танилцуулга
Гэмтсэн өвчтнүүдийн амь насыг аврах нь хамгийн гол зорилго.

Гэмтлийн мэс заслын тасаг нь мэс засал, цээжний мэс засал, мэдрэлийн мэс засал, гэмтлийн тасгийн профессорууд болон түргэн тусламж, мэдээ алдуулалт, рентгений зэрэг тасгууд хамтдаа Качон их сургуулийн Гил эмнэлгийн Бүсийн гэмтлийн төвд ажиллаж байна.

Бүсийн гэмтлийн төв нь гэмтлийн сэхээн амьдруулах, гэмтлийн зориулалттай мэс заслын өрөө, гэмтлийн зориулалттай эрчимт эмчилгээний тасаг, гэмтлийн зориулалттай судас тодосгогч/ангиограф/-ын өрөөнүүдээс бүрдсэн бөгөөд эдгээр байгууламж, тоног төхөөрөмжүүд нь гэмтлийн өвчнүүдэд зориулж жилийн 365 өдөр, өдрийн 24 цагаар ажиллаж байна.

Бүсийн гэмтлийн төвийн гэмтлийн мэргэшсэн таван баг 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд жилд 25,000 гаруй өвчтөн үзүүлж , 450 гаруй хүнд гэмтсэн өвчтөнд эмчилгээ хийж байна.

Бүсийн гэмтлийн төвд гэмтлийн мэргэшсэн профессорууд болон гэмтлийн мэргэшсэн сувилагч, ажилтнууд ажилладаг бөгөөд хүнд гэмтсэн өвчтнүүддээ оновчтой эмчилгээ хийн хичээнгүйлэн ажиллаж байна.