- Бүдүүн гэдэсний хавдарын мэс засал/Дурангийн? Нээлттэй? 09/08/2021
- Цустай хүндрэх нь бүдүүн гэдэсний хавдарын шинж тэмдэг ? 08/07/2021
- 40-өөс дээш насны тамхи татдаг хүн хүзүүгээ анхаарч байх шалтгаан? 24/05/2021
- Цэвэршилтийн өмнөх болон дараах үеийн эмэгтэйчүүдийн хавдар
Notice
ListЦэвэршилтийн өмнөх болон дараах үеийн эмэгтэйчүүдийн хавдар
Сүүлийн үед барууны хэв маяг нэвтэрснээр хооллолт, хожуу төрөлт зэрэг шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн хавдар аажмаар нэмэгдсээр байна. Эмэгтэйчүүдийн хавдар нь зөвхөн бэлэг эрхтний хавдрыг авч үзэхэд цэвэршилтийн өмнө умайн салстын хавдар их тохиолддог бөгөөд, цэвэршилтийн дараа өндгөвчний хавдрын өвчлөл нэмэгддэг байна.
Качон их сургуулийн Гил эмнэлгийн Шин Жин Ү профессор: Умайн салстын хавдар нь хэвийн бус цус алдалтаар илэрдэг бөгөөд нийт өвчтний 70-80% нь харьцангуй эрт үед нь илрүүлдэг боловч өндгөвчний хавдрын хувьд эсрэгээрээ илрэх шинж тэмдэггүй тул өвчтний 70-80% нь гуравдугаар үеэс дээш үед илрэх нь элбэг байдаг хэмээн тайлбарлажээ. Эмэгтэйчүүдийн хавдар аажмаар ихсэж буйд сандарч тэвдэлгүй, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл зуршилийг хэвшүүлэх нь өвчнөөс сэргийлэх болон эдгэрэхэд нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог.
- Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга
Notice
ListБүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга
Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга :
- Идэж буй хоолонд агуулагдах өөх тосны хэмжээг бууруулж өөх тос багатай эслэг ихтэй хоол идэж байх
- Шинэхэн ногоо, жимс жимсгэнэ хангалттай хэмжээгээр идэх
- Тогтмол цагт хооллож байх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Бие зассаны дараа өтгөний байдлаа анзаарч байх
- 50 наснаас эхлэн зовиур байхгүй ч бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдаж байх
- Гэр бүлд хавдрын өвчлөлийн түүх байдаг бол 40 наснаас эхлэн дурангийн шинжилгээнд хамрагдаж байх зэрэг аргуудыг хэвшүүлвэл бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Танд эрүүл энхийг хүсье...
Качон их сургуулийн Гил эмнэлэг
@Health Information