Хэвтэн эмчилүүлэх
1. Эмч хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн тохиолдолд эмчийн зааврын дагуу хэвтэн эмчилүүлнэ.
2. Өвчтөн эмнэлэгт хэвтэхтэй холбоотой бичиг баримтуудад гарын үсэг зурж, бөглөнө. Асран хамгаалагч батлан даагч тусдаа анкет бөглөнө.
3. Эмнэлэгт хэвтэх үедээ эмчилгээний зардлын тодорхой хувийг эмнэлгийн дансанд урьдчилан байршуулна.
4. Эмнэлэгт хэвтэх үед сувилагч өвчний түүхийн талаар судалгаа авч, заавар, зөвлөгөө өгөх ба эмнэлэгт хэвтэх зааврыг танилцуулна.
5. Өвчтөн эмнэлэгт хэвтэх хугацаандаа эмнэлгийн өмд цамцыг өмсөх ба оо, сойз, алчуур, шампунь, углааш зэрэг ойр зуурт хэрэглэгдэх ариун цэврийн хэрэглэлээ авч ирнэ.
6. Энгийн тасагт асран хамгаалагч хамт байх боломжтой.
7. Эмчилгээ болон эмнэлгийн амьдралтай холбоотой ая тух, хоолны талаарх зэрэг асуух зүйл, санал гомдол байвал сувилагчид мэдэгдэнэ.
8. Эмчилгээ дуусахад эмчилгээний төлбөрөө төлж, эмнэлгээс гарах бөгөөд эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм ууна. Шаардлагатай бол сувилагчдаа хэлж шинжилгээний хариу, эмчилгээний тэмдэглэл, эмчийн магадлагааны бичиг авч болно. Сувилагч дараагийн үзлэг, эмчилгээний цаг авч өгнө.