Gachon University Gil Hospital Mobile

Menu

Үе мөчний мэс заслын тасаг

танилцуулга

 

Яс эрүүл бол бие эрүүл

Гэмтлийн мэс заслын тасаг нь гар, хөлний үе, нуруу зэрэг толгойноос бусад биеийн ихэнх ясыг эмчилдэг тасаг юм. Качон их сургуулийн Гил эмнэлэгт мөрний үе, гарын сарвуу, нуруу, түнх, аарцаг, өвдөг, гуя, хөлийн тавхай, шагайн үе, хүүхдийн гэмтлийн мэс засал болон хавдар зэрэг олон чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд судалгааны үр дүнд үндэслэн эмчилгээ хийж байна.


эмчилгээний чиглэл

Мөрний үе (мөр)

Мөр, тохойн спортын бэртэл гэмтэл, болон хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Ялангуяа мөрний булчин шөрмөс оёх мэс ажилбар болон мөрний шөрмөсний хүнд гэмтэл болон үрэвсэлд хиймэл үе суулгах мэс ажилбар нь маш сайн үр дүнтэй байна.

Гарын сарвуу (хуруу) болон микро мэс засал

Гар, бугуйн үе мөчний спортын бэртэл гэмтэл, хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл болон хавдар зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Түүнчлэн арьс зөөлөн эдийн өөрчилөлтөөс үүдсэн арьс шилжүүлэх, нөхөх мэс ажилбарын тал дээр арвин туршлагатай. Ялангуяа мөрний үений мэдрэлийн гэмтэл зэрэг мэдрэлийн гэмтэлийн эмчилгээний үр дүн ч маш сайн үзүүлж байна.

Нуруу

Хүзүүний нугалам, бүсэлхий нуруунаас өгсүүлээд нурууны спортын бэртэл гэмтэл, хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Ялангуяа өндөр настны нурууны хугарал, нурууны нарийсал зэргийн мэс засал маш сайн үр дүнг харуулж байна.

Түнх

Аарцаг болон бөгс хэсгийн үений спортын бэртэл гэмтэл, хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Хөгшрөлтөөс үүдсэн аарцагны хугарал, бөгс хэсгийн үений ясны хугарал, үений үрэвсэлд хиймэл үе суулгах мэс засал маш сайн үр дүнг харуулж байна.

Өвдөгний үе (өвдөг)

Гуя, өвдөгний үений спортын бэртэл гэмтэл, хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Ялангуяа хөгшрөлтөөс үүдсэн өвдөгний үений элэгдэл, үрэвслийн шилбэнээс дээш хэсгийн үе солих болон хиймэл үе суулгах мэс засал маш сайн үр дүнг харуулж байна.

Шагайн үе (хөл)

Шилбэ, хөл, шагайн үений спортын бэртэл гэмтэл, хэт их элэгдсэнээс үүдэлтэй өвчлөл зэрэг бүх өвчинд эмчилгээ хийж байна. Ялангуяа шагайн үений үрэвслийн эмчилгээний хиймэл үе суулгах зэрэг мэс заслууд нь маш сайн үр дүнг харуулж байна.

Хүүхдийн болон хавдрын

15 хүртэлх насны хүүхдийн спортын бэртэл гэмтэл, өсөлт хөгжлийн эмгэг, түүнчлэн гэмтлийн мэс заслын чиглэлийн бүх хавдарт эмчилгээ хийж байна. Гэмтлийн мэс заслын чиглэлийн ховор төрлийн хүүхдийн хавдрын олон тохиолдол болон арвин туршлагатай бөгөөд өсөлтийн эдийн гэмтэл болон хөгжлийн эмгэгийн эмчилгээ нь маш сайн үр дүнг харуулж байна.