танилцуулга
Мэс засал ч сайн хийнэ, мэс заслын дараа хяналт анхаарал ч сайн тавьдаг Качон их сургуулийн Гил эмнэлэг.
Сүүлийн үеийн мэс заслын нарийн салбарын чиг хандлагаас харахад ходоод гэдэсний систем, элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний амсар, хүүхдийн мэс засал, судасны мэс засал, шилжүүлэн суулгах мэс засал, хөх, бамбай булчирхайн дотоод шүүрлийн мэс засал зэрэг салбарууд байдаг. Салбар тус бүрийг мэргэжлийн эмнэлгийн ажилтнууд хариуцдаг бөгөөд, нарийн мэргэжлээр мэргэшсэн, арвин туршлагатай эмнэлгийн ажилчид өвчтөний эмчилгээнд бүрэн анхааран ажиллаж байна.
Ялангуяа 2011онд хавдрын төв байгуулагдсны дараа Эрүүл мэнд нийгмийн хамгаллын яамны хняалт шалгалтаар хувийн дээд сургуулийн эмнэлэгийн хувьд, улсын хэмжээнд анхны хавдрын мэргэшсэн эмнэлгийн байгууллагаар сонгогдож, 2016 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас зарласан дөрвөн гол хавдар (ходоодны хавдар, уушигны хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хөхний хавдар)-ын эмчилгээний үнэлгээнээс бүгдэд нь 1-р зэрэг хүртсэн.
Качон их сургуулийн Гил эмнэлгийн мэс заслын тасгийн ажилчид нь өвчтний амь насанд аюултай өвчний эмчилгээ болон мэс заслыг хариуцдаг бөгөөд байнга сэтгэлийн түгшүүртэй байдаг ч амь нас хариуцан ажилладаг учир хариуцлага, эрхэм зорилгоо үргэлж сэтгэлдээ тээн эмчилгээ хийж байна.
эмчилгээний чиглэл
Ходоод гэдэсний систем
Ходоодны хавдар нь ходоодны салстад бий болсон хортой ургацагаас үүсдэг ба, үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Мэс засал нь хавдрын байрлалаас хамааран хэсэгчилсэн болон бүхэлд нь тайрах мэс засал хийгддэг бөгөөд мэс заслын үед ходоодны эргэн тойрон дах тунгалагын зангилааг тайрч авах ажилбарыг нарийвчлалтайгаар болгоомжтой хийх нь маш чухал. Сүүлийн үед эрт үеийн ходоодны хавдарын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор хэвлийн лапароскоп мэс засал ихээр хийгдэж байна. Лапароскоп мэс засал нь мэс заслын дараах өвдөлт зовиур багатай, эдгэрэлт хурдан, жижиг сорви үлддэг зэрэг сайн тал ихтэй. Ходоодны ургацаг хавдар нь ходоод гэдэсний хана(салстад) бий болсон хавдар бөгөөд хортой байх магадлалтай, ихэнхдээ сувгийн лапароскоп мэс засал хийдэг байна.
Элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах
Элэг, цөсний зам, цөсний хүүдий, нойр булчирхай нь хэвлий дотор зэргэлдээ байрладаг бүтэцтэй, хоорондоо нягт холбоотой үйл ажиллагаатай байна. Эдгээр эрхтнүүдийн аль нэг нь өвчилвөл эргэн тойрны эрхтэйнүүдэд нөлөөлдөг бөгөөд хамтад нь эмчилэх нь түгээмэл байдаг. Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал нь элэг, цөс, цөсний хүүдий, нойр булчирхайд илэрсэн бүх төрлийн хавдар болон өвчлөлийг оношилсны дараа мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнүүдэд мэс засал хийдэг. Хамгийн элбэг тохиолддог цөсний чулуу төдийгүй бүх л хавдрын үед хамгийн сүүлийн үеийн мэс заслын арга болох лапароскоп мэс заслыг хийж гүйцэтгэж байна. Өндөр түвшний нарийн мэс засал шаарддаг элэгний хавдар, цөсний хавдар, цөсний замын хавдар, нойр булчирхайн хавдрын эмчилгээний маш сайн туршлагатай. Түүнчлэн эцсийн шатны элэгний хатуурал, элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал болон архаг бөөрний дутагдалтай өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хамт хийж байна.
