Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг оношлогооны төв

Уриа

Эрүүл, урт удаан жаргалтай амьдралын төлөө
Хэн нэгнийг эмчлэн эдгээж дахин шинэ, эрүүл амьдралыг бэлэглэх нь эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын туйлын зорилго байдаг билээ.Хүн бүр эрүүл энх амьдрахыг хүсч мөрөөдөг бөгөөд эрүүл амьдрал нь амьдралын зөв хэв маяг, зөв дадал зуршил, эрүүл зөв хооллолт , тогтмол дасгал хөдөлгөөн зэргээс эхэлдэг. Цаашлаад урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд тогтмол хамрагдаж байх нь зайлшгүй хэрэгтэй юм.
Тиймээс та бүхний эрүүл, амар тайван амьдралын төлөө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, эрүүл мэндийн тогтмол хяналт хийх үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Кил Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг оношлогооны төв” үүд хаалгаа нээж байна.
Манай нэгдсэн үзлэг оношлогооны төв нь олон улсын стандартыг бүрэн хангасан олон талт эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд, үр дүнтэйгээр эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэх болно.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлон элрүүлэх гэдэг нь өвчин туссан хойно эмчилгээ хийлгэхээс эдийн засаг хэмнэлттэй байхаас гадна сэтгэл санааны хүнд дарамт зэргээс урьдчилан сэргийлэх ач тустай байдаг билээ.

Давуу талууд

  • Үйлчлүүлэгч хүн бүрийн онцлогт тохирсон эрүүл мэндийн нэгдсэн үзлэг оношлогооны хөтөлбөрүүдийг бид санал болгоно..
  • Үйлчлүүлэгч бүрийн шинжилгээний хариу, эрүүл мэндийн мэдээллийг хадгалан, жил бүр оношлогоо шинжилгээ хийлгэн зөвлөгөө авах үед чухал баримт болгон ашиглана..
  • Үйлчлүүлэгчийн хувийн нууцыг хадгалах үүднээс эмэгтэйчүүд болон “VIP” зочидод зориулсан тусгай шинжилгээний өрөө тасгуудтай бөгөөд үйлчлүүлэгчдийн ая тухтай, түргэн шуурхай үзлэг оношлогооны төлөө “RFID” системд суурилсан үзлэг оношлогооны систмемийг нэвтрүүлсэн..
  • Манай нэгдсэн үзлэг оношлогооны төвийн эмч ажилчид нь үйлчлүүлэгч танд утсаар зөвлөгөө өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зэргээс эхлэн шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн тав тухгүй байдлын талаарх санал сэтгэгдлийг сонсох хүртэл бүхий л мөчүүдэд үйлчлүүлэгч таныг төлөө бүхий л бололцоогоо дайчилан ажиллах болно.