танилцуулга
Түргэн тусламжийн зам бол маргаашийг бүтээдэг зам юм.

Түргэн тусламжийн анагаах ухаан гэдэг нь яаралтай эмчилгээ хэрэгтэй өвчтөнд илүү мэргэжлийн, цогц, үр дүнтэй эмчилгээ хийх бөгөөд цочмог өвчин болон гэмтэл бэртэлээс үүдэн биед хэвийн бус байдал үүссэн тохиолдолд мэргэжлийн, түргэн шуурхай түргэн тусламж үзүүлж, өвчтний амь насыг авран, өвчтний байдлыг хамгийн богино хугацаанд хэвийн болон хэвийн байдалтай ойрын төлөв байдал хүртэл эмчилгээ, мэс засал болон нөхөн сэргээлт хийн, үүнтэй холбоотой судалгаа хийдэг эрдэм шинжилгээний салбар юм.

Түүнчлэн зөвхөн эмнэлгийн шатанд төдийгүй эмнэлгийн өмнөх шатанд ч хурдан шуурхай өвчтнийг шилжүүлэх, түргэн тусламжийн зохих эмчилгээ, арга хэмжээг системтэйгээр болон зохион байгуулалттайгаар хэрэгжүүлдэг түргэн тусламжийн системийг бий болгох үүргийг хариуцдаг.

Гил эмнэлгийн түргэн тусламжийн тасаг нь 1992 оны 2 сард нээгдэж, түргэн тусламжийн мэргэжлээр бэлтгэгдэн, 1996 оноос хойш түргэн тусламжийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэн гаргаж эхэлсэн. 1999 онд Гил эмнэлэг нь Солонгостоо анх удаа түргэн тусламжийн мэргэшсэн төвийг нээсэн. Үүний дараа түргэн тусламжийн төв дотор түргэн тусламжийн тусгай тасаг, түргэн тусламжийн эрчимт эмчилгээний тасгийг нээж өвчтнүүдийн хамтарсан эмчилгээ хэрэгжихэд саадгүй болгосон. 2013 онд “Doctor helicopter” үйлчилгээг нэвтрүүлж, эмзэг бүсийн болон маш хүнд өвчтнүүдээ газар дээрээс нь авч мэргэжлийн эмчийн эмчилгээ авах боломжтой болгохоос гадна эмнэлгийн хүрэлцээг ч хангахад тусалж байна. 2014 онд Бүсийн түргэн тусламжийн төв нээгдсэнээр хүнд гэмтсэн өвчтнүүд мэргэжлийн эмчилгээ, арга хэмжээг авах боломжтой болсон.

Гил эмнэлгийн түргэн тусламжийн төв нь яаралтай тусламж хэрэгтэй өвчтнүүдэд мэргэжлийн эмчилгээний системийг хэрэгжүүлдэг. Түргэн тусламжийн өвчтөн ирэхэд өвчтний ангилалд бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтнууд өвчний шинж тэмдэг болон хүндийн зэргийг дүгнэж, зохих эмчилгээ хийх газарт өвчтнийг шилжүүлдэг.

Түргэн тусламжийн мэргжилтнүүд хүнд өвчтэй өвчтнүүдэд 24 цагаар ажиллаж, үргэлж бэлэн байдаг тул эмчилгээний явцад хурдан шийдвэр гаргаж, хурдан хэрэгждэг. Ялангуяа хүнд гэмтсэн өвчтнүүд өвчтөн ангилах шатанд хүнд гэмтлийн төв рүү шууд шилждэг тул богино хугацаанд эцсийн эмчилгээ хийлгэх боломжтой байдаг.

Хөнгөн хэлбэрийн өвчтний тохиолдолд түргэн хугацаанд шуурхай эмчилгээ хийдэг тул ажиглалтын хэсэгт хурдан арга хэмжээ авч шуурхай эмчилгээ хийлгэх боломжтой.

Өвчтөн хүүхдүүд маань хүүхдийн мэргэшсэн төвийн бие даасан, илүү аюулгүйгээр, нарийн мэргэшсэн эмч нарын эмчилгээг авах боломжтой.

Эдгээр үйл явцыг саадгүй зохицуулах үүднээс “Smart ER” хэмээх хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд, өвчтний эмчилгээний үйл явцыг бүгдийг системтэйгээр хянаж, үр дүнтэй эмчилгээ хэрэгжих боломжтой юм.

Нэмж дурдахад түргэн тусламжийн тогтолцоог бий болгохын тулд бүтцийг төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг түргэн тусламжийн техникч, түргэн тусламжийн мэргэшсэн сувилагч зэрэг түргэн тусламжийн өвчтний эмчилгээ болон тээвэрлэхэд оролцдог ажилтнуудын боловсрол сургалтыг хариуцан ажиллаж байна. Эмчилгээ хүндрэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудтай алсаас холбогдон хамтран ажиллаж, олон нийтийн гамшгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг DMAT-ын үйл ажиллагаа болон манай түргэн тусламжийн төвөөс хариуцан ажиллаж байна.

Гил эмнэлгийн түргэн тусламжийн төв нь бүхий л эмчилгээг мэргэшсэн мэргэжлийн эмч нар системтэйгээр, түргэн тусламжийн бүрэн цогц тогтолцоог бий болгох зорилготойгоор хичээнгүйлэн ажиллаж байна.