Gachon University Gil Hospital Mobile

Menu

Чих хамар хоолой

танилцуулга

 

Амьдралын хэв маяг, чанарыг сайжруулах Качон их сургуулийн Гил эмнэлгийн чих хамар хоолойн тасаг

Хүмүүс хоорондын үзэл бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд чих, хамар, хоолой нь онцгой ач холбогдолтой байдаг. Чих хамар хоолойн өвчлөл нь амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхээс гадна өвчин хүнд тохиолдолд өвчтнүүдийг нийгмээс тусгаарладаг. Манай эмчилгээний багийнхан үүнийг зүрх сэтгэлдээ тээн, та бүхний бэрхшээлийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна.


эмчилгээний чиглэл

Дунд чихний үрэвсэл

Дунд чихний үрэвсэл нь чихний хэнгэрэгний дотор талд дунд чихэнд үүсдэг бүхий л үрэвсэлийг хэлнэ. Ихэнхдээ цочмог дунд чихний үрэвсэл нь архагшилгүй эдгэдэг боловч үрэвсэл бүрэн эдгэрээгүй тохиолдолд хэнгэрэг цоорон байнга идээ гарч архаг дунд чихний үрэвсэл болдог. Чихний дурангаар чихний нүх, хэнгэрэг, дунд чихний байдлыг харан, сонсголын тестээс эхлээд сонсголын олон төрлийн шинжилгээ болон чамархайн ясны СТ шинжилгээнд үндэслэн эмчилгээ төлөвлөдөг. Нөхцөл байдлаас хамааран үрэвслийг эмчилж, дахих эрсдэлийг бууруулан, сонсгол сэргээх болон хам шинжээс урьдчилан сэргийлэх зэрэг эмийн болон мэс заслын эмчилгээ шаардлагатай.

Толгой эргэх

Толгой эргэх гэдэг нь эргэн тойрон эргэх мэдрэмжийг хэлэх боловч анагаахын үүднээс өөрөө болон эргэн тойрон дахь зүйлс зогсонги байгаа ч хөдөлгөөн мэдрэх бүх шинж тэмдэгийг хэлнэ. Толгой эргэх зовиурыг үүсгэдэг өвчнүүдийг оношилох сонсголын шинжилгээ, тэнцвэрийн шинжилгээ, чамархайн СТ болон MRI, мэдрэлийн шинжилгээ, зүрхний үйл ажиллагааны шинжилгээ, цусны шинжилгээнүүдийг хийдэг. Цочмог үеийн толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах зэрэгт мэдрэл тогтворжуулагч, үрэвслийн эсрэг эм зэрэг эмийн эмчилгээ хийж цочмог үеийг өнгөрөөсний дараа бүрэн эдгээх идэвхтэй тэнцвэрийн эмчилгээ хийнэ.

Сонсгол муудах

Сонсгол сайн байснаа муудах шалтгаанаар чихний нүх бөглөрөх, дунд чихний үрэвсэл, гэнэтийн сонсгол муудах болон Meniere-ийн өвчин буюу дотоод чихний өвчлөл зэргээс болж үүсэж болно. Нэмж дурдахад сүүлийн үед хөгшрөлтийн улмаас ахмад настнуудын сонсгол муудах нь нэмэгдэж байна. Сонсголын алдагдлын илрэл болон сонсголын алдагдлын хэмжээ ч хүн бүрт өөр өөр байдаг тул заавал мэргэжлийн эмчид хандан үнэн зөв, нарийн шинжилгээ болон анхааралтай үзлэг хийлгэх шаарддлагатай. Эмчилгээнд сонсголын аппарат, дунд чихний суулгац, чихний дунгийн суулгац орно.

