Gachon University Gil Hospital Mobile

Menu

Зүрхний тасаг

танилцуулга

 

Зүрх судасны эмчилгээний “Golden time” нь олон жилийн туршлага болон судалгааны үндсэн дээр тодорхойлогдсон алдаж болшгүй үнэт хугацаа юм.

Качон их сургуулийн Гил эмнэлгийн зүрхний тасаг нь 1989 оноос хойш 28 жилийн түүхтэй бөгөөд бүхий л хүчээ дайчлан ажилладаг бөгөөд зүрхний тасаг, цээжний хөндийн мэс засал, хүүхдийн зүрхний мэс засал, зүрхний мэдээ алдуулалт болон судасны тасаг гэх мэт олон тасгийн 20 гаран мэргэжлийн эмч нар зөвлөлдөж, хоногийн 24 цагийг бүхэлд нь эмчилгээндээ зориулан ажиллаж байна. Гучаад жил зүрх судасны өвчний эмчилгээг судалсан бид өвчнийг эмчлээд зогсохгүй эмнэлзүйн болон үндсэн судалгаанд чиглэсэн өндөр ур чадвар бүхийн хамт олноороо бахархаж байна.

Качон их сургуулийн Гил эмнэлгийн зүрхний тасаг нь өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ, оношлогоо, үзлэгийг хийхийг хичээн ажиллаж байна. Жилд 90,000 орчим өвчтөн эмчийн үзлэгт хамрагдаж, 23000 өвчтөн хэвтэн эмчлүүлэх замаар эрүүлжсэн байна. Зүрх судасны тодосгогчтой бичлэгийн тасагт зүрх судасны тодосгогчтой ажилбар, нарийссан зүрхний судасны титэм судасны мэс заслын 4500 тохиолдол хийгдсэн бөгөөд, зүрхний эхо шижилгээ 20.000 удаа, хэм алдагдалын оношлогоо эмчилгээний цахилгаан электродын шинжилгээ, зүрхний цахилгаан катеторийн эмчилгээний 120 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба түргэн шуурхай эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Зүрхний тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан зүрх судасны дүрс бичлэгийн технологиор үнэн зөв оношлогооны дор өвчин тус бүрт шинэ технологи нэвтрүүлж, судасны мэс ажилбар, хэм алдалтын цахилгаан катеторын ажилбарууд, хавхлагын мэс засал, төрөлхийн зүрхний гажгийн мэс ажилбар гэх мэт хагалгааны бус хамгийн сүүлийн үеийн эмчилгээнд үндэслэн эмийн эмчилгээгээр шийдэгдэхгүй байсан зүрх судасны өвчний эмчилгээг бүрэн төгс хийх зорилт тавин ажиллаж байна.

Үнэн зөв дүрс бичлэгээр оношлох чадвар дээр үндэслэн шинжилгээ өгсөн өдөр хариуг шалгах боломжтой One-stop service /нэг цэгийн үйлчилгээ/-ний системээр шилдэг үнэлгээ авч, хүлээн зөвшөөрөгдсөн.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Severance эмнэлэг, Samsung Seoul эмнэлэг гэх мэт ENCORE олон улсын нийгэмлэгийн байгууллагуудтай хамтран зүрх судасны эмчилгээний мэс ажилбарын туршлагаа хуваалцахад, дэлхийн зүрхний эмч нар Качон их сургуулийн Гил эмнэлгийн зүрхний тасаг шилдэг эмчилгээтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Нэмж дурдахад Качон зүрх судасны судалгааны хүрээлэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн зүрх судасны судалгааны хүрээлэнтэй хамтран Зүрх судасны олон улсын бага хурал (FIC) жил бүр явуулж, хамтарсан судалгаа, хөгжүүлэлт, эрдэм шинжилгээ, боловсролын үйл ажиллагааг хуваалцах замаар зогсолтгүй хөгжиж, дэлхийн хэмжээний шилдэг зүрх судасны тасаг болон урагшилан ажиллаж байна.

Цаашид ч эмчилгээний шинэчлэл, чадварлаг боловсрол болон тэргүүлсэн судалгааны амжилтыг үндэслэн дэлхийн хэмжээний зүрхний тасаг болохоор бүх эмч ажилчид хичээн ажиллах болно.


эмчилгээний чиглэл

Цээжний өвдөлт

Зүрхний титэм судасны өвчин (зүрхний ишемийн өвчин)

Артерийн титэм судас/зүрхний судас/ артерийн судасны хатууралын улмаас эс хоорондын зай багасч, зүрхэнд хангалттай хүчилтөрөгч болон шим тэжээлийг дамжуулж чадахгүй болох ба цээжний өвдөлт, амьсгалын зовиур гэх мэт зовиур илэрдэг ба зүрх дэлсэх, цочмог зүрхний шигдээс орно.

Зүрх дэлсэх

Зүрхний гадаргуу дээр олон судаснууд байдаг ба тасралтгүй ажилладаг зүрхний булчинг хүчилтөрөгч болон тэжээлээр хангадаг бөгөөд энэ судасыг титэм артерийн судас гэж нэрлэдэг. Энэ титэм судасны нэг хэсэг нарийсч, зүрхэнд шаардлагатай цус нийлүүлэхэд саад болдог бол урд талын цээжний голд өвдөлт, шахалт, цохилт хамт илэрдэг. Үүнийг зүрх дэлсэх гэнэ.

Шалтгаан
Ихэвчлэн артерийн титэм судасны дотор нарийсах шалтгаан нь судасны эс хооронд хлостерин нэмэгдэж өөх болон кальц наалдаж хатуу бөх товруу болж судас нарийсдаг. Артерийн титэм судас нарийсах гол хүчин зүйл нь даралт ихсэх, тамхи, чихрийн шижин, хэт таргалалт, цусан дах хлостерин ихсэх гэх мэт бөгөөд үүнээс гадна сэтгэлзүйн стресс, сандруу, тэвдүү, байнга өрсөлдөж тэмцэлддэг болон хөдөлгөөний дутагдал зэрэг юм.

Шинж тэмдэг

Зүрх дэлсэлтийг шинж тэмдгийн хэмжээ болон байдлаас хамаарч гурван үндсэн ангилалд хуваадаг.

Нэгдүгээрт: тогтвортой байдлын зүрх дэлсэлт нь амрах бус харин тодорхой үйл ажиллагаа (гүйх, ууланд авирах) үед илэрдэг. Тогтворгүй зүрх дэлсэлт нь тогтвортой зүрх дэлсэлтийг бодвол бага хөдөлгөөнд буюу жишээлбэл шүршүүрт орох болон бага зэрэг алхахад зовиур илрэх ба цээжээр өвдөх бөгөөд тогтворгүй зүрх дэлсэлттэй харьцуулахад зүрхний шигдээс болох эрсдэл өндөр юм. Эцэст нь энэ зүрх дэлсэх өвчин нь ихэвчлэн 30-40 насны залуу хүмүүст тохиолддог ба мэдрэлийн гаралтай цээжний өвдөлт буруу оношлогдох нь элбэг. Түр зуур илрэх нь сүүлийн үед артерийн титэм судасны нарийсалгүй ч артерийн титэм судасны булчин татах чичрэхтэй холбоотойгоор ховор илэрч болно гэж заагджээ.

Ихэнх тохиолдолд зүрх дэлсэлтийн шинж тэмдгүүд нь хурдан алхах, ууланд авирах, дулаан газарт байж байгаад гэнэт гадагш гарахад, хүнд ажил хийхэд цээжийг шахах, дарах мэт өвдөлт илэрдэг. Үүнтэй хамт төр, гар, хүзүү өвдөж болох ба хүзүү хоолой шахах боох мэт зовиур болон шүд өвдөхтэй адил өвдөлт мэдэрч ч болно. Зовиур хүчтэй илрэх үед бие сульдах, хар хөлс цутгах, амьсгал давчдах, дотор муухайрах, зүрх хүчтэй цохилох зэрэг шинж илэрнэ.

Нөгөөтэйгүүр ахмад настан, сахартай өвчтөнд зовиургүй зөвхөн санаа алдах байдлаар илэрч болно. Зүрх дэлсэх үед ихэнхдээ хэтрүүлэн идэх, сэтгэл хөдлөх, тамхи, архи, хэтэрсэн дасгал сургуулилтын дараа илэрэх нь элбэг бөгөөд 15 минут орчим үргэлжилэх ба зогсоод амарвал зовиур арилна.

Эмчилгээ

Зүрх дэлсэлтээс үүдэн титэм судасны өвчин үүсч болох ба тэр дор нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эхлээд тодорхой үзлэг хийсний дара зүрхний бичлэг, зүрхний ачаалалын бичлэг, зүрхний эхо шинжилгээ, цөмийн шинжилгээ, дүрс бичлэгийн шинжилгээ хийж судасны өвчлөлийг тодруулна. Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан эмчилгээг төлөвлөнө.

Эмчилгээ нь юуны өмнө зовиурыг арилгах бөгөөд титэм судас өргөсгөх эм уулгах тарихаас эхлээд титэм судасанд стэнт суулгах болон судасны мэс засал хүртэл хийж, өвчтөний байдал болон өвчний зэргээс хамаарч эмчилгээг шийддэг.

Урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээх эмчилгээ

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, болон дахин өвдөхөөс сэргийлэх ба даралт өндөртэй бол даралтаа тогтвортой байлгах идэвхтэй зөв хооллолт ба эмийн эмчилгээ хийлгэж, судсан дах өөх тос ихтэй бол эмийн эмчилгээ болон зөв хооллолтоор багасгах хэрэгтэй. Тамхиа больж жингийн илүүдэлтэй бол жингээ хасаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж эмчийн хяналтанд байх нь зөв юм.

Цочмог зүрхний шигдээс
Зүрхний шигдээс гэж зүрхний булчинг хангадаг титэм судасны зарим нь гэнэт бөглөрөх болдог ба зүрхэнд цус эргэлдэж чадахгүй болж зүрхний булчин ажиллагаагүй болох ба зүрх агших чадваргүй болохыг хэлнэ. Зүрх ажиллагаагүй болвол хүчтэй цээжний өвдөлт, зүрхний булчингийн тогтворгүй байдлын улмаас хэм алдалт үүснэ. Ялангуяа ховдолын хэм алдалт нь ховдолын агшилтын хүч алдагдаж, зүрх тархи руу хүчилтөрөгч болон шим тэжээл явуулж чадахгүй болж 5 минутын дотор хэвийн болж чадахгүй тохиолдолд тархины үйл ажиллагаагаа алдах болон үхэлд ч хүргэж болно.

Шалтгаан
Цочмог зүрхний шигдээс нь өвчтнүүдийн 90% дээш нь титэм судасны дотор хананы хатуурал болон судасны хана нарийссанаас гэнэт цус бүлэгнэж титэм судас бөглөрөх аюулд хүрдэг байна. Артерийн хатууралыг хүндрүүлдэг гол эрсдэл нь даралт ихсэх, тамхи, сахарын өвчин, жингийн илүүдэл, цусан дах хлостерин ихсэх гэх мэт ба үүнээс гадна сэтгэлзүйн стресс, сандруу, тэвдүү, байнга өрсөлдөж тэмцэлддэг болон хөдөлгөөний дутагдал зэрэг юм.

Шинж тэмдэг

  • 30 минутаас илүү үргэлжилсэн цээжний голд дарах, шахах мэдрэмж
  • Мөр, хүзүү хоолой, эрүү, гар болон нуруугаар өвдөх
  • Толгой эргэх, ухаан алдах, хүйтэн хөлс цутгах болон санаа алдах, дотор муухайрах

 

Онцлог

  • Өвдөлтийн хэмжээ их
  • Үргэлжлэх хугацаа нь урт
  • Тайван байх, эм уусан ч үр дүнгүй гарахгүй байх
  • Үл тоомсорлох нь өвчтөний зүрхний булчинг гэмтээдэг

 

Оношлогоо
Анхан шатны оношлогоо нь эмнэлзүйн зовиур болон зүрхний бичлэгийн өөрчлөлтийг дүгнэж онош нь цусны шинжилгээний зүрхний ферментийн өөрчилөлтөөр илэрдэг ба хэдэн цаг зарцуулагддаг.

Эмчилгээ
Бөглөрсөн судсыг хурдан сэтгэж, цусны урсгалыг сэргээх эмчилгээ чухал ач холбогдолтой. Эрт үед сэтгэх эмчилгээ хийх нь зүрхний булчингийн гэмтэлийг багасгах бөгөөд зүрхний агших чадварыг хадгална. Цээжний өвдөлт илрээд 4-6 цагийн дотор бөглөрөл сэтгэх эмчилгээ хийгдвэл сайн үр дүнтэй байдаг.
Судас сэтгэх эмчилгээ нь цусны судасыг шууд тарьж, бүлэгнэсэн цусийг хайлуулан, бөглөрсөн титэм судсыг нүхэлж цоолон, стэнт суулгах ажилбар нь эмчилгээний гол хэсэг юм.
Бүрэн эдгэлт нь зүрхний булчингийн шархнаас хамаарч хэдэн долоо хоног шаардагдана. Хөнгөн шигдээс бол 2 долоо хонгийн дараа бүрэн эдгэх боломжтой ба дунд зэргийн өвчлөл бол 4н долоо хоног, хүндэвтэр байсан бол 6н долоо хоног болж эдгэнэ.

Урьдчилан сэргийлэх арга
Аспирин болон бета зогсоогч, статин зэрэг бодисууд нь дахин өвдөхөөс сэргийлж өвчтөний амьдрах насыг уртасгахад тусладаг эм бэлдмэл ба эсрэг заалтгүй бол тасралтгүй уух хэрэгтэй. Тамхиа хаях, жингээ хасах, зөв хооллох, даралт болон сахараа тогторжуулах, цусан дах хлостеринаа багасгах, биедээ тохирсон дасгал хөдөлгөөн хийх гэх мэт нь таны амьдралын түвшинг нэмэгдүүлж насыг тань уртасгахад туслана. Түүнчлэн үе үе зүрхний шинжилгээ хийлгэж дахин өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Зүрхний бүтцийн өвчин

Төв артерийн судасны өргөсөл болон урагдал гэж хуваагдана. Төв артерийн судасны өргөсөл нь судасны хана хөөж овойж товойсон байдалтай өөрчилөгддөг өвчлөл бөгөөд төв артерийн судасны урагдал нь судасны хана урагдсан өвчлөлийг хэлнэ.

Төв артерийн судасны өргөсөл
Төв артерийн судасны өргөсөл нь судасны хана хөөж овойж товойсон байдалтай өөрчилөгддөг өвчлөл бөгөөд аль нэг хэсэг нь хэвийн диаметрээс 1.5 дахин томрохыг төв артерийн судасны өргөсөл гэх бөгөөд яг 75% нь хэвлийд, 25% нь цээжний артерийн судсанд илэрдэг.

Шалтгаан
Артерийн судасны хатуурал : Артерийн судасны хатууралаас үүдэн судасны хана өөрчилөлтийн нөлөөгөөр хэврэгшсэн хэсэг цусны даралтыг тэсвэрлэх чадваргүй болж сунадаг байна.

Шинж тэмдэг
Ихэвчлэн цээжний CT, хэвлийн эхо шинжилгээгээр санаандгүй илэрдэг шинж тэмдэггүй байх нь элбэг байна. Гэвч ойр орчмын эрхтэнүүдэд шахалт өгч цээжний хэсэгт таагүй мэдрэмж цээжний өвдөлт болон хэвлийн өвдөлт мэдрэгддэг. Хэвлийн гол артерийн өргөсөлийн үед гэдсэнд импульс үүсэж, масстай харьцах замаар оношлогддог

Оношлогоо
Цээжний болон хэвлийн CT шинжилгээгээр оношлодог ба ялангуяа хагалгаа хийлгэх шаардлагагүй бага өргөсөл болон мэс ажилбарын дараа хянах шинжилгээнд хэрэглэж байна.

Эмчилгээ
Төв артерийн судасны өргөсөлийн эмчилгээ нь мэс засал, нүхтэй стэнт суулгах ажилбар болон эмийн эмчилгээ гэж хуваадаг байна. Төв артерийн судасны өргөсөлөөс үүдэлтэй хