танилцуулга

Цээжний мэс заслын тасаг нь зүрх, уушиг, улаан хоолой, амьсгалын замын, хэнхдэг цээж, судас зэрэг эрхтэнүүдтэй холбоотой өвчлөлд мэс заслын эмчилгээ хийдэг салбар юм. 1970 оноос хойш зүрх судасны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, бүс нутагтаа зүрхний мэс заслын тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Зүрхний мэс заслын амжилтын үзүүлэлт болон урт хугацааны үр дүнг дотоод болон гадаадын тэргүүлэх байгууллагуудтай харьцуулахад мэдлэг туршлагын хувьд адил байсан ба, зүрхний мэс заслын шилдэг эмнэлгээр хүлээг зөвшөөрөгдсөн. Уушиг болон улаан хоолойн чиглэлээр уушиг болон улаан хоолойн хавдар гэх мэт хүнд өвчлөлийн тал дээр олон төрлийн мэс засал болон эмчилгээний туршлага, мэдээлэл хуримтлалын тал дээр урт болон богино хугацаанд сайн үр дүнтэй ажилласан ба, цээжний хөндийн дуранг ашиглан уушигны үрэвсэлийн хагалгааг анх 2007 онд амжилттай хийж, одоо ихэнх мэс заслыг дурангаар хийж, технологийн тал дээр Инчонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

эмчилгээний чиглэл
Насанд хүрэгчийн зүрхний тасаг

Титэм судасны өвчлөл: Зүрхний шигдээс болон зүрх базлалт нь титэм судасны гол өвчлөл бөгөөд үргэлжилсэн зүрхний цусан хангамжийн дутагдалаас болж зүрхний үйл ажиллагаа мууддаг. Цээжний мэс заслын тасагт биеэс судас авч титэм судсыг нөхснөөр зүрхний цусан хангамж муудахаас болон гэнэтийн үхлээс сэргийлж болдог байна.

Хавхлагын өвчлөл: Зүрхний хавхлага нь цусыг нэг чиглэлд урсах боломж олгодог бүтэц юм. Зүрхний хавхлагын өвчлөл гэж хавхлагын онгойж хаагдахад асуудалтай болж, сайн онгойхгүй байгааг нь нарийсалт, сайн хаагдахгүй цус эсрэг урсаж байгааг нь хаагдах дутагдал буюу сөрөх эмгэг гэдэг. Цээжний мэс заслын тасаг нь хавхлагын хэлбэрийг янзалж, засах ба хиймэл хавхлага суулгаж өгч хавхлагын үйл ажиллагааг сэргээж өгөх мэс засал хийдэг.

Зүрхний дутагдал: Олон шалтгаанаас болж зүрхний үйл ажиллагаа буурдаг өвчин бөгөөөд эмийн эмчилгээ хангалтгүй эцсийн шатны зүрхний дутагдалтай өвчтөнд цээжний мэс заслын хийх ба, зүрхний ховдол багасгах, зүрхний ховдолын өргөсөл засах, зүрхний шигдээсний, зүрхэнд төхөөрөмж суулгах, зүрх шилжүүлэх гэх мэт мэс заслуудыг хийдэг.

Хүүхдийн зүрхний тасаг

Зүрхний бүтцийн асуудалтай төрсөн төрөлхийн зүрхний өвчнийг нярай үед нь засах болон тодорхой хугацааны дараа сонголттой засах шаардлагатай тохиолдол ч байдаг. Цээжний мэс заслын тасаг нь хүүхдийн зүрхний тасагтай зөвшилцөж тохиромжтой үед нь тохирох мэс заслыг хийдэг.

Судасны өвчин

Зүрхнээс эхэлж биеийн бүх хэсэг рүү холбогдсон цусны судаснуудад янз бүрийн өвчин үүсдэг. Цээжний мэс заслын тасаг титэм судасны өвчнөөс авхуулаад хөл гарны судас хүртэлх өвчлөлд мэс заслын эмчилгээ хийдэг. Юуны түрүүнд титэм судас нь зүрхнээс биеийн бүх хэсэг рүү цусыг дамжуулдаг том судасны өвчлөлөөр титэм судасны дотоод салст бүрхэвч болон гадаад бүрхэвчийг тусгаарладаг төв артерийн урагдал, өргөсөл, нарийсал гэх мэт бий бөгөөд хиймэл судас хэрэглэн титэм судас сольж болдог. Захын артерийн хувьд судас солих, цус эргэлдүүлэх мэс засал хийдэг.

Эрчимт эмчилгээ

Зүрх болон уушигны өвчний эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөн зүрхний эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг. Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай мэс ажилбарыг хийж, зүрх судасны үйл ажиллагааны дэмжлэг шаардлагатай үед төв артерийн судасны аппарат болон ECMO буюу зүрхний хүчилтөрөгчийн төхөөрөмж хэрэглэдэг байна.

Уушигны хавдар

Уушигны хавдар нь гуурсан хоолой болон уушиганд үүссэн хортой хавдар юм. Уушигны хавдарын төв нь өдийг хүртэл хуримтлагдсан арвин мэдлэг, туршлага болон уушигны хавдартай холбоотой тасгуудтай хамтран солонгосын хамгийн сайн эмчилгээний үнэлгээг хүртсэнээрээ бахархаж байна. Ялангуяа нийт өвчтөний 80%-д дүрс бичлэгтэй цээжний дурангийн хагалгаа хийж, өвдөлтийн хэмжээг огцом буулгаж эдгэрэлтийг ч хурдан болгосон. Уушигны хавдарын талаар олон судалгаа хийж, эмчилгээний аргын хөгжилд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд уушигны хавдартай өвчтөнүүддээ итгэл найдварыг бэлэглэгч уушигны хавдарын төв болохыг зорин ажиллаж байна.

Улаан хоолойн хавдар

Улаан хоолойн хавдар нь улаан хоолойд үүссэн хорт хавдар юм. Улаан хоолойн хавдрын эмнэлэг нь өдийг хүртэл хуримтлагдсан арвин мэдлэг, туршлага болон улаан хоолойн хавдартай холбоотой тасгуудтай хамтран солонгосын хамгийн сайн эмчилгээний үнэлгээг хүртсэнээрээ бахархаж байна. Улаан хоолойн хавдартай өвчтөнүүддээ жижиг нүхлэлттэй мэс ажилбар хийж, өвдөлтийн хэмжээг огцом буулгаж эдгэрэлтийг ч хурдан болгосон. Улаан хоолойн хавдарын талаар олон судалгаа хийж, эмчилгээний аргын хөгжилд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд өвчтөнүүддээ итгэл найдварыг бэлэглэгч хавдарын төв болохыг зорин ажиллаж байна.

Цээжний хөндийн өвчлөл

Цээжний хөндий нь уушигны гадаргуу дээрх жижиг бөмбөлөг задарч гялтангийн хөндийд агаар дүүрдэг өвчин юм. Цээжээр өвдөх, амьсгалахад хэцүү болох, ханиах зэрэг зовиур илэрдэг ба давтан өвдөх эрсдэл өндөр байдаг. Цээжний хөндийн төв нь түргэн шуурхай оношлогоо эмчилгээ хийж, өвчтөнийг эргэж нийгэмшихэд тусалж, өвчтөн бүрт дүрс бичлэгтэй цээжний дурангийн хагалгаа хийж, шарх сорви болон өвдөлтийн хэмжээг багасгаж, эдгэлтийг хурдасгах зорилт тавин ажиллаж байна. Цээжний хөндийн өвчлөлийн судалгаа хийн, эмчилгээний шинэ арга, мэс заслын дараах өвчний дахилтыг 0% болгох зорилт тавин ажиллаж байна.

Бусад цээжний өвчин

Бусад цээжний өвчинд уушигны хоорондох салст бүрхэвч, хөлрөх өвчин, цээжний гажиг гэх мэт олон салбар байдаг. Өвчин тус бүрийн хурдан шуурхай оношлогоо болон тохирсон найдвартай мэс заслын эмчилгээ хийж байна.