Эмнэлгийн тоног төхөөрөмж
Эмнэлгийн тоног төхөөрөмж
MRI MAGNETOM Vida 3T
- Өвчтний амьсгалын давталтанд тааруулан амьсгалын хэмнэлийг дүрслэх боломжтой ба биед үүссэн соронзон орны нөлөөгөөр үүссэн гажуудлыг автоматаар залруулж, тод гаргацтай бичлэг гаргадаг хамгийн сүүлийн үеийн MRI
CT Somatom Definition Edge
- Шинжилгээний хугацааг богиносгон өвчтөнд үзүүлэх хор нөлөөллийг бууруулж чадах технологи бөгөөд илүү нарийвчилсан бичлэг хийдэг хамгийн орчин үеийн CT
NAVIO
- Хиймэл оюун ухааны робот NAVIO нь өвчтний 3D анатомийн мэдээллийг нарийвчлалтай дүгнэж, эмчилгээний баг зөв өнцөг, зөв хэмжээгээр мэс засал хийж байгаа эсэхийг цаг тухайд мэдээллэж, өвчтөнд хамгийн тохиромжтой мэс засал болон хурдан эдгэрэлтийг төлөвлөж өгдөг төхөөрөмж юм.
DAVINCI Xi
- Роботын лапароскопийн мэс заслын систем нь эмчийн гарын хөдөлгөөнийг тоон үзүүлэлт ба дижитал болгосон, маш өндөр нарийвчлалтай бөгөөд жижиг хэмжээтэй шарх болон хурдан эдгэрэх боломжтой, урологийн, мэс заслын тасгийн, эмэгтэйчүүдийн, чих хамар хоолойн зэрэг мэс заслуудад тохиромжтой байна.
Novalis Tx
- Хавдрын эмчилгээний хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний төхөөрөмжюм.2009 онд Азид хамгийн анхны хамгийн өндөр нарийвчлалтай туяаны хавдрын эмчилгээний төхөөрөмж “Нуваллиситиэкс”(Novalis Tx) -ыг нэвтрүүлэх зэрэг туяаны эмчилгээний салбарыг тэргүүлж байна.
Цөмийн энергийн эмчилгээний төхөөрөмж Гамма камер(Symbia Spect)
- Олон салбарт ашиглах боломжтой нэгдсэн оношлогооны шийдэл
Төрөл бүрийн хорт хавдрын оношлогоо төдийгүй зүрхний үйл ажиллагааг оношлох, тархины үйл ажиллагааг оношлох, бамбай булчирхайн үйл ажиллагааг оношлох зэрэг олон төрлийн оношлогоонд ашиглах боломжтой. - HD мэдрэгч бүхий хамгийн өндөр чанарын дижитал дүрс оношлогоо
High Definition Digital Detector-г ашиглан тухайн орчинд саадгүйгээр хамгийн өндөр чанарын бичлэгийг хийх боломжтой. - Илүү тухтай ашиглахад хялбар хүний бие организмд тохирсон ор
Хүний биед тохируулан хийгдсэн орыг өвчтөн хялбархан ашиглах боломжтой төдийгүй дүрс оношлогоо хийх үед тав тухтай байдлыг мэдэрнэ.
Хос 128 сувагтай MDCT (Dual 128 Chanel MDCT)
- Dual 128 Chanel MDCT
- Энэ нь урьдын дан MDCT төхөөрөмжийн үйлдэл, эмгэгзүйн талын хязгаарыг давсан төхөөрөмж бөгөөд 2 ширхэг рентген шугам болон 2 ширхэг давхар хэмжигчийг нэгэн зэрэг ашиглан давхар хоолой(Multi-tube) болон давхар илрүүлэгчийн аргыг нэвтрүүлсэн өндөр хурд, бага хэмжээний туяаны цацрагаар тод дүрс оношлогоо хийх боломжтой төхөөрөмж юм. Урьдын дан хоолойтой CT-гээр авах боломжгүй байсандүрс оношлогоо боломжтой болсон ба урьд нь нарийн баттай оношилоход хүндрэлтэй байсан өвчнүүдийг ч оношлох боломжтой болсон. Хөдөлгөөн ихтэй, амьсгалаа зохицуулж чаддаггүй бага насны хүүхдэд өндөр хурдаар дүрс оношлогоо хийсний дараа нарийн оношлох боломжтой болсон.
Зүрхний ЭХО аппарат(SIEMENS ACUSON SC2000)
- Нэг хэмжээг олохын тулд 4-7 удаа зүрхний мөчлөгийн бичлэг хийлгэх шаардлагатай байсан урьдын 3D ЭХО системээс ялгаатай нь ACUSON SC2000 ЭХО систем нь 1 зүрхний цохилтод шууд дүүрэн эзлэхүүнтэй бичлэг хийх боломжтой учраас харьцангуй өндөр хурдаар илүү үр дүнтэй шинжилгээ хийдэг төхөөрөмж юм. Нягтшил, хөдөлгөөнт чанар сайтай төхөөрөмж учраас хялбар, стрессгүй түргэн шуурхай мэс ажилбар хийх боломжтой. Coherent Volume Formation технологоор хамгийн дээд түвшний нягтшилтай бичлэгийг хийж, дэвшилтэт зүрх судасны програм болон 3D DICOM Open Standart нэгдсэн байгаа ньолон үйлдэлтэй болгож, хамрах хүрээг нь нэмэгдүүлээд байгаа билээ.
