танилцуулга
Дотор сайхан байвал бүх зүйл бүтэмжтэй.

Хоол боловсруулах эрхтэн системийн дотрын тасаг нь хамгийн элбэг тохиолддог ходоод гэдэсний болон элэг, цөс, нойр булчирхайн өвчлөлийг оношлон эмчилдэг дотрын гол үндсэн салбар юм. Гил эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмчилгээний төв нь хамгийн сүүлийн үеийн дурангийн төхөөрөмж болон эхо-ны аппарат нэвтрүүлсэн бөгөөд, эмчилгээний туршлагатай, чадварлаг хамт олон элэг, ходоод гэдэс, цөс нойр булчирхай гээд мэргэшсэн салбар тус бүрт үнэн зөв оношилж хамгийн сайн эмчилгээг хийж байна. Бас дотооддоо хамгийн анхны IBM Watson-ыг ашиглан элэг, ходоод, бүдүүн гэдэс, нойр булчирхай болон цөсний хавдар гэх мэт хоол боловсруулах системийн хавдарын талаар илүү нарийвчлалтайгаар холбогдох тасгийн эмч нар зөвлөлдөж тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой эмчилгээг хурдан шуурхай санал болгон эмчилдэг.

эмчилгээний чиглэл
Элэгний хавдар

Элэгний хавдар нь хамгийн өндөр эрсдэлтэй хавдар юм. В С вирус болон алкохолноос болж хатуурал үүсч элэгний хавдар болдог. Тиймээс элэгний хатуурал, В, С вирус тээгч нь элэгний хавдарын өндөр эрсдэлтэй бөгөөд хэвлийн эхо гэх мэт шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Элэгний хавдарын эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд тодосгогчтой CT болон MRI шинжилгээгээр элэгний хавдарыг зургаар харуулан цусны ийлдэс болон альфа уургийн шинжилгээтэй нэгтгэн эмнэлзүйн онош гаргадаг. Элэгний хавдарын эмчилгээ нь хавдарын зэрэг, үлдэц болон элэгний үйл ажиллагааны байдалаас хамааран хагалгаа болон эмчилгээ, элэг шилжүүлэн суулгах хагалгаа, артерийн судсаар хавдарт эмчилгээ хийх хагалгаа, туяа эмчилгээ болон химийн эмчилгээ зэргийг хийдэг. Элэгний хавдарын үнэн зөв оношлогоо болон тохиромжтой эмчилгээ хийлгэхийн тулд элэгний мэргэжилийн эмчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.

Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдар

Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдар нь өвчний тохиолдол болон нас баралт ихтэй хавдарууд юм. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд хавдарын эхэн үед нь илрүүлэн эмчлэх шаардлагатай юм. Манай эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмчилгээний төв нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн электрон дуран болон дурангийн эхо төхөөрөмж ашиглан чадварлаг дурангийн мэргэшсэн эмч дурангаар ургацаг авах мэс ажилбар болон эхэн үеийн улаан хоолой, ходоод болон бүдүүн гэдэсний хавдар тайрах хагалгааг мэргэшсэн дурангийн эмч хийж байна. Түүнчлэн дотооддоо хамгийн анх IBM WAtson төхөөрөмж ашиглан илүү нарийвчлалтайгаар холбогдох тасгийн эмч нар зөвлөлдөн, тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой эмчилгээг хурдан шуурхай санал болгодог эмчилгээ хийж байна.