Хамрын хөндийн үрэвсэл

Архаг хамрын хөндийн үрэвсэл нь “гамрит” гэж нэрлэгддэг бөгөөд, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд ханиах, цэр гарах, зэрэг амьсгалын замын шинж тэмдэг төдийгүй нүдний халдвар зэрэг хүндрэл үүсч болох бөгөөд мэс засал шаардлагатай болох тохиолдол их гардаг. Качон их сургуулийн Гил эмнэлгийн чих хамар хоолойн тасагт мэс заслын хүндрэлийг бууруулж, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор удирдах системийг ашиглан хамгийн сүүлийн үеийн нарийвчлалтай мэс засал хийж байна.

Хамрын согог

"Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ нь мөнхийн байдаг"

Хамар нь нүүрний хамгийн тод хэсэг бөгөөд хүний анхны сэтгэгдэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамрын согог нь гоо сайхны асуудал төдийгүй хамар битүүрэх зэрэг эрүүл мэндийн хувьд ч бэрхшээл үүсгэдэг. Чих хамар хоолойн тасагт гоо сайхны болон эрүүл мэндийн талын асуудлыг арилгах зорилгоор хамрын согогийн мэс заслыг хийдэг. Түүнчлэн гоо сайхны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд хамрын гоо сайхны мэс заслыг дух өргөх мэс засал, эрүү нүүрний мэс засал, ботокс, филлер тарилга зэрэг үзэсгэлэнтэй болгоход бүхий мэс заслыг нэг дор хийх one stop мэс заслын системийг хэрэгжүүлж байна.

Нойрсох үеийн амьсгал хаагдах

Хурхирах/унтаж байх үед амьсгал зогсох гэдэг нь унтаж байх үед амьсгалын зам нарийсан агаарын урсгал нэмэгдэж, үүнээс болж хүүхэн хэлний орчмын хэсэг чичрэх болон бөглөрөх шинж тэмдэг юм. Хүчилтөрөгчийн хангамж буурах тусам унтаж амарч чадаагүйн улмаас ядарч өдөр нойрмоглох зэрэг зовиур илэрч архаг ядаргаа болон анхаарал төвлөрөл бууралт нэг зэрэг илэрнэ. Эмчилгээ хийлгүй үл тоомсорловол даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний шигдээс, тархины цус харвалт, бэлгийн сулрал зэрэг хүндрэл илэрч болзошгүй тул заавал үнэн зөв оношилгоо, тохирсон эмчилгээ шаардлагатай.

Толгой хүзүүний хавдар

Залгиур, хоолой, төвөнх, амны хөндий, хамрын хөндийн салст шүлсний булчирхай зэрэгт илэрдэг хортой хавдар бөгөөд ихэвчлэн умайн хүзүүний тунгалагийн булчирхайд үсэрхийлдэг. Нийт хавдрын 5% орчим болж нэмэгдэх чиг хандлагатай хавдар бөгөөд нарийн оношилгоо болон өвчний үе шатыг тодорхойлохын тулд эдийн болон эсийн шинжилгээ, CT, MRI, PET, дурангийн шинжилгээ шаардлагатай. Онош, үе шатаас хамаарч өвчтөн асран хамгаалагч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо маш сайн зөвлөлдсний дараа мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ зэрэг эмчилгээ хийх боломжтой.

Дуу авианы өвчлөл

Дууны хөвчний хавдар, гялтангийн хавдар, дуу хоолойн саажилт, хэл ярианы эмгэг зэрэг олон төрлийн дуу хоолойн эмгэгүүд илэрдэг. Төвөнхний чичиргээ хянах төхөөрөмж, дуу авианы компьютер шинжилгээ, төвөнхийн булчингийн ажиллагаа, зэрэг нарийн дуу хоолойн шинжилгээний төхөөрөмж ашиглан дууны хөвчний байдлыг хэмждэг. Өвчтний байдлаас шалтгаалж дуу авианы эмчилгээ, төвөнхийн микроскопын мэс засал, төвөнхийн ясны мэс засал, филлер ашиглан хоолойн гоо сайхны мэс засал, ботокс тарилга зэрэг хамгийн тохирох дуу хоолойтой болгох эмчилгээний аргыг сонгодог.