танилцуулга
Даавар эрүүл мэндийг илтгэдэг

Дотоод шүүрэл бодисын солилцооны тасаг болон чихрийн шижингийн дотоод шүүрлийн төв нь бидний биеэс ялгардаг янз бүрийн даавартай холбоотой өвчлөлийг оношилж эмчилгээ хийдэг. Гол эмчилгээний салбар нь чихрийн шижин, бамбай булчирхайн өвчлөл, гипофиз булчирхай/, хоёр дагч даралт ихсэлт болон бөөрний булчирхайн өвчлөл, ясны сийрэгжилт болон паратироид өвчин, цусны ийлдэсийн өөрчилөлт, удамшлын гаралтай дотоод шүүрлийн ховор өвчлөл, таргалалт болон хоол тэжээлийн эмгэг зэрэг юм. Ялангуяа үндэсний эрүүл мэндэд тулгамдсан чихрийн шижин өвчинг мэргэжлийн түвшинд эмчлэх зорилгоор чихрийн шижингийн хам шинжийн шинжилгээний өрөө болон чихрийн шижингийн мэдлэг, хоол тэжээлийн боловсрол олгох байгууламжуудыг тусад нь байгуулсан.

эмчилгээний чиглэл
Чихрийн шижин

Чихрийн шижин гэж цусан дах сахар ихэдсэнээр бидний бие махбодийн эрхтнүүдэд эмгэг үүсгэдэг өвчлөл юм. Чихрийн шижингийн эмчилгээний эцсийн зорилго бол цусан дахь сахарын өндөр түвшингээс үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хэвийн амьдралаар амьдрах явдал юм. Үүний тулд хүний хоолны дэглэм, дасгал, стресс, эмийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй цусан дахь сахарын төлөв байдлыг мэдэж, амьдралын хэв маягийг зөв удирдаж, эмийн хяналтан дор зохицуулах шаардлагатай.

Бамбай булчирхай

Бамбай булчирхай: Бамбай булчирхайн зангилаа, бамбай булчирхайн хавдар, бамбай булчирхайн үрэвсэл, бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, бамбай булчирхайн хордлого (Грэйсийн өвчин)

Бамбай булчирхайн өвчинд бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах болон бамбай булчирхайн хордлого (Грэйсийн өвчин) бамбай булчирхайн дааварын өөрчилөлтөөс үүссэн өвчлөл ба бамбай булчирхайн зангилаа, хавдар зэрэг олон төрлийн өвчлөлүүд орно. Бамбай булчирхайн дааварын өөрчилөлтийн өвчлөлийг цусны шинжилгээгээр оношлодог ба өвчлөлийн байдлаас хамаарч бамбай булчирхайн скэн шинжилгээ хийх тохиолдол ч байдаг. Түүнчлэн бамбай булчирхайн зангилааг хортой ба хоргүйг ялгахын тулд эхо, генийн шинжилгээ болон микроскопоор амьсгалах шинжилгээ хийдэг.

Гипофиз булчирхай

Гипофиз: гипофизын хавдар, гиперпититаризм, Кушины өвчин, сүүний даавар (пролактин) шүүрлийн хавдар

Гипофиз нь тархины доод хэсэгт байрладаг бөгөөд бидний биеийн дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг даавар ялгаруулдаг. Ихэнх гипофизийн өвчин нь гипофиз булчирхайн даавар ялгаралтад өөрчилөлт үүсгэдэг хавдараас болж үүсдэг бөгөөд эдгээр хэвийн бус дааврын ялгарал нь биеийн олон хэсэгт нөлөө үзүүлдэг. Оношилгооны зорилгоор гипофизийн дааврын ялгарал, гипофизик MRI (sella MRI) шинжилгээ хийж, дүрс бичлэгээр гипофизийн хавдрын байршилыг тодорхойлж, тохирох эмчилгээг шийддэг.

Бөөрний булчирхай

Бөөрний булчирхай: Бөөрний булчирхайн хам шинж, альдостероны өвчин, хүрэн эсийн хавдар, бөөрний булчирхайн үйл ажиллагааны дутагдал, хоёрдогч шатны (дотоод шүүрлийн) өндөр даралт.

