өвдөгний үе
Элэгдэл, гэмтлийн гаралтай үе мөчний үрэвсэл: Энэ нь үе мөчний хэвийн мөгөөрс гэмтэж, элэгдэж нимгэрснээс яс ястайгаа шүргэлцэхэд үүсдэг үрэвсэлт өвчин юм. Өвчний явцад хүнд өвдөлт, хавагнах, алхахад хүндрэлтэй болох, хөдөлгөөний хязгаарлалт зэрэг зовиурууд илэрч, өдөр тутмын хэвийн амьдралд саад учирдаг. Хиймэл үе суулгах мэс засал нь эцсийн шатны үе мөчний үрэвсэлтэй өвчнүүдэд хамгийн үр дүнтэй эмчилгээний арга бөгөөд хүнд гэмтэлтэй өвдөгний үений оронд тусгайлан бүтээсэн хиймэл үе суулгаж, үений гөлгөр гадаргууг сэргээж, өвдөлтийг арилгаж, өвдөгний үений хэвийн үйл ажиллагааг сэргээдэг мэс заслын эмчилгээний арга юм.
* төлбөр тус бүрийг дунджаар тооцсон бөгөөд ор хоногийн төлбөрийг 4 хүний өрөөгөөр тооцсон болно.
* 1$=1200вон ханшинд үндэслэнэ
* төлбөр болон эмнэлэгт хэвтэх хугацаа нь өвчтний байдлаас хамаарч өөр өөр байж болно.