Нойр булчирхай болон цөсний хавдар

Нойр булчирхай нь ходоодны арын хэсэгт байрладаг бөгөөд нойр булчирхайн сувагаар дамжин арван хоёр нугалаа гэдэс рүү нойр булчирхайн шингэн урсдаг дотоод шүүрлийн үйл ажиллагаа нэг дор явагддаг чухал эрхтэн юм. Цөс нь элэгнээс ялгарсан цөсний шүүсийг арваг хоёр нугалаа гэдэс рүү явуулдаг хоолойн бүтэцтэй бөгөөд цөсний хавдарыг цөсний сувгийн хавдар гэх нь ч бий. Нойр булчирхай болон цөсний хавдар нь эхэн үедээ шинж тэмдэггүй байх нь элбэг байдаг ба эхэн үед оношлох нь хэцүү бөгөөд эхэн үед нь илрүүлдэг оношлогооны арга одоо болтол хангалтгүй гэхэд болно. Хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь хэвлийн өвдөлт, жин хасагдах, шарлалт, хоол боловсруулалт муудах, чихрийн шижин илрэх болон хүндрэх гэх мэт. Хэвлийн эхо, CT, MRI, дурангаар цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг тодосгогчтой харах, дурангийн эхо, цусны шинжилгээр оношлох бөгөөд хавдарын хэмжээ болон байрлал, үе шат зэргээс хамааран хагалгаа, хими эмчилгээ, туяа эмчилгээ зэргээс тохирох эмчилгээг хийдэг байна.

Элэгний өвчин

Элэгний өвчин нь цочмог болон архаг вирус/A, B, C/-ны халдвар, алкохолноос үүдэлтэй болон алкохолны бус элэгний өвчин, хортой элэгний үрэвсэл, дархлааны эмгэг, Willson-ы өвчин, удамшилын болон бодисын солилцооны эмгэг гэх мэт олон хүчин зүйл байдаг ба, архаг өвчлөлөөс хатуурал болон хавдар болж болдог байна. Хатуурал ихтэй элэг хэвийн байдалдаа орж эдгэх нь хэцүү бөгөөд хэвлийн ус, венийн судасны өргөсөл, цус алдалт, элэгний кома зэрэг хам шинж илэрэх магадлал ихтэй ба зовиургүй үед нь элэгийг гэмтээж буй шалтгааныг оношлосоны дараа эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг. Түүнчлэн элэгний өвчлөлд үнэн зөв оношлогоо болон тохиромжтой эмчилгээ хийлгэхийн тулд элэгний мэргэжилийн эмчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.

Ходоод гэдэсний өвчин

Ходоод гэдэсний өвчин нь улаан хоолой, ходоод, арван хоёр нугалаа гэдэс, нарийн болон бүдүүн гэдсэнд илэрсэн өвчлөлүүдийг хэлнэ. Голчлон улаан хоолойн сөргөө ба үрэвсэл, өвчлөл, ходоодны үрэвсэл болон шарх, арван хоёр нугалаа гэдэсний үрэвсэл болон шарх, хеликобактерийн үрэвсэл, үрэвсэлийн гаралтай гэдэсний өвчлөлүүд, ургацаг, хавдар зэрэг ордог бөгөөд ихэнх хүмүүсд нэгээс дээш удаа илэрч болох тархалт ихтэй өвчлөл юм. Нийтлэг өвчин боловч сүртэй өвчин биш гэж үл тоомсорлох нь элбэг бөгөөд үүнээс болж дараа нь ходоодны болон бүдүүн гэдэсний хавдар болох нь элбэг ба үнэн зөв оношлогоо болон тохиромжтой эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гил эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмчилгээний төв нь мэргэшсэн эмчилгээний баг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дээрх өвчлөлүүдийн оношлогоо болон эмчилгээг хийх боломжтой юм.

Нойр булчирхай болон цөсний өвчлөл

Нойр булчирхай болон цөсний өвчлөл гэж нойр булчирхай, цөсний замын өвчлөлүүдийг нийтэд нь нэрлэдэг бөгөөд үүнд цөсний хүүдий, цөсний замын өвчлөл, нойр булчирхайн замын өвчлөлүүд багтдаг. Цөсний хүүдийн ургацаг, цөсний чулуу, цөсний хүүдийн болон цөсний гуурсын үрэвсэл, элэгний чулуу, хавдар, нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн сувгийн нарийсалт, цөсний хүүдийн бөглөрөл зэрэг өвчин орох бөгөөд эхо шинжилгээ, CT, MRI, дурангаар цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг тодосгогчтой харах, дурангийн эхо, цусны шинжилгээ, эдийн шинжилгээгээр оношлодог. Эмчилэх арга нь өвчин тус бүрийг оношлосоны дараа тохирох эмчилгээг хийх бөгөөд тогтмол хянаж, өөрчилөлтийг хянаж шалгана.