Мэргэшсэн төвүүд
-
- Төв байр
- Качон их сургуулийн Гил эмнэлэг нь 1958 онд И Гил Ё эх барих эмнэлгээс үндэслэн хагас зуун жилийн турш эх оронч үзлийг эрхэмлэн хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. 1987 онд Солонгост анх удаа OCS (Order Communication System) буюу захиалгын системийг нэвтрүүлж улмаар гол салбарын мэргэшсэн төвүүдийг байгуулсан. 1987 онд мэргэшсэн бие даасан эмнэлгийн систем болох хавдрын төв, зүрх судасны төв, эмэгтэйчүүдийн төв, нүдний тасаг, чих хамар хоолойн тасаг, түргэн тусламжийн төв болон шүдний эмнэлгийг төв байрны хамт ашиглалтанд оруулсан бөгөөд мэргэжлийн оношилгоо эмчилгээний "Качон тархины төв"-ийг байгуулсан. Түүнчлэн 3.0T MRI, дижитал Angio, Dual Source CT, PET-CT, дижитал маммографи зэрэг олон төрлийн тусгай эмнэлгийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 64 зүсэлттэй MDCT төхөөрөмжийг Солонгост анх удаа нэвтрүүлсэн. "Бид судалгаанд үндэслэсэн, үйлчилүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг чухалчилсан эмнэлэг байгуулна" гэсэн зорилготойгоор өвчин тус бүрт зориулагдсан тусгай мэргэшсэн төвүүдээр дамжуулан төрөлжсөн, бусдаас ялгаатай эмчилгээний тогтолцоог бий болгон, үйлдвэр академийн хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээ боловсруулалтын системийг бий болгон, үйлчилүүлэгчдэд ээлтэй, тохь тухтай эмнэлэг, бүтээлч болон чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
-
- Хавдарын төв
- Качон их сургуулийн Гил эмнэлгийн хавдарын төв нь дэлхийн шилдэг төв болохоор чармайн ажиллаж байна. Өвчтнүүддээ илүү нарийвчлалтай эмнэлгийн үйлчилгээг бодит цаг хугацаанд хүргэх үүднээс Smart card систем, IPTV (Internet Protocol Television)-ийг нэвтрүүлж, эмнэлгийн орон дээрээс эмчилгээний мэдээлэл авах, гар утасны POC (Point of Care) систем болон автоматжуулсан системд суурилсан цогц шинжилгээний төв болсон. Нэмж дурдахад бид дэлхийн хамгийн сайн цацраг туяаны тоног төхөөрөмж болох Novalis Tx, 2.5 хүртэл цацрагийн нарийвчлалтай, хорт хавдрын оношилгоо эмчилгээнд тусалдаг төрөл бүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн нэг цэгийн үйлчилгээ, хамтын ажиллагааны систем, хавдартай өвчтнүүд болон тэдний гэр бүлд зориулсан төрөл бүрийн сургалт, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг.
-
- Шүдний эмнэлэг
- Гил шүдний эмнэлэг нь Солонгосын анхны Поликлиник төв бөгөөд шүдний имплант, эрүүний үе, шүдний бүрээс, буйлны эмчилгээ, шүдний хэлбэр засах, шүдний аппарат, лазер эмчилгээ зэрэг мэргэжлийн клиник үйл ажиллагаа явуулж байна. Манай төвд судалгаа шинжилгээгээр мэргэшсэн имплантын судалгаа&боловсролын төв, керамик судалгааны төв болон нүүрний гажигийн төв зэрэг төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Илүү нарийвчилсан эмчилгээ оношилгоо хийхийн тулд бид дэлхийн хамгийн сайн шүдний СТ(Kavo 3D оношилгоо) болон Invivo төхөөрөмж нэвтрүүлсэн.
-
- Эмэгтэйчүүдийн төв
- 1994 онд нээгдсэн Эмэгтэйчүүдийн төв нь Солонгосын анхны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэшсэн төв юм. Жирэмслэлт, үргүйдэл, эмэгтэйчүүдийн дурангийн клиник, эмэгтэйчүүдийн урологи, цэвэршилт, эмэгтэйчүүдийн хавдрын клиник, Wellbeing клиник, болон хөхний клиникийн хамтаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн эмнэлгийн цогц үйлчилгээг чадварлаг эмнэлгийн ажилтнууд мэргэжлийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төв нь И Гил Ё эмэгтэйчүүдийн эх барих эмнэлгээс хойш 50 жилийн турш умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй хийсээр ирсэн. Үүгээр дамжуулан бид эмэгтэйчүүдийн хавдрын өсөлттэй тэмцэж, өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
-
- Үндэсний шинжилгээний төв
- Качон их сургуулийн Гил анагаах ухааны Үндэсний шинжилгээний төв нь өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор бүх шинжилгээг хийдэг. Нялх, өсвөр нас, дунд нас, өндөр настнуудад тохирсон шинжилгээг хийх боломжтой. Түүнчлэн Солонгос болон гадаад ажилчдын эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах боломжтой (H-2, E-2, E-9 виз). Тоос шороо, химийн бодис, дуу чимээнд байнга өртдөг ажилчдын хувьд 6-24 сар тутамд тусгай шинжилгээ хийлгэж байхыг зөвлөж байна.
-
- Инчеоны баруун бүсийн түргэн тусламжийн төв
- Качон их сургуулийн Гил эмнэлгийн Инчеоны баруун бүсийн Түргэн тусламжийн төв нь Инчеоны баруун бүсийг хамарсан далайн эрэг болон хуурай газрын бүсийг хариуцдаг бөгөөд 8 жилийн турш өндөр үнэлгээ авч буй Солонгосын шилдэг түргэн тусламжийн төв болсон. Түргэн тусламжийн мэргэшсэн эмч болон ресидэнт эмч хамтдаа гэмтэл бэртэл, зүрх судас / тархи-судасны өвчин, хордлого, нялхсын өвчлөл зэрэг мэргэжлийн болон эрчимт эмчилгээг санал болгож байна. Бид бүтэн жилийн турш 24 цаг амралтгүйгээр яаралтай хүнд өвчтөнүүдийг эмчлэх эцсийн найдвар тээсэн мөчид ажилладаг. Мөн өвчтөнүүдийг цаг алдалгүй яаралтай эмчлүүлэх зорилгоор бүс нутгийн хоёрдогч шатны эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллаж байна.