- Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа
Notice
ListКачон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг "эмчилгээний чанарын үнэлгээ"-ээр маш сайн үнэлгээг авлаа
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны "2022 оны эмчилгээний чанарын үнэлгээ"-нээс улсын хэмжээнд шилдэгийн шилдэг үнэлгээг авсан. Одоогоор энэ үнэлгээг авсан эмнэлгийн байгууллага нь улсын хэмжээнд 8 эмнэлэг л байна.Тодруулж хэлэхэд эмнэлэгийн үйлчилгээ чанарыг шалгах тусгай шалгуурын дагуу үнэлэхэд чанарын үнэлгээ 2% буюу маш сайн үнэлгээг авсан байна. "Эмчилгээний чанарын үнэлгээ" нь эмнэлгийн өвчтөнд үзүүлж буй эмчилгээний түвшинг дүгнэдэг үзүүлэлт бөгөөд 2022 онд улсын хэмжээнд дээд шатны эмнэлэг болон нэгдсэн эмнэлэг нийлсэн 359 эмнэлгийн байгууллагад үнэлгээ хийсэн байна.
- Дотооддоо анх удаа хиймэл оюун ухааны бүдүүн гэдэсний дуран Dr. Answer-ыг нэвтрүүлсэн.
Notice
ListДотооддоо анх удаа хиймэл оюун ухааны бүдүүн гэдэсний дуран Dr. Answer-ыг нэвтрүүлсэн.
Дурангийн бичлэгийг хиймэл оюун ухааны алгоритмаар дамжуулан хором тутам шинжилж, жижиг ургацагыг ч алдалгүй илрүүлэн, дурангийн нарийвчлалыг нэмэгдүүлснээр, анагаах ухааны эрсдэлийг бууруулдаг.
Dr.Answer (AI, сүлжээ, програм хангамж) нь анагаахын мэдээллийн баазад үндэслэсэн эмчийн эмчилгээ оношилгоонд хэрэглэдэг эрүүл мэндийн программ хангамж юм. Dr.Answer бүдүүн гэдэсний дуран нь хиймэл оюун ухааны 80.000 орчим мэдээллийн баазад үндэслэн, харьцуулж шинжлэн, бүдүүн гэдэсний хавдар үүсэх магадлалыг тодорхойлж, дурангийн шинжилгээний үед ургацагийг алдалгүй илрүүлэхэд болон хавдарыг эрт үед нь илрүүлж эмчилэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гил эмнэлгийн Dr.Answer бүдүүн гэдэсний дуран нь хиймэл оюун ухаанд суурилснаас гадна бүдүүн гэдэсний ургацагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх програм хангамж болон дуранд үндэслэн хавдар болон ургацагийг дүгнэн шинжлэх програмаас бүрддэг бөгөөд тохиромжгүй эмчилгээнээс зайлсхийж, өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээг санал болгодог.
- Инчеон дах эмчилгээний аялал жуулчлалын сурталчилгааны бичлэг 22/06/2021
- Xөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэрэг хүртсэн.
Notice
ListXөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэрэг хүртсэн.
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албанаас явуулдаг хөхний болон ходоодны хорт хавдарын эмчилгээний үнэлгээ хөхний хорт хавдарын эмчилгээний 1-р зэргийг дарааллан 7 удаа, ходоодны хорт хавдарын эмчилгээний 1-р зэргийг 5 удаа дарааллан хүртэж, хорт хавдарын эмчилгээгээр тэргүүлэгч эмнэлгээр хүлээн зөвшөөрөгдсөн.
- Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээний 1-р зэрэг 11/06/2021
- Бүдүүн гэдэсний хавдар болон уушиганд үсэрхийлсэн хавдрыг нэг дор авах мэс засал.
Notice
ListБүдүүн гэдэсний хавдар болон уушиганд үсэрхийлсэн хавдрыг нэг дор авах мэс засал.
“Гил эмнэлгийн ажилтнуудын ачаар хавдраа ялах итгэл найдвар төрсөн”
Бүрэн эдгэх боломжгүй байсан эцсийн шатандаа орсон бүдүүн гэдэсний хавдар болон уушигны үсэрхийлэл гэсэн оноштой цөхөрч шантарсан өвчтнүүддээ хоёр төрлийн хавдарт нь нэг дор мэс засал хийж, хавдраас ангижрах боломж олгохоор хичээн ажиллаж байна. Мэс заслын И Вон Сок профессор өвчтний биеийн болон сэтгэлзүйн зовлон, дарамтыг багасгах зорилготойгоор хоёр мэс заслыг нэг дор хийхээр шийдсэн бөгөөд энэ нь ердийнхөөс хоёр дахин илүү хугацаа шаардагддаг ч өндөр хяналтан дор амжилттай гүйцэтгэсэн байна. Эцсийн шатны бүдүүн гэдэсний хавдар болон уушигны үсэрхийлэлдээ нэг зэрэг мэс засал хийлгэсэн өвчтөн Ким Уг Хуа “Би хавдраар оношлогдоод маш их айж түгшиж байсан боловч бүрэн эдгэх боломжтой гэдгийг эмнэлгийн ажилчид надад ойлгуулж итгэл найдвар өгснөөр би хавдраа ялан дийлж чадсан юм” хэмээн дурджээ.
- Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.
Notice
ListКачон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Инчеон бүсийг хариуцсан эмнэлгээр томилогдлоо.
Энэ сарын 9-ний өдөр Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Олон нийтийн эрүүл мэндийн төвөөс Качон их сургуулийн Тархи судлалын төвийн нэг давхарт эмнэлгийн болон орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж “Бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагыг томилох гарын үсэг зурах ёслол”-ыг зохион байгууллаа.
Энэ уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн ялгааг арилгах зорилгоор Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн Инчеон бүсийг хариуцсан эмнэлгийн байгууллагаар томилогдсон.
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн Нийтийн эрүүл мэндийн төвийн хэрэгжүүлэх шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд:
- Эмчилүүлээд гарсан өвчтөнүүдээ нийгэмшүүлэхэд туслах
- Хүнд болон яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнг шилжүүлэх болон эмчилгээний хамтын ажиллагаа
- Халдвар болон өвчтний аюулгүй байдлыг хангах
- Эрсдэлтэй жирэмсэн ээжүүд болон нярайн эрүүл мэндийг хариуцсан үйл ажиллагаа зохион байгуулах
- Алслагдсан хэсгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх
- Инчеон бүсийн эрүүл мэнд, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх болон харилцаа холбоог сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Бүдүүн гэдэсний дурангийн хиймэл оюун ухааны оношилгооны систем.
Notice
ListБүдүүн гэдэсний дурангийн хиймэл оюун ухааны оношилгооны систем.
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр маш жижиг ургацагыг ч алдалгүй илрүүлдэг хиймэл оюун ухаан (AI)-ы оношилгооны програм хангамжийн системийг дотооддоо анх нэвтрүүлсэн бөгөөд бүх өвчтөндөө хэрэгжүүлдэг.
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Шинжлэх ухаан мэдээлэл технологийн яам, Мэдээлэл технологийн салбар сурталчилах үндэсний агентлагийн санаачилсан “Солонгос хиймэл оюун ухаанд суурилсан нарийн эмчилгээний шийдэл “Dr. Answer” төсөлд бүдүүн гэдэсний хавдарын чиглэлээр оролцсон бөгөөд дурангийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хавдарыг эрт үед нь оношлох оношилгооны програм хангамж боловсруулсан.
- COVID 19 халдварын эсрэг хамтдаа... 28/10/2020
- Бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрэглэх заавар (taking Clean ViewAL powder) 28/10/2020
@News