Хүүхэдийн таргалалт
Өндөр таргалалтын хамгийн үр дүнтэй эмчилгээ бол лапароскопийн мэс засал юм. Тус эмнэлэг нь 10 жилийн өмнөөс хэт таргалалтын мэс засал хийж байгаа бөгөөд одоогоор ходоод бүслэх мэс засал, ходоодны нугалаасны пластик мэс засал, ходоод багасгах мэс засал, ходоод авах мэс засал зэрэг мэс заслуудыг хийж байна. Лапароскопийн мэс засал нь өвдөлт бага, эдгэрэлт хурдан, жижиг зүсэлттэй зэрэг давуу тал ихтэй. Гил эмнэлэг Таргалалтын мэс засал Хуан Ү Хуэ: : http://cafe.naver.com/barisurg
Хүүхэд жижиг насанд хүрсэн хүн биш боловч хүүхдийн мэс заслын өвчлөл нь маш олон төрөл байдаг ба эмчилэхэд ч амаргүй байдаг. Манай эмнэлэг нь хүүхдийн мэс заслын нарийн мэргэшсэн эмч нар мэргэжлийн түвшинд эмчилгээ хийж байна.
Хэвлий дэх үсэрхийлэл буюу дахисан хавдар.
Хэвлийн дотоод бүрхэвч/сэмж/-ийн хорт хавдарын HIPEC болон бусад эмчилгээ
Хэвлийн дотоод бүрхэвчийн хавдар нь ховор боловч хэвлийн дотоод бүрхэвч гэж нэрлэдэг хэвлийн дотоод бүрхэвч(дотор өөх)-нд үүсдэг хүнд төрлийн хавдар юм. Эдгээр нь ихэвчлэн мухар олгой, шулуун гэдэс, бүдүүн гэдэс, ходоод, өндгөвч, болон бусад эрхтнүүдийн хавдар хэвлийн хөндийд тархах үед илэрдэг.
Качон их сургуулийн Гил эмнэлгийн мэс заслын хавдрын баг нь Хэвлийн дотоод бүрхэвч/сэмж/-ийн мэс заслын дараа хэвлийд өндөр температурын химийн эмчилгээний арга(HIPEC) зэрэг эмчилгээ хийж хэвлий дэх хавдарын эмчилгээгээр дотооддоо хамгийн туршлагатай эмчилгээний багийн нэг болсон. Гэвч бүх өвчтөнд өвчилсөн хэсэг тайрах мэс засал болон HIPEC мэс засал хийнэ гэсэн үг биш юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд манай эмнэлгийн хэвлий дэх үсэрхийлэл буюу дахисан хавдарын тасагт очиж зөвлөгөө авах хэрэгтэй.
HIPEC-ын тухай.
Хагалгааны үед химийн эмчилгээний нэг хэлбэр болох HIPEC нь өвчилсөн хэсэг тайрах эсвэл хавдар авах мэс заслын дараа хэвлийд үлдсэн хавдрын эсийг устгахад хэрэглэгддэг. Эхлээд харагдаж буй хавдрыг авсны дараа хавдрын мэс заслын тасгийн баг халааж ариутгасан химийн эмчилгээний уусмалыг хэвлийн хөндийд 90 минутын турш тараана. HIPEC эмчилгээний явц нь нүдэнд харагдахад хэцүү хавдрын үлдсэн эсүүдийг устгах үүрэгтэй юм. Үүний дараа химийн эмчилгээний уусмалыг арилган буцааж оёдог. Хагалгааны үед хэвлийн хөндийн температур 41-43 градус байх ба химийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд тухайн хэсэгт эмийн хэмжээг нэмэгдүүлдэг. Дулааныг нэмэгдүүлэх гурван ашигтай тал байдаг.
- 41 градусаас дээш дулаан нь хавдрын эсийг устгаж, хэвийн эсэд нөлөөлдөггүй
- Дулаан нь химийн эмчилгээ хавдрын үл харагдах эсэд миллиметрээр нэвтрэх боломжийг олгодог.
