танилцуулга
Гоо сайхны болон нөхөн сэргээх эмчилгээгээр амьдралын хэв маягийг тань сайжруулна.
Гоо сайхны мэс засал нь англиар plastic&reconstructive surgery гэж бичигддэг бөгөөд энэ нь гоо сайхны мэс заслын хоёр том салбар болох гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслуудыг багтаадаг. Гоо сайхны мэс заслын эмчилгээний чиглэл нь төрөлхийн гажиг, хавдар, нүүрний гэмтэл, сарвууны гэмтэл болон нөхөн сэргээлт, гоо сайхны пластик мэс засал, түлэгдэлт, бусад гэсэн чиглэлд хуваагддаг. Гоо сайхны мэс заслын тасгийн хариуцдаг төрөлхийн гажигт гавлын ясны гажиг, тагнай болон уруулын сэтэрхий, хөл гарын хурууны төрөл бүрийн гажиг, хэлний гажиг зэрэг олон төрөл бөгөөд хавдарын хувьд арьсны болон зөөлөн эдийн хоргүй хавдар, арьсны хортой хавдар зэргийг хамардаг бөгөөд нүүрний гэмтлээс нүүрний яс (нүдний аяга, хамрын яс, шанааны яс, доод эрүүны яс)-ны хугарал болон зөөлөн эдийн гэмтэл зэргийг хамардаг бөгөөд сарвууны гэмтлээс гар болон шууны шөрмөс, булчин, мэдрэл, судасны гэмтлээс гадна тасарсан хуруу залгах гэх мэт эмчилгээг хийдэг. Гоо сайхны мэс засал нь нүдний зовхи, сорвины гэх мэт мэс засал хамаардаг бөгөөд түлэгдэлт, суганы үнэр, нуруу цооролтын нөхөн сэргээлт, бусад салбарын хавдарын дараах нөхөн сэргээх мэс засал гэх мэт олон салбарыг хамардаг.
Солонгос улсын гоо сайхны мэс засал нь дээрх олон төрлийн салбарыг хариуцахаас гадна маш олон төрлийн гоо сайхны хагалгааг хийж байна. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь дээр дурдсан эмчилгээний бүхий л чиглэлийг хэрэгжүүлдэг боловч гоо сайхны чиглэлээр дагнасан эмнэлэг нь зөвхөн гоо сайхны эмчилгээ хийдэг тул гоо сайхны мэс заслын мэргэшсэн эмнэлгээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг байна. Сүүлийн үед сарвууны болон гажгийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд үүд хаалгаа нээх нь элбэг болсон бөгөөд олн нийтийн ойлголт ч өөрчилөгдөж эхэлж байна.
Эмчилгээний чиглэл
Төрөлхийн гажиг
Уруулын, тагнайн сэтэрхий гэх мэт нүүрний гажиг болон мэс заслын дараа үлдэцийн зэрэг хоёрдогч шатны эмчилгээ, хурууны гажиг болон олдмол гажигтай өвчтнүүддээ нөхөн сэргээх эмчилгээгээр шинэлэг, гэгээтэй ирээдүйг бүтээж өгөх болно.
Арьсны болон толгой хүзүүний хавдар
Липома/өөхний хавдар/, арьсны уйланхай, сүвний хавдар зэрэг хоргүй хавдар нь нийтлэг байдаг бөгөөд амь насанд аюулгүй боловч заримдаа суурь эсийн хавдар, хавтгай хучуур эсийн хавдар, меланома буюу арьсны хортой хавдар, Пагетын өвчин зэрэг хортой хавдраас ялгахад хүндрэлтэй байдаг. Гоо сайхны пластик мэс заслын тасагт эдгээр хавдруудыг арилган, мэс заслын дараа үлдэх гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.
Нүүрний гэмтэл
Нүүрний яс нь нүүрний хэлбэрийг тодорхойлохоос гадна хооллох, ярихад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нүүрний зөөлөн эд нь нүүрний булчин, мэдрэлд нөлөөлж, нүүрний илэрхийлэл болон олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс нүүрний хугарал (нүдний аяганы яс, хамрын яс, шанааны яс, доод эрүүний яс гэх мэт) болон зөөлөн эд гэмтсэн тохиолдолд хэлбэр болон үйл ажиллагаанд нарийн мэс засал чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сарвуу болон дээд мөчний нөхөн сэргээлт
Сарвуу нь яс, шөрмөс, мэдрэл зэрэг нарийн бүтэцтэй олон үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бөгөөд гэнэтийн гэмтэл авсан тохиолдолд гэмтлийн төрөл, зэргээс хамаарч зөөлөн эд сэргээх болон залгах гэх мэт мэс заслыг хийж байна. Доод мөч нь голдуу яс, булчингийн эдээс тогтдог бөгөөд нөхөн сэргээх бүхий л мэс заслуудыг амжилттай гүйцэтгэж байна.
Хөх нөхөн сэргээх
Хөхний хавдар авах мэс заслын дараа хөх нөхөн сэргээх мэс засал хийх бөгөөд хагалгааны дараа сэтгэлзүйн болон нийгмийн нөлөөллийг аль болох багасгаж, амьдралын хэв маягийг сайжруулахаар хичээн ажиллаж байна. Хөхний нөхөн сэргээх эмчилгээний арга нь имплант ашиглах болон өөрийн биеийн эд ашиглах гэсэн хоёр том төрөлд хуваагддаг.
Түлэгдэлт
Түлэгдэлт нь халуун зүйл болон шингэн, цахилгаан, химийн бодис зэргийн нөлөөгөөр үүсдэг арьс болон арьсны давхаргад үүссэн гэмтлийг хэлнэ. Гоо сайхны мэс заслын тасагт цочмог түлэгдэлтийн эмчилгээ, түлэнхийн сэргээн засах эмчилгээ, сорвины эмчилгээ зэрэг бүхий л явцыг цогцоор нь эмчилдэг.
Гоо сайхны пластик мэс засал
Нүүрнээс эхлээд биеийн хэсэг тус бүрт үзэсгэлэнт байдлыг цогцлоохын төлөө ажилладаг тасаг бөгөөд ботоксоос эхлээд бусад тарилга, сүүлийн үеийн мэс заслууд, дурангийн гоо сайхны мэс засал, лазерь, нүд хамрын, хөхний, гоо сайхны мэс засал, таргалалтын зэрэг мэс заслыг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр чадварлаг эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэж байна.
Бусад
Гоо сайхны мэс заслын чиглэлийн бусад чиглэл болох нүүрний саажилт, суганы эвгүй үнэр, чихрийн шижин хүндэрсэн хөл, цооролт зэрэг зөөлөн эдийн гэмтлийн нөхөн сэргээлт болон бичил нөхөн сэргээх мэс заслыг нарийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амжилттай гүйцэтгэж байна.