Өвчтний эрх ба үүрэг
Өвчтний эрх
1. Эмчлүүлэх эрхтэй
- Өвчтөн нь өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл мэндийн тохирсон үйлчилгээг авах эрхтэй. Нас, хүйс, шашин, нийгмийн гарал, эдийн засгийн байдал зэрэг шалтгааныг үл хамааран эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй ба эмч сувилагч нар ямар нэг шалтгаангүйгээр эмчлэхээс татгалзах эрхгүй.
2. Мэдэх болон шийдвэр гаргах эрхтэй
- Өвчтөн нь хариуцагч эмч, сувилагчаас өвчний байдал, эмчилгээний арга, судалгаа, эрхтэн шилжүүлэх эсэх, гаж нөлөө гэх мэт урьдчилсан үр дүн болон эмчилгээний төлбөртэй холбоотой бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг авах, асууж мэдэх болон шийдвэр гаргах эрхтэй.
3. Нууцаа хамгаалуулах эрхтэй
- Өвчтний эмчилгээ, бие махбодь, эрүүл мэндтэй холбоотой нууцыг задруулахгүй байх ба үүнээс болж хохирол амсах ёсгүй бөгөөд эмчлэгч эмч болон эмчилгээний байгууллага нь өвчтөнөөс зөвшөөрөл авах юмуу хуулийн хүрээнд заагдсан тохиолдол биш бол нууц задалж бусдад задруулахыг хориглоно
4. Зөвлөгөө авах, санал хүсэлт гаргах эрхтэй.
- Өвчтөн нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд БНСУ-н эрүүл мэндийн маргааныг зохицуулах хороонд санал хүсэлт гаргах эрхтэй.
5. Аюулгүй орчинд эмнэлгийн үйлчилгээ авах эрх
- Өвчтний хувийн мэдээлэл хамгаалагдсан, өвчтний аюулгүй байдал хангагдсан эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй.
Өвчтний үүрэг
1. Өвчтөн эмчлэгч эмчдээ итгэл хүлээлгэн, хүндэтгэлтэй хандах үүрэгтэй.
- Өвчтөн нь өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг эмчид тодорхой хэлж эмчийнхээ хийж байгаа эмчилгээнд итгэж хүндэтгэлтэй хандах үүрэгтэй.
2. Зүй бус аргаар эмчилгээ хийлгэхгүй байх үүрэгтэй.
- Өвчтөн эмчилгээний өмнө өөрийн бичиг баримтыг үзүүлэх ба өөр хүний нэрээр эмчилгээ хийлгэх гэх мэт шударга бус аргаар эмчилгээ хийлгэж болохгүй.