- Хими эмчилгээ нь хэвлийн хөндийд шууд хийгддэг тул хураагуур судсанд хийгддэг тариаг бодвол илүү үр дүнтэйгээр хавдрын эсийг устгаж болдог. Ингэснээр хими эмчилгээний энгийн сөрөг нөлөөнөөс зайлсхийх боломжтой.
HIPEC эмчилгээ нь үсэрхийлсэн бүдүүн гэдэсний хавдар, шалтгаан нь тодорхой бус хэвлийн үсэрхийлэл, хавдрын салиа, хэвлийд үсэрхийлсэн мухар олгойн хавдар, Хэвлийн дотоод бүрхэвч/сэмж/-ний хавдар, өндгөвчний хавдар зэрэг хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй, бодитой эмчилгээний арга гэдгийг харуулсан туршлагууд байдаг. Үүнээс гадна бүдүүн гэдэсний хавдрын үсэрхийлэл ихтэй өвчтөнүүдээ амжилттай эмчлэх боломжтой юм.
Газар дээр нь эдгээгч
Манай Качон их сургуулийн Гил эмнэлэг нь сүүлийн 60 жилийн турш шилдэг анагаах ур чадвар, эмнэлгийн байгууламж, холбогдох салбар бүрт шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан шилдэг эмнэлэг болохын тулд хичээнгүйлэн ажилласаар ирсэн. Энэ зорилгодоо хүрэхээр эмнэлгийн гишүүд мэдлэг чадвараа сорин бүхий л хүчээ дайчлан зүтгэлээ бодит байдал болгож, чанартай, тэргүүний эмнэлэгийн нэг болгож чадсан юм. Нэмж дурдахад дэлхийн шилдэг эмнэлгүүдтэй мөр зэрэгцэн алхахуйц эмнэлэг болохоор хөгжиж, дэвшиж байна.
Качон их сургуулийн Гил эмнэлэгийн хэвлийн үсэрхийлэлийн тасаг нь дотооддоо хамгийн туршлагатай хамт олны нэг юм. И Вон Сог профессор нь хэвлийн үсэрхийлэлийн чиглэлээр мэргэшсэн мэс засалч бөгөөд 2012 онд Герман улсын Гамбург хотод HIPEC чиглэлээр суралцаж, 2015-2016 онд АНУ-ын Сан Диего дахь Анагаах ухааны их сургуулийн Mors-ын хавдрын төвд хавдрын үсэрхийлэлийн клиникд дадлагашсан ба хавдрын хэвлийн үсэрхийллийн хүнд хэцүү хэвлийн мэс заслаар мэргэшсэн профессоруудын нэг юм. Одоогийн байдлаар бид хавдар багасгах болон тайрах мэс заслыг долоо хоногт хэд хэдийг хийж байна.
Эдгээр эмчилгээний аргууд хөгжин дэвшиж, хэрэгжилт нэмэгдээд зогсохгүй мэс засал нь хамгийн чухал эмчилгээ болж байна. Мэс засалд дунджаар 5 цаг зарцуулагддаг ба уртдаа 10 гаруй цаг ч зарцуулагддаг хүнд тохиолдолууд ч байх бөгөөд будаа шиг тархсан зангилаануудыг нэгийг нь ч орхилгүй бүх хүчээ дайчлан мэс засал хийж хавдрын эсийг устгахыг хичээдэг. Дадлага туршлагатай сувилагчид, хавдрын мэргэжилтэнүүд, өвчтөнтэй ойр нөхөрсөг ажилчдаас эхлээд чадварлаг ажилчид хамтдаа ажиллаж байна.
Эцэст нь дурдахад манай Качон их сургуулийн Гил эмнэлэгт нээгдсэн хэвлий дэх үсэрхийлэлийн клиник буюу дахисан хавдрын клиник нь зөвхөн АНУ-д биш дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг эмчилгээтэй хавдрын төвийн үндсэн онол болон хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргыг баримтлан, өвчтөн тус бүрт тохирсон хамгийн сайн эмчилгээний аргыг судлан хэрэгжүүлэхээр шамдан ажиллана гэдгийг дахин дахин амлаж байна.
Лавлах утас: Пак Юн Жин сувилагч (032-460-3437)