Gachon University Gil Hospital Mobile

Menu

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Зорилго

Олон нийтийн эрүүл энхийн төлөө, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, эх оронч үзлийг баримтлан ажиллана.
  • Хүмүүнлэгийн
    үйлс

    “Хүн бүхэн эрхэм бөгөөд бүгд тэгш эрхтэй.” Хүнээс илүү чухал үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Качон их сургуулийн Гил эмнэлэг нь хүмүүсийн аз жаргалын төлөө эмнэлгээ байгуулсан бөгөөд эмзэг бүлгийн хүмүүст анхаарч сайн үйлсийг үргэлжилүүлэн ажиллаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго тавин ажиллаж байна.

  • Үйлчилгээ

    “Хэрэгтэй хүмүүст туслах нь бидэнд баяр баясгалан юм." Эмзэг бүлгийн хүмүүст анхаарал тавин, хил хязгаар элдэв зүйлээр ялгаварлахгүй, амьдрал, амь нас бүхнийг хүндэтгэдэг сайхан сэтгэл нь жинхэнэ чанартай үйлчилгээг бий болгодог. Качон их сургуулийн Гил эмнэлэг нь халамж хүндэтгэл, бүхнээ хуваалцах замаар үндэстэн, нийгэм, хүн төрөлхтний хайрыг түгээдэг бөгөөд энэ нь нийтийн эрх ашиг, хүн төрөлхтнийг хайрлах зорилготой юм.

  • Эх оронч үзэл

    “Дэвшилтэт судалгаа эмчилгээ нь үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.” Эх орон нь бидний сайн сайхан байдлын гол үндэс тулгуур юм. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь манай үндэстэнд сайн сайхан ирээдүйг авчирна гэдэгт бид бүрэн итгэж байна. Тиймээс Качон их сургуулийн анагаах ухааны төв нь улсынхаа ирээдүйн төлөө судалгаанд үндэслэсэн эмчилгээг чухалчилан ажиллаж байна.

Алсын хараа

Зогсолтгүй шинэчлэлээр ирээдүйгээ удирдах эмнэлэг
Хүн төрөлхтөний эрүүл мэнд, аз жаргалыг хамтдаа бүтээх эмнэлэг

about_thebest21

Гол үнэт зүйл

Анагаах ухааны шинэчлэл
Өвчтөн төвтэй эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх
Ирээдүйг удирдах дижитал эмнэлэг
Бүтээлч судалгаа
Нэгдсэн судалгааны платформ
Өвчлөл бүрийн судалгааны төв
харилцаа холбоо ба эв нэгдэл
Харилцааг нэгтгэсэн гил эмнэлэгийн соёл
Хэрэглэгчдийн дотоод сэтгэл ханамжийг хангах
Харилцан хүндлэл
Харилцаа холбоог сайжруулах замаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулж сэтгэл хөдлөлийг мэдрэх
Харилцагчийн үйлчилгээг мэргэшүүлсэнээр тусламж үйлчилгээний сүлжээг бий болгох
Боловсон хүчний авъас чадварыг хөгжүүлэх
Мэргэжилтэн тус бүрийн мэдлэгийг өргөжүүлэх,төрөлжүүлэх
Менторинг болон хүрээлэл
Ирээдүйн анагаах ухааны боловсон хүчинг хөгжүүлэх
Нийгмийн хувь нэмэр
Бүс нутгийн нийгмийн хүрээнд оруулах хувь нэмэр
Сайн үйлсээр дамжуулан эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх