Хавдар судлалын төв

Алсын хараа: Хавдрын тархалт ба аюулыг багасган эрүүл амьдралыг дахин бэлэглэхийн төлөө. Качон их сургуулийн Гил эмнэлэгийн Хавдар судлалын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Инчеон хотын хамгийн том хавдар судлалын төв юм. Хавдар нь хэдийгээр дэлхий даяар хамгийн өргөн тархацтай өвчин хэдий ч шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжил дэвшлийн хүрээнд эмчилэгдэж болох буюу бүрэн эдгэрдэг өвчний тоонд орох боломжтой болоод байна. “Гил Хавдар судлалын төв” нь үйчлүүлэгч төвтэй эмчилгээ үйлчилгээг танд хүргэх бөгөөд хавдрын зэрэглэл тархалтыг тогтоон дэлхийн стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч нар хавдрын мэс засал ба мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд танд хүргэдэг.
Элэг, ходоод, бүдүүн шулуун гэдэс зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдраас гадна уушиг, цус болон хүүхдийн цусны хавдар мөн тархи, хүзүү сээр, хөх, бөөр, бамбай булчирхай, эмэгтэйчүүдийн гэх мэт бүхий л төрлийн хавдрын хагалгаа ба хагалгааны дараах үеийн цогц эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг.