илүү ихэнхдээ шалтгаан тодорхойгүй дархлааны хариу урвал болж илэрдэг бөгөөд салст бүрхэвч хавагнах болон хялгасан судас хавдах нь хүндэрэх тохиолдолд архаг тууралтаас гадна ховор удамшлын өвчин байж болдог. Арьсны харшлийн өвчин нь олон өвчин агуулдаг бөгөөд харшил үүсгэгчийн шинжилгээ болон шалтгаанаас хамаарч нарийн шинжилгээгээр оношлох боломжтой. Эмчилгээ нь өдөөгч хүчин зүйлийг тодорхойлон, түүнээс зайлсхийх болон, өвчний хүндийн зэргээс хамаарч гистамины эсрэг эм хэрэглэхээс гадна дархлаа зохицуулагч эм болон сүүлийн үеийн биологийн бодис хэрэглэн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж болдог.
Псориаз нь дархлааны өөрчилөлт болон эвэр буюу арьс хатууралтын хэт их өсөлтөөс үүдэн кератины улаан товруу үүсдэг архаг өвчин бөгөөд сайжирч муудах нь давтагддаг, арьснаас гадна үе мөч, хумс зэрэг бусад хэсэгт халдварладаг өвчин ба сүүлд энэ нь бодисын солилцооны эсвэл зүрх судасны өвчтэй холбоотой болох нь илэрсэн юм. Гил эмнэлгийн арьс судлалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн биологийн бодисыг бүтэн биеийн үзлэг шинжилгээ, фото эмчилгээ, бүтэн биеийн болон хэсэгчилсэн түрхлэгтэй хослуулан гүн гүнзгий шинэлэг эмчилгээ хийж буй бөгөөд энэ эмчилгээ нь ч үр дүнгээ харуулж байна.
Арьс цайрах өвчин нь будагч бодис буюу арьсны пигмент үүсгэдэг меланин эс алдагдснаас арьсан дээр янз бүрийн хэлбэр хэмжээтэй цагаан ялстууд гарч ирдэг өвчин бөгөөд энэ нь олдмол өвчний дунд хамгийн элбэг тохиолддог өвчин боловч шалтгаан нь одоог хүртэл илрээгүй байна. Дөнгөж төрснөөс авхуулаад хөгшрөх хүртэл бүх насанд илэрч болох бөгөөд арьсны аль ч хэсэгт илрэх ба ялангуяа нүүр, гар хөл, өвдөг зэрэг арьс шүргэлцдэг хэсэгт түгээмэл тохиолддог. Арьс цайрах өвчин нь сайжиралт болон муудалт давтагддаг, эмчилгээ хийхэд хүндрэлтэй бөгөөд үргэлжилсэн хэт ягаан туяа эмчилгээ болон Excimer лазерь эмчилгээгээр сайн үр дүнд хүрч болох ба шаардлагатай бол хэсэгчилсэн түрхлэг болон эмийн эмчилгээтэй хослуулж хэрэглэж болно.
Батга нь арьсны сүв бөглөрөл, идээт цэврүү зэрэг өвчлөл голдуу нүүр хүзүү цээж, нуруунд элбэг илэрдэг бөгөөд сорви үлдэж болох тул идэвхтэй эмчилгээ хэрэгтэй байдаг. Шинж тэмдэгийн хүнд байдлаас хамааран эм уух, түрхлэгэ, лазерь хосолсон эмчилгээ хийж батганы явцыг сулруулж сорви болон уршигийг багасгаж болдог. Хамар улайх буюу rosacea нь батганаас ялгаатай нь арьсны сүв бөглөрөх papule буюу хатуу гүвдрүү, идээт үрэвсэл зэрэгтэй хамт судасны үрэвсэлт өөрчилөлтүүд улайлт, нүүрний төв хэсгийн улаан тууралт зэрэг ихэнхдээ хамт илэрдэг байна. Шалтгаан нь илрээгүй бөгөөд архаг, дахин давтагдах тохиолдол гардаг. Зовиурыг хүндрүүлдэг хүчин зүйлс(халуун, хэт хурц нарны гэрэл, архи гэх мэт)-ээс зайлсхийж өвчний цаг хугацаа, хүнд байдлаас хамааран түрхлэг, эмийн эмчилгээ, лазерь эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг.
Улаан тууралт, чонон хөрвөс, арьсны булчингийн үрэвсэл, арьсны хатуурал зэрэг дархлааны өвчин нь өөрийн дархлааны систем өөр рүүгээ халдаж олон эрхтэнд гэмтэл учруулдаг өвчин бөгөөд биед бүхэлд нь зовиур илрэх тохиолдол байдаг боловч арьсанд онцгой шинж тэмдэг илрэх нь их бөгөөд зөвхөн арьсанд илрэх тохиолдол ч элбэг учраас үнэн зөв оношилгоо чухал байдаг. Яг тодорхой шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд удамшлын өвчтэй хүмүүст хэт ягаан туяа, вирусын халдвар, мансууруулах бодис болон тамхи зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж одоогоор үздэг байна. Хэдийгээр бүрэн эмчилэх боломжгүй байгаа ч шинж тэмдэгээс хамаарч хэсгийн болон бүтэн биеийн дархлаа зохицуулах эм, биологийн бодисын эмчилгээ зэргээр хянах боломжтой. Гил эмнэлгийн арьс судлалын тасаг нь дархлаа сулралтай холбоотой арьсны өвчний арвин туршлагад үндэслэн тохирох оношилгоо шинжилгээ болон хамгийн сайн, тохиромжтой эмчилгээг санал болгож байна.
Дархлаа сулралын цэврүүтэх өвчин нь харьцангуй ховор тохиолддог өвчин бөгөөд ховор, эдгэрдэггүй өвчний ангилалд ордог. Арьс салстын архаг цэврүү, бүтэн биеийн гэх мэт. Архаг байдлаар дахин давтагддаг бөгөөд эхэн үед нь тодорхой оношилж эмчилгээ хийгээгүй тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй аюултай өвчин бөгөөд үнэн зөв оношилгоо болон урт хугацааны эмчилгээ шаардлагатай. Гүн эмчилгээнд үндэслэн нарийн шинжилгээ болон дархлаа зохицуулах эм ашиглан урт хугацааны эмчилгээ төлөвлөх ба, сүүлийн үед маш сайн эмчилгээний нөлөө үзүүлж буй биологийн бодисыг эмчилгээнд ашиглах боломжтой болсон.
Үс уналт нь эрэгтэй/ эмэгтэй, дугуй хэлбэр, түр зуурын, сорвины гэх мэт олон хэлбэртэй байдаг бөгөөд оновчтой үнэн зөв оношилгоо болон түүнд тохирсон эмчилгээ хийх нь маш чухал юм. Гил эмнэлгийн арьс судлалын тасагт оношноос нь хамааран олон төрлийн эмийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ хийдэг бөгөөд үр дүнг өсгөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.
Хүн амын хөгшрөлт нэмэгдэхийн хирээр Солонгост ч мөн арьсны хавдар нэмэгднээс гадна арьсны янз бүрийн хавдар үүсэх ба салст бүрхүүлийн хучуурын хавдар/эпителийн хавдар/, суурь эсийн хавдар, хавтгай эсийн хавдар, меланома /мэнгэ шиг/ хавдар, Пагетын өвчин гэх мэт инвазив хавдарууд арьсанд илэрч байна. Арьсны хорт хавдарууд нь ихэвчлэн эмийн болон нүүрстөрөгчийн давхар исэл, эсвэл шингэн азотын эмчилгээ эсвэл мэс заслаар тайрч авах гэх мэт эмчилгээгээр эдгэдэг боловч, үсэрхийлэх дахих нь ховор байдаг ба хүндрэх тусам хүрээ нь ихэсч хүнд эмчилгээ шаарддаг бөгөөд эрт үед нь оношилж эмчлэх нь чухал байдаг. Mozum микро мэс засал нь мэс заслын явцад микроскопоор хянаж, тайралтын хэмжээг багасгаж болдог мэс засал юм. Гил эмнэлгийн арьс судлалын тасаг нь эдийн шинжилгээнд үндэслэн үнэн зөв оношилж, өвчний явц, зовиур, хор уршиг, өвчтний биеийн байдал зэргээс хамааран эмийн түрхлэг, цахилгаан эмчилгээ, нүүрстөрөгчийн давхар исэл, шингэн азотын эмчилгээ, Mozum микро мэс засал, өвчтэй хэсгийг тайрч авах зэрэг хамгийн тохирох эмчилгээг сонгож хийдэг байна.
Хумс нь эд зүйл барих болон хурууны үзүүрийг хамгаалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэдий жижиг боловч хумсны уг болон суурь гэх мэт нарийн бүтэцтэй ба хумсны өөрчилөлт нь хумс унах, овойж товойх, хугарах, нимгэрэх, зузаарах, харлах зэрэг маш олон эмнэлзүйн асуудал үүсгэдэг. Үрэвслийн өөрчилөлт, биеийн бусад хэсгийн арьсны эмгэгээс хамааралтай байх, хумсны эргэн тойронд хавдар үүсэх гэх мэт өвчлөлүүд байна. Хумсны өвчлөл нь байнгын хумсны өөрчилөлтийг үүсгэдэг тул эмчилэхэд хэцүү бөгөөд байнга дахидаг байна. Гэсэн хэдий ч эм, түрхлэг, лазер, мэс засал зэрэг эмчилгээгээр зохицуулах боломжтой ба байнгын эмчилгээ арчилгаа шаардагддаг.
Сорви нь гэмтэл болон олон төрлийн өвчний улмаас үүссэн арьсны гэмтлийг нөхөхөд холбогч эд бий болсноос үүсдэг хэвийн эдгэрэлтийн процесс юм. Гэвч хэвийн арьсны үсний уутанцар гэх мэт арьсны эдэд өөрчилөлт үүсч арьсны үзэмж алдагдснаар гоо сайхны хувьд сэтгэлийн дарамт үүсч болдог. Нимгэрч, хумигдаж хорчийсон байдал болон арьсны хонхойж овойж товойсон байдал, Келоид ба хэт их зузаан, гэмтлийн хүрээнээс томоор сорвижих зэрэг олон төрлийн хэлбэртэй байдаг бөгөөд янз бүрийн хэлбэрүүд хослон гарч ирэх нь ч бий. Сорвины эд ердийн арьсны эдээс ялгаатайгаас гадна бүрэн эдгэрэхэд хэцүү байдаг боловч лазер, өндөр давтамжтай радио долгионы эмчилгээ, арьсны давхарга хуулах химийн эмчилгээ, эм тос түрхэх, тариа, хөлдөөх зэрэг гоо сайхны эмчилгээ хийж болдог. Гил эмнэлгийн арьс судлалын тасагт олон төрлийн сорвины хамгийн тохиромжтой эмчилгээг цогцоор нь чавдарлаг эмч нар хийж байна.