MAGNEETOM Skyra
- 48 channel, 204 element хамгийн өндөр үзүүлэлт бүхий 4 дэх үеийн premium MRI
- Энэ төхөөрөмж нь урьдныбүх MRI аппаратнуудаас хамаагүй илүү хурдан, MRI оношилгоог маш нарийн сайн хийх боломжтой. TIM(Total Imaging Matrix) болон DOT(Day Optimizing throughput) систем дээр тулгуурлан хамгийн дээд түвшний нягтшилтай, маштод дүрс оношилгоо хийгээд зогсохгүй өнөөг хүртэл хэрэглэгдэж байсан MRI аппаратнуудтай харьцуулахад хамгийн хурдан, тухтай байдлаар бүх биеийн дүрс оношлогоо хийх боломжтой. Өргөн, нээлттэй,дотроозай учраас өвчтөний бие болон биеийн байдлаас үл хамааран ая тухтай шинжилгээ хийлгэх боломжтой төхөөрөмж юм.
Биеийн гаднаас долгионоор чулуу бутлагч(MODULTIH SLX-F2)
- Бөөр давсагны чулуутай өвчтөнд зориулсан хамгийн сүүлийн үеийн эмчилгээний төхөөрөмж
Цахилгаан соронзон долгион үүсэх зүй тогтолыг ашиглан 4 дэх үеийн бутлагч төхөөрөмжөөрдолгионы энергийг чулууны шинж чанар болох хэмжээ, хатуу байдал, байршил зэргээс шалтгаалан соронзон долгионы тусгалын хэмжээг нарийн тохируулах боломжтой. Тиймээс өвчтөний зовиур бага, олон төрлийн чулууг хялбархан илрүүлж эмчилж болох бөгөөд автомат байршил хайгчийн тусламжтай бөөр давсагны чулууг олж, хүрэхэд автоматаар төхөөрөмж ажиллаж 3 байдлаар байрлалыг тааруулдаг.
Dual Source 128 MDCT
- Хөдөлж буй эрхтэний зургийг авдаг өндөр хурдтай СТ
Энэхүү төхөөрөмж нь зүрхний цохилтыг удаашруулахгүйгээр хөдөлгөөнт байдлаар зураг авдаг. Зураг авах цаг болон цацраг туяа ялгарах хэмжээ нь харьцангуй бага, хурдан бас аюулгүй шинжилгээнд тооцогддог. 2 метрийн өргөнтэй, бүх биед нэг дор дүрш оношилгоо хийдэг.
3.0T MRI
- Бүх биеийн шинжилгээг нэг дор хийдэг өндөр нарийвчлалтай MRI
12 минутын дотор бүх биеийн шинжилгээг хийх чадалтай өндөр хурдтай, өндөр нягтшилтай MRI дүрс оношлогоо хийнэ. Тархи, судас, зүрхний өвчний нарийн шинжилгээ, уушигны хорт хавдар, тунгалгийн булчирхай дахь хавдарын үсэрхийлэлийг оношилдог хамгийн тохиромжтой төхөөрөмж юм.
Digital Angio
- Бүтэн биеийн судасны 3D шинжилгээний Digital Angio
Нарийн, тод 3D бичлэгээр судасны зураг авна. Зүрхний судас, тархины судас, захын судас гэх мэт биеийн бүх хэсгийн шинжилгээ хийгдэнэ. Бага хэмжээний тодруулагч бодис ашиглан хамгийн өндөр чанарын дүрс оношлогоо хийх боломжтой.
Дижитал хөхний аппарат
- 1мм хүртэл илрүүлдэг хөхний нарийн шинжилгээний дижиталхөхнийаппарат
- Зураг авсан даруйдаа хариуг нь шууд унших боломжтой учраас бага цаг зарцуулдаг.
- Өөрчлөлттэй зүйл илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээг хүртэл нэг дор авдаг.
- Туяаны цацрагийн хэмжээг дээд зэргээр 30-40 хувь бууруулсан аюулгүй шинжилгээ билээ.
FibroScan
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны төв
Элэгний хатуурлын хэмжээг нарийн хэмжиж, элэгний эдийн шинжилгээнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэнэ.
PET-CT
- Цөмийн энергийн эмчилгээний тасаг
- РЕТ-СТ(Хорт хавдар оношилогч)
- Урьдны РЕТ болон СТ-г зургийг нэг дор авч, физиологийн дүрс оношилгоо мөн анатомийн дүрс оношлогоог нэг зэрэг хийх боломжтой төхөөрөмж юм.