Gachon University Gil Hospital Mobile

Menu

Танилцуулга

Олон улсын Эрүүл мэндийн төв

ihc_overview

Олон улсын эрүүл мэндийн төв

Качон их сургуулийн Гил эмнэлгийн Олон улсын Эрүүл мэндийн төв нь гадаад өвчтнүүд эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн цогцоор нь авахад нь туслах төдийгүй нэмэлт олон үйлчилгээ үзүүлдэг төв юм. Түүнчлэн хилийн чанадад байгаа өвчтнүүдийг Гил эмнэлэгтэй холбож, эмчилгээ үйлчилгээ авахад нь тусладаг итгэл найдвартай хамт олон билээ. Бид гадаад өвчтнүүддээ бүрэн эмчилгээ үйлчилгээ авч, сэтгэл хангалуун буцахад нь туслах зорилгоор дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Үүнд:

  • Олон улын Эрүүл мэндийн төвд хүрэлцэн ирэхээс тань өмнө утас, факс, имэйлээр дамжуулан өвчтний эмчилгээний хүсэлтийг харгалзан үзэн, өвчний байдлыг судалж, дүгнэлт хийсний дараа эмчилгээний төлөвлөгөөг танилцуулдаг.
  • Эмчилгээний виз авах, онгоцны буудлаас тосох болон хүргэх, зочид буудал захиалах зэрэг асуудалд нь тусладаг.
  • Оношилгоо шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчилүүлэх, мэс засал хийлгэх, эмнэлгээс гарах болон гарсны дараа бүрэн эдгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Орчуулга – Англи, орос, хятад болон монгол хэлний орчуулагч орчуулга хийдэг.
    Олон улсын эрүүл мэндийн төвийн болон мэргэшсэн төвийн эмч, профессорууд, сувилагч зэрэг бүх ажилтнууд таньд дээд зэргээр анхаарал тавьж, дэлгэрэнгүй тайлбар өгөн, эрүүл мэндийн хамгийн сайн үйлчилгээ болон тусламж дэмжлэгийг танд үзүүлэх болно. Түүнчлэн эмнэлгийн шилдэг технологиор эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ үзүүлдэг билээ. Мөн манай Олон улсын Эрүүл мэндийн төвийг зорин ирсэн гадаад өвчтнүүддээ улс орны соёлын ялгаа, өвчтөн бүрийн онцлогийг харгалзан үзэж, тохирох тусламж үйлчилгээг үзүүлдэг.