Gachon University Gil Hospital Mobile

Menu

бөөрний тасаг

танилцуулга

 

Шилдэг эмчилгээний баг хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр сэтгэл ханамж

Бөөрний тасаг нь бөөр, шээсний замын өвчтэй холбоотой эмчилгээний салбар бөгөөд эмчилгээний гол чиглэлүүд нь хаван, цусаар шээх, шээсээр уураг гадагшлах, хүчил шүлтийн өөрчлөлт, түүдгэнцэрийн үрэвсэл, чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчлөл, бөөрний өвчлөлөөс үүдэлтэй даралт ихсэлт, цочмог бөөрний гэмтэл, архаг бөөрний өвчин, шээсний замын халдвар, таталтаас үүдэлтэй бөөрний үрэвсэл, бөөрний аппарат, хэвлийн аппарат болон бөөр шилжүүлэн суулгах гэх мэт юм.

Качон их сургуулийн Гил эмнэлгийн хиймэл бөөрний тасаг нь 1987 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд сүүлийн 30 жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэн. Цаашлаад 2008 онд солонгосдоо хамгийн том нэгдсэн эмнэлгийн хиймэл бөөрний тасаг болж хөгжсөн ба эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас судсаар чулуу авах ажилбарын 1-р зэргийг 2017 онд авсан бөгөөд солонгосдоо энэ салбартаа голлох байр суурийг эзэлж байна. Хэвлийгээр чулуу авах эмчилгээг мэргэшсэн эмч сувилагч нар хийж гүйцэтгэж байна.

1991 онд анхны бөөр шилжүүлэн суулгаж эхэлснээс хойш энэ нь эцсийн шатны бөөрний дутагдалтай олон өвчтөнд шинэ амьдралыг өгч, цусны төрөл нь өөр донороос бөөр шилжүүлэн суулгах, давтан бөөр шилжүүлэх болон хүнд хэлбэрийн бөөр шилжүүлэн суулгах зэрэг мэс ажилбарыг амжилттай хийж байна.


эмчилгээний чиглэл

Цусаар шээх болон шээсээр уураг гадагшлах

Шээсэнд цус илрэхийг цусаар шээх гэх бөгөөд нүдээр харахад улаавтар харагдахыг нүдэнд харагдах цусаар шээх гэх ба шээсний өнгө хэвийн ч микроскопоор улаан эс үзэгдэхийг микроскопоор харагдах цусаар шээх гэж ангилна. Гол шалтгаан нь шээсний замын халдвар, чулуу, хавдар гэх мэт юм. Наснаас хамаараад өөр өөр шалтгаантай байж болох ба залуу хүмүүс шээсний замын халдвар, түүдгэнцэрийн үрэвсэл, шээсний замын чулуу зэрэг шалтгаан их боловч 50 дээш насныхан бөөр, давсаг, түрүү булчирхайн хавдар болон түрүү булчирхайн томрол зэрэг их байдаг байна. Эдгээр өвчин байхгүй ч хэт их дасгал хөдөлгөөн, халуурах, гэмтэлийн дараа шээсний шинжилгээгээр цус илэрч болно.

Шээсээр уураг гадагшлах гэдэг нь шээсэнд уураг илрэхийг хэлнэ. Халуурах болон дасгал хөдөлгөөн хийсний дараа түр зуур уураг гадагшлаж болох боловч энэ нь хэсэг хугацааны дараа аяндаа хэвийн болдог байна. Чихрийн шижин, даралт ихсэх, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл зэрэг өвчний үед тогтмол шээсээр уураг гадагшладаг байна. Шээсээр их хэмжээний уураг удаан хугацааны турш гадагшилвал бөөрний үйл ажиллагаа буурч, шинжилгээ өгч учир шалтгааныг нь олон тохирох эмчилгээ хийлгэх шаардлагатай. Чихрийн шижин болон даралт ихтэй өвчтнүүд тогтмол шээсэн дэх уургийн хэмжээг хянаж байх хэрэгтэй.

Хавагнах

Хавагнах гэдэг нь биеийн дотоод байгууламж эрхтэн ойр орчимд чийг бий болохыг хэлэх бөгөөд биеийн аль ч хэсэгт бий болж болно. Гар хөл хавагнахыг захын эрхтэний хаван гэх ба хэвлийд болон цээжинд бас уушиганд үүсдэг байна. Хавагнах маш олон шалтгаан байдаг бөгөөд дааврын ялгаралаас болж хавагнаж болох ба ууж хэрэглэж буй эмнээс болж хавагнах нь ч байдаг. Бөөрний дутагдал, бөөрний бодисын болилцоо муудах, бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа буурах болон элэгний хатуурал зэрэг өвчтөнгүүд хавагнах нь элбэг байдаг. Хавагнах шалтгааныг олж тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Чихрийн шижингийн хамааралтай бөөрний өвчлөл

Чихрийн шижин өвчний үед биеийн хялгасан судсууд гэмтэн нүд, бөөр, захын мэдрэлд хам шинж илэрдэг. Чихрийн шижингийн хамааралтай бөөрний өвчлөлийн хам шинжийн эхэн үеийн шинж тэмдэг нь шээсээр уураг гадагшилж эхлэх ба шээсний шинжилгээгээр илрүүлж болдог. Гэмтэл ихсэх тусам аажмаар бөөрний үйл ажиллагаа муудаж, түүдгэнцэрийн шүүлтийн хэмжээ багасах ба үүнийг цусны шинжилгээгээр мэдэж болно. Их хэмжээний уураг шээсээр ялгарах болон бөөрний үйл ажиллагаа муудвал биед ус, давс хуримтлагдсанаар хаван үүсч, цусанд бохирдол хуримтлагдахад хүрнэ. Чихрийн шижингээс хамааралтай бөөрний өвчин нь бохирдол гадагшлуулах болон бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай эцсийн шатны бөөрний дутагдалын 4-50% шалтгаан болж байгаа бөгөөд нарийн хяналт, үзлэг шаардлагатай.

Бөөрний уйланхай

Бөөрний уйланхай нь удамшлын өвчин бөгөөд шингэнээр дүүрсэн олон тооны уйланхайгаас болж бөөр зөгийн үүр шиг хэлбэртэй болдог өвчин юм. Хүйсийн хромосом давамгайлсан удамшлын бөөрний уйланхай нь хүн амын 2-10 сая хүн тутамд 1 хүнд илэрдэг удамшлын бөгөөд ховор тохиолддог өвчнүүдийн нэг юм. Уйланхай томорч хэвлий болон ташаа хэсгээр эвгүй болж, цусаар шээх, шээсний замын үрэвсэл болон чулуу зэрэг хамт илэрч болох ба өвчин ахих тусам бөөрний үйл ажиллагаа буурдаг байна. Уйланхай зөвхөн бөөрөнд хязгаарлагдахгүй элэг, нойр булчирхайд ч бий болж болдог ба тархины судас болон зүрхний хавхлагын хам шинж илэрч болно. Гэр бүл болон ойрын хамаатан дунд нь хүйсийн хромосом давамгайлсан удамшлын бөөрний уйланхай өвчтэй хүн байвал гэр бүлээрээ хэвлийн эхо болон бусад шинжилгээ хийлгэж уг өвчнийг эхэн үед нь илрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Бөөрний дутагдал болон бөөр шүүх аппарат

Бөөрний дутагдал гэж янз бүрийн шалтгаанаас болж бөөр гэмтэж үйл ажиллагаа нь буурахыг хэлнэ. Цочмог бөөрний дутагдалын үед түр зуурын үйл ажиллагаа буурсаны дараа буцаж хэвийн болох боломжтой ба, архаг бөөрний дутагдалын үед тйим боломжгүй бөгөөд аажмаар үйл бөөрний ажиллагаа буурч өөр олон асуудлууд үүсдэг байна. Архаг бөөрний дутагдал хүндэрч эцсийн шатны бөөрний дутагдал болж бөөр орлуулах эмчилгээний арга бөөрний аппарат болон бөөр шилжүүлэх мэс засал хийх шаардлагатай болно.

Бөөрний аппарат нь бөөрний үйл ажиллагааг нэг хэсэг оролж өгөх эмчилгээ ба бөөрний үйл ажиллагаа 90% алдагдсан үед энэ эмчилгээг хийдэг бөгөөд цусны ба хэвлийн аппарат байдаг. Цус шүүгч аппарат нь цусны бохирдол болон илүүдэл шингэнийг шүүж, долоо хоногт гурван удаа, нэг удаа дөрвөн цагийн турш хийгддэг байна. Цочмог бөөрний дутагдалын үед тогтмол хугацаанд аппаратанд орж бөөрний үйл ажиллагаа сайжирахаар нь эмчилгээг зогсоож болох ба архаг бөөрний дутагдалын хувьд байнгын давтамжтайгаар аппаратанд орж, ингэснээр судасны гарц үүсэх шаардлагатай. Хэвлийн аппарат нь хэвлийн дотор шүүгч шингэнийг юүлж гэдсэнд илүүдэл ус бохирдолыг шүүх арга юм. Цус шүүхтэй харьцуулвал гэртээ ч өөрөө хийж болох давуу талтай.

Бөөр шилжүүлэх

Бөөр шилжүүлэх нь бөөрний үйл ажиллагаа алдагдаж эцсийн шатны бөөрний дутагдал болсон өвчтөнд хэвийн үйл ажиллагаатай бөөр шилжүүлэн суулгах арга юм. Илүүдэл шингэн болон бохирдолыг шүүхээс гадна бөөрний бүх үйл ажиллагааг сэргээдэг бөгөөд бөөрийг амжилттай шилжүүлэн суулгаснаар өвчтний эрүүл мэнд эрүүл хүн шиг болох боломжтой юм. Бөөр шилжүүлэн суулгахдаа эрүүл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай бөгөөд донор байхгүй тохиолдолд улсын эрхтэн шилжүүлэн суулгах байгууллагаас тархины үхжилттэй бөөрний донорын хүлээлгэнд бүртгүүлж, мэс засалд шаардлагатай бүх шинжилгээг хийлгээд, донор олдохыг хүлээх хэрэгтэй. 1991 онд анх бөөр шилжүүлэн суулгасан бөгөөд одоо цусны төрөл ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах болон хүнд төрлийн бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж байна.

Электролитийн бодисын солилцооны өөрчилөлт

Электролит нь зүрх, мэдрэлийн үйл ажиллагаа, шингэний тэнцвэр, хүчилтөрөгчийн хангамж, хүчил-шүлтийн тэнцвэр зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр электролитийн тэнцвэргүй байдал нь натри, кали, кальци, магни зэргийн шинжилгээнд хэвийн бус байдал үүсгэдэг бөгөөд шингэн алдалт, суулгалт, бөөлжилт, эмийн буруу хэрэглээ, дааврын эмгэг зэрэг нь нийтлэг шалтгаан болдог ба ховор тохиолдолд удамшилын шалтгаанаас болж электролитийн бодисын солилцоонд өөрчилөлт илэрч болдог. Нарийн шинжилгээ хийж оношлох шаардлагатай өвчин юм.