Gachon University Gil Hospital Mobile

Menu

Дүрс оношилгооны тасаг

танилцуулга

 

Рентгений тасаг нь өвчтний нарийн тодорхой оношилгоо болон зохистой тохирсон эмчилгээ хийхийн төлөө хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд ашигладаг.

Качон их сургуулийн Гил эмнэлгин Рентгений тасаг нь орчин үеийн дүрс оношилгооны төхөөрөмж (рентген, флюороскопи, эхо (хэт авиан), компьютер томографи, соронзон резонансын дүрслэл (MRI), ангиографи)) ашиглан нарийн тодорхой оношилгоо болон зохистой тохирсон эмчилгээ хийхийн төлөө олон төрлийн үүрэг хариуцлага үүрдэг тасаг бөгөөд өвчтнөө бүрэн эдгэрэх, эсвэл бүрэн сайжирахад чухал үүрэг гүйцэтгэдэг тасаг юм. Дүрс хадгалах болон дамжуулах систем(PACS, Picture Archiving and Communication System)-ыг анхлан нэвтрүүлсэн бөгөөд 3D (Lab) төхөөрөмж суулгаж илүү сайн дүрс зургуудаар оношилохын төлөө хичээн бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Дүрс оношилгооны төхөөрөмжийг үр дүнтэй ашиглан, шинжилгээний хүлээлгийг багасгаж, захиалсан цагтаа шинжилгээ өгөх боломжоор хангахаас гадна шинжилгээний дараа хурдан бөгөөд үнэн зөв хариу гаргах тал дээр анхаарч ажилладаг. Үүний тулд 24 мэргэжлийн эмч, 8 тусгай мэргэжилтэн рентгений бүх салбар (цээж, зүрх судас, толгой хүзүүний мэдрэл, бамбай булчирхай, хөх, хэвлий, шээс бэлгийн зам, булчин шөрмөсний систем, хүүхэд гэх мэт)-ыг хариуцдаг бөгөөд салбар тус бүрт дээд түвшний мэргэшсэн мэдлэг туршлага эзэмшихийг хичээн ажиллаж байна. Үндсэн гол төхөөрөмжөөр хамгийн сүүлийн үеийн шинэ загварын 3 Tesla MR(5 ширхэг), олон сувгийн CT (6 ширхэг), дижитал ангиографийн тоног төхөөрөмж (4 ширхэг), хамгийн сүүлийн үеийн эхо буюу хэт авиан төхөөрөмж (10 ширхэг), хэд хэдэн дижитал маммографийн төхөөрөмж, дижитал энгийн рентгений дүрслэх төхөөрөмжүүдийг ашиглаж байна.