Бөөрний булчирхайн өвчинд бөөрний булчирхайгаас ялгардаг дааварын илүүдэлээс үүсдэг Кушингын хам шинж, хүрэн эсийн хавдар, альдостероны өвчин гэх мэт өвчнүүд багтдаг бөгөөд үүний эсрэг бөөрний булчирхайн дааврын хомсдолоос үүдэн бий болдог өвчлөлүүд ч багтдаг. Хоёр дах шатны даралт ихсэлт ямар нэгэн шалтгаанаар чийг, электролит, цусны даралт зохицуулалтын өөрчилөлтөөс үүдэлтэй өвчин бөгөөд ялангуяа бөөрний булчирхайн өвчлөлтэй нягт холбоотой байдаг. Бөөрний булчирхайн дааврын цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, бөөрний дээд булчирхайн CT зэрэг дүрс бичлэгийн шинжилгээ хийдэг.

Ясны сийрэгжилт болон паратироид өвчин

Ясны сийрэгжилт бол ясны массын хэмжээ буурч, дотор нь нягт биш, нүх их үүсэн өөрчилөгдөж багахан цохилтод ч яс амархан хугардаг болдог өвчин юм. Паратироид өвчин бол паратироидын булчирхайгаас ялгардаг ясны бүрэлдэхүүнд оролцдог кальцийн зохицуулалтын дааврын эмгэг юм. Ясны нягтралын шинжилгээ нь ясны сийрэгжилтийг оношлоход шаардлагатай байдаг ба ясны эрдэс ба паратерийн өвчний шалтгааныг тогтоохын тулд холбогдох дааврын шинжилгээг хийх шаардлагатай байдаг.

Цусан дах хлостерин ихсэлт

Цусан дах хлостерин ихсэлт. Судас дотор хлостерин болон ханаагүй өөх тос хуримтлагдсан байхыг хэлнэ. Судасанд өөх тос хуримтлагдах нь артерийн судасны хатууралын гол шалтгаан болох ба үүнээс үүдэн зүрхээр хатгах, зүрхний шигдээс, тархины цус харвалт, хөлний өвчлөл зэрэг хам шинж илэрдэг. Эмчилгээ нь хоолны дэглэм барьж, биеийн жинг тогтворжуулж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг юм. Эдгээрийг хэрэгжүүлсэн ч үр дүн гарахгүй бол эмийн эмчилгээ хийдэг.

Дотоод шүүрлийн удамшлын өвчин

Дотоод шүүрлийн удамшлын өвчний эмчилгээний арга тодорхойгүй байгаа бөгөөд шалтгаан, оношлогоо болон эмчилгээний аргууд нь ердийн эмчилгээгээр тогтоогдохгүй ба урт хугацааны туршид шийдэгдээгүй байсан дотоод шүүрлийн удамшлын өвчний олон төрлийн орчин үеийн оношлогооны арга, генийн шинжилгээ, өгөгдлүүдийг ашиглан, олон талт эмчилгээ гэх мэтийг ашиглан өвчнийг оношлох, эмчлэх сэжүүр хайн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Таргалалт

Таргалалт гэж бие дэх өөх тос шаардлагатай хэмжээнээс хэтэрснийг хэлэх бөгөөд, өөх хэвлий болон хэвлийн хөндийд хуримтлагдан чихрийн шижин, даралт ихсэх, цусан дах хлостерин ихсэх, артерийн судасны хатууралаас үүдсэн зүрх судасны өвчлөл болон тархины цус харвалт зэрэг насанд хүрэгчдийн өвчлөлийн эрсдэл нэмэгддэг. Түүнчлэн таргалалт нь хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар зэрэг олон хавдарын өвчлөлийг нэмэгдүүлдэг. Таргалалтын эмчилгээ нь илчлэгийн хэмжээг хязгаарлах хоолны дэглэм, биеийн хөдөлгөөн нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөн, амьдралын буруу хэвшилийг засах болон эмийн эмчилгээ гэсэн дөрвөн элемэнтээс бүрддэг ба хэт их таргалалттай өвчтний хувьд мэс заслын эмчилгээ хийх нь ч бий.