танилцуулга
Хорт хавдрын өвчлөл 2005 оноос хойш жил бүр 100,000 гаруй хүн өвчилж, 60,000 гаруй хүн нас бардаг бөгөөд энэ нь 1989 оноос хойш Солонгос улсад нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэхээр барахгүй жил бүр нэмэгдэж гадаадын орнуудад ч адил үзүүлэлттэй байна. Гэр бүл болон цусан төрлийн хүмүүс дунд хавдараар өвчилсөн хүн байгаа нь ангид зүйл юм. Цусны хавдар ч түүнийг дагаад хурдацтай нэмэгдэж байна. Качон их сургуулийн Гил эмнэлэг нь цусны хавдар болон цусны өвчлөлийн хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг хайж, цөхөрсөн өвчтөнүүддээ итгэл найдвар өгөхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
эмчилгээний чиглэл
- Цочмог цусны хавдар
- Архаг цусны хавдар
- Тунгалагийн хортой хавдар
- Тархмал чөмөгний хавдар
- Цусны эс багасах өвчин
- Чөмөгний эд эсийн хавдар
- Цус бүлэгнэх өвчин
Цочмог цусны хавдар нь цусны эс бий болгодог цус төлжүүлэх эрхтэн чөмгөнд үйлдвэрлэж буй цагаан бөөмөнд аюултай өөрчлөлт үүсч, цусны хавдарын эсүүд хэт олширч, үр дүнд нь цагаан бөөмийн үйлдвэрлэлд саад учирч, биеийн дархлааг эцэс хүртэл доройтуулдаг чухал аюултай хавдар юм.
Архаг чөмөгний хавдар нь ясны чөмөгний үүдэл эс цагаан бөөмийг бий болгох үед үүсдэг аюултай цусны өвчин юм. Өвчтөнүүдийн 90% гаруйд нь Филадельфийн хромсом илэрдэг бөгөөд үүний улмаас архаг цусны эс хэт ихсэх ба цагаан бөөм, цусны ялтасийн хэмжээ нэмэгддэг өвчин юм.
Тунгалагийн хортой хавдар гэж бидний биеийн дархлааны системийг бүрдүүлдэг тунгалагын бүтцэнд бий болдог хортой хавдар бөгөөд Ходкины хавдар, Ходкины бус хавдар гэж хоёр бүлэгт хуваагддаг ба хэв шинжээсээ шалтгаалаад маш олон эмнэлзүйн илрэл, дүгнэлт байдаг. Тунгалагийн хортой хавдар нь ерөнхийдөө тунгалагт бий болдог ч зарим тохиолдолд ходоод, гэдэс, зэрэг дотрын тунгалагын эрхтэнд илэрдэг ба чөмөг болон захын судсанд халдаж цусны хавдартай төстэй шинж тэмдэг илэрч болдог байна.
Тархмал чөмөгний хавдар нь дархлааны эсийн нэг хэлбэр болох цусны сийвэнгийн эсэд бий болдог цусны хавдар бөгөөд ихэвчлэн ахимаг насны хүмүүст тохиолддог. Яс руу үсэрхийлдэг онцлогтой бөгөөд ясны өвчлөл хугарал болон өвдөлт үүсгэж хавдарын эсүүд моноклональ иммуноглобулин үүсгэдэг ба энэ нь янз бүрийн эмнэлзүйн шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.
Цусны эс багасах гэдэг нь чөмгөнд бий болгосон цусны эс( цагаан эс, улаан эс, цусны сийвэн) багасахыг хэлэх бөгөөд, гол өвчнөөр чөмөгний синдром ба цусны эс багадалт болон цусны үүдэл эс багасах өвчин орно.
Чөмөгний эд эсийн хавдар нь ясны чөмөгний үйл ажиллагааны өвчлөл идэвхжиж, хэвийн бус улаан эс, цагаан эс, цусны ялтас нэмэгддэг өвчин бөгөөд цусны улаан эс ихсэх, цусны ялтас хэвийн бус болох, чөмгөн дэх цусны холбоос эдийн өвчин зэрэг орно.
Цус бүлэгнэх өвчин нь цусны бүлэгнэн өтгөрч цус алдалтыг зогсоох хангалттай уураг гаргаж чадахгүй болдог өвчин ба цус бүлэгнэх систем, цусны ялтас болон судасны хэвийн бус байдлаас болж цус алддаг өвчин юм.