танилцуулга
Эрүүл, урт удаан аз жаргалтай амьдралын тань хамтрагч

Орчин үеийн анагаах ухаан нь нарийн төвөгтэй учраас олон төрлийн салбарын мэргэжилтэнүүд болон тухайн салбарын өндөр хөгжсөн технологийг шаарддаг. Эмнэлгийн ийм орчинд эмч өвчтний хоорондын итгэлцэл болон халамж анхаарал дутагдах нь элбэг. Ийм хүйтэн харьцаатай өнөөгийн эмнэлгийн бодит байдалд өрхийн анагаахын тасгийн эмч нь байнгын үйлчилүүлэгч та бүхний бүхий л зовиур шинж тэмдэг болгонд анхааран, халуун сэтгэл, дүүрэн халамжаар дүүрэн үйлчилэх зорилттой ажилладаг билээ.

Нэг хүн олон өвчин нэг зэрэг тусч болох бөгөөд эрүүл мэндэд асуудал гарахад тухайн хүний сэтгэл санаанд болон гэр бүлийн харилцаанд ихээр нөлөөлдөг байна. Өрхийн анагаахын тасагт ийм асуудал маш чухал гэж үздэг бөгөөд өвчтний гэр бүлтэй ярилцан хамтарч эмчилгээ хийхийг хичээдэг. Өрхийн анагаахын тасгийн эмч нар нь орчин үеийн хүмүүст зориулан олон төрлийн архаг өвчин (амьдралын хэв маягийн өвчлөл), хавдар зэргээс урьдчилан сэргийлэх болон эрт үед нь илрүүлэх талын мэргэжлийн мэдлэг боловсрол өгөхийг хичээдэг бөгөөд хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, хэт таргалалтын зохицуулалт, тамхи архины хэрэглээ, урьдчилан сэргийлэх тарилга (вакцин)-ын тухай та бүхэнд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Түүнчлэн өрхийн анагаахын тасгийн чухал үүргүүдийн нэг болох өвчтөнд нарийн оношлогоо эмчилгээ хэрэгтэй тохиолдолд хамгийн тохиромжтой мэргэжлийн эмчид хандан, хамгийн үр дүнтэй эмчилгээ авахад тусладаг.

эмчилгээний чиглэл
Wellness клиник

Цэвэршилт

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нийтлэг асуудал, ялангуяа цэвэршилтийн дараа эмэгтэй дааврын хомсдолоос үүдэн гэнэт нүүр халуу оргих, сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, өвдөлт, зэрэг цэвэршилтийн хам шинж, архаг өвчний хяналт, ясны сийрэгжилт, умайн хавдар, хөхний хавдар болон эмэгтэйчүүдийн хавдрыг эрт үед нь оношлох, зөнөх өвчнөөс сэргийлэх зэрэг нэгдсэн цогц, шуурхай, тасралтгүй иж бүрэн эмчилгээг хийж байна.

Таргалалт

Таргалалт нь одоо өвчинд тооцогддог болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас таргалалт хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлж буй шинэ өвчин хэмээн тодорхойлсон. Таргалалт орчин үеийн хүмүүсийн айдаг төрөл бүрийн хавдар, зүрх судасны өвчнөөс үүдсэн нас баралтын түвшинг эрс нэмэгдүүлдэг. Биеийн өөх хэмжигчээр таргалалтын түвшинг нарийн тодорхойлж, тохирох дасгалын дэглэм, жин хасах төлөвлөгөөнд нийцэх хоолны дэглэмийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Шаардлагатай бол эмийн эмчилгээ ч хийдэг.

Архаг ядаргаа

Хүчлийн шинжилгээ/үсний шинжилгээ/гистамины шаталтын шинжилгээ/цавуулагын мэдрэмтгий байдлын шинжилгээ зэрэг тусгай үйл ажиллагааны эмнэлзүйн шинжилгээнд тулгуурлан ядаргааны шинж тэмдгийн шалтгааныг шинжилж, хүн бүрт тохирсон шим тэжээлийн нэмэлтийг зааж өгөн, шаардлагатай үед витамин болон шим тэжээлийг тарих аргыг хэрэгжүүлдэг.

Тамхи

Тамхи татах нь энгийн зуршил болон таашаал авах арга биш никотины хамаарал юм. Тиймээс тамхи татах нь өвчин бөгөөд эмчилгээ нь тамхи татахаа болих юм. Тамхинаас гарахын тулд гарах шинж тэмдэг болон тамхи татах хүсэл дарах эмийн эмчилгээ шаардлагатай болох тохиолдол ч байдаг. 2015 оноос хойш Засгийн газар тамхинаас гарах эмчилгээг дэмжиж ирсэн. Тамхиа болих нь хувь хүн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж юм.

Hospice (хоспис) буюу намжаах эмчилгээ

Хоспис буюу намжаах эмчилгээ нь хавдартай өвчтний өвдөлт, дотор муухайралт, бөөлжих, хоолны дуршилгүй болох, зэрэг биеийн шинж тэмдгүүдийг арилгаж, сэтгэлзүй болон нийгмийн дэмжлэг үзүүлж, өвчтөн болон гэр бүлийнх нь амьдралын хэв маягийг дээшлүүлэх зорилготой эмнэлгийн үйлчилгээ юм.