Нуруу үе мөчний төв

Нуруу ба үе мөчний өвчний оношлогоо, эмчилгээний олон аргууд байдаг. Үе мөч, нуруу нь өвчин эмгэгээс гадна буруу онош, буруу эмчилгээнээс улбаалан өвчин даажиран хүндрэх тохиолдол элбэг байдаг. Энэ чиглэлийн өвчин нь нэг төрлийн хагалгаа эмчилгээ хийгээд эдгэрдэг бусад төрлийн өвчнүүдээс ялгаатай тал нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеийн зөв байрлалыг хэвшүүлэх зэргээр хагалгаа эмчилгээний дараах үеийн нөхөн сэргээх курс эмчилгээ шаардлагатай байдаг билээ. Тиймээс Качон их сургуулийн “Гил нуруу үе мөчний төв” нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд төрөлхийн ба олдмол, хөгширөлтөөс үүдэлтэй сээр нурууны өвчин эмгэг, хүзүү сээр нурууны диск, Паркинсоны өвчин зэргийг оношлон эмчилж байна. Дээрх оношлогоо эмчилгээнд өндөр нарийвчал бүхий рентгэн зураг, “MRI” (Magnetic resonance imaging) оношлогоо, CT буюу компютер томографи(Computed tomography)-ийн оношлогоо, ясны сийрэгжилт оношлогоо(BMD), булчингийн цахилгаан бичлэг (Electromyography) гэх мэт нарийн оношлогооны тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Манай Гил эмнэлгийн нуруу, үе мөчний төв нь танд үнэнч зөв, чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн төлөө ямагт хичээх болно.