танилцуулга
Качон их сургуулийн Гил эмнэлгийн үндэс, эмэгтэйчүүдийн тасгийн 60 жилийн туршлагатай хүчин чадал
60 жил уламжлагдан ирсэн эмэгтэйчүүдийн тасгийн туршлага жирэмсний хяналт, үргүйдэл, эмэгтэйчүүдийн хавдар зэрэг охидын эрүүл мэндээс эхлээд ганц бие эмэгтэйчүүд, цэвэршилтийн насанд хүрэх хүртэлх эмэгтэйчүүдийн бүхий л асуудлыг хариуцан ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг Качон анагаахын их сургуулийн Эх нялхасын эмнэлэг нь “Эмэгтэйчүүдийн клиникийн төв” болон шинэчлэгдэн дахин мэндэллээ.
Качон их сургуулийн Гил эмнэлэг нь солонгос улсын эмнэлгийн байгууллагын хувьд эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээний мэргэшсэн эмнэлэг “Эмэгтэйчүүдийн клиникийн төв”-ийг нээж, амьдралын боломж тааруу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулахад бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.
Одоо “Эмэгтэйчүүдийн клиникийн төв” дахин мэндэлж, эмчилгээний цар хүрээгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж сайжруулсан эмэгтэйчүүдийн эмчилгээний системтэй болсон. Качон их сургуулийн Гил эмнэлгийн “Эмэгтэйчүүдийн клиникийн төв” нь бүхий л эмэгтэйчүүдийнхээ өндөр чанартай амьдралыг боломжтой болгохын тулд та бүхнийг угтан авсаар байна.
эмчилгээний чиглэл
Жирэмсэн үеийн цус алдалт
Жирэмсэн үед цус алдах нь олон шалтгаантай байдаг боловч зулбах болон дутуу төрөх тохиолдолд илэрдэг. Жирэмсний эхэн үеийн цус алдалт нь гэнэтийн зулбалт, амьгүй ураг, савны гадуурх жирэмслэлт зэрэг эрсдэлтэй байдаг ба жирэмсний дунд үеэс эхлэн дутуу төрөх, умайн хүзүүний гажигаас болж зулбах, эхэсийн буруу байрлал, эхэс гарах зэрэг байдал үүсч болзошгүй байдаг. Жирэмсэн үед цус алдах тохиолдолд цус алдалтын шалтгаанаас хамаарч тодорхой эмчилгээ оношлогоо шаардлагатай байдаг.
Жирэмсний хүндрэл
Гэрлэлтийн нас хойшлогдож, хожуу жирэмслэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор жирэмсний хүндрэлийн тохиолдол их болсон. Хожуу жирэмслэлт, жирэмсэн үеийн чихрийн шижин, жирэмсэн үеийн цусны даралт, жирэмсний халдвар зэрэг хүндрэл илрэх болон янз бүрийн нөхцөл байдал, өвчлөлөөс хамаарч кесар хагалгаа шаардлагатай тохиолдол ихэсч байгаа нь санаа зовох асуудлуудын нэг болж байна. Гэсэн хэдий ч нөгөө талаас төдий чинээгээр бүрэн анхаарч чадвал эсэн мэнд амаржих боломжтой юм.
Ургийн гажиг
Ургийн гажиг нь ургийн өөрчилөлттэй олон удаагийн жирэмслэлт, морфологи буюу хэлбэр дүр төрхний өөрчилөлт ажиглагдаж буй ургийн гажиг, хэвийн бус хэмжээтэй хөгжлийн эмгэг, ургийн усны хэмжээний өөрчилөлт ба хэт их эсвэл хэт бага байх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ургийн гажиг олон шалтгаанаас болж илэрч болдог бөгөөд эмгэгийн оношоос шалтгаалж зохих шинжилгээ болон хяналт шаардлагатай байдаг.
Умай болон өндгөвчний хавдар
Умайн хүзүүний хавдар, умайн салстын хавдар, өндгөвчний хавдар, умайн хүзүүний ургацаг, өндгөвч орчмын хавдар, умайн салстын гажиг, гаднах бэлэг эрхтний хавдар гэх мэт оношлогоо болон эмчилгээ хийж байна. Олон төрлийн шинжилгээ хийж хавдар оношлогддог бөгөөд эхэн үед оношлогдвол лапароскопийн мэс засал хийгддэг.
Миома болон өндгөвчний ургацаг
Умайн миома, умайн булчингийн эмгэг, өндгөвчний уйланхай, өндгөвчний тератома буюу хортой хавдар зэргийг оношлогоо эмчилгээг хийдэг. Юуны түрүүнд эхо шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийнэ. Мэс засал шаардлагатай бол ихэвчлэн лапароскопийн мэс засал хийдэг. Өвчтний байдлаас хамаарч эмийн эмчилгээ хийх тохиолдол ч байдаг.
Умай унжиж гарах
Аарцагны булчин суларснаас үүдэн бий болдог. Умай, үтрээ, давсаг, шулуун гэдэс бүгд ойр нийлж байдаг учраас нэг дор унжиж гарах тохиолдол ч байдаг. Шээс ялгаруулахад ч эмгэг үүсдэг. Хүнд тохиолдолд мэс засал хийдэг байна.
Үргүйдэл
Нэг жилийн турш жирэмсэн болох оролдлого хийгээд жирэмслээгүй бол үргүйдэл гэж үздэг. Шинжилгээ хийсний дараа жирэмслэх ямар арга нь хамгийн тохиромжтой талаар зөвлөлдөнө. Түүнчлэн одоо хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй, химийн тариа зэрэг жирэмслэх магадлал бууруулдаг эмчилгээ хийлгэх тохиолдолд жирэмслэх боломжийг нь хадгалахын тулд өндгөн эс болон эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалдаг.
Цэвэршилт
Цэвэршилт болон цэвэршилтийн шинж тэмдэг, ясны сийрэгжилт, зэрэг өвчний эмчилгээнд хамрагдах боломжтой. Цэвэршилт болон ясны сийрэгжилтэй холбоотой шинж тэмдэг нь цэвэршихийн өмнөөс илэрч болох бөгөөд үргэлжлэх хугацаа нь хүн болгонд өөр өөр байдаг. Хичнээн өмнө нь өвдөж байгаагүй ч гэсэн цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг чанарыг сайжруулах, ясны нягтралыг хадгалахын тулд байнгын хяналт, мэргэжлийн тусламж шаардлагатай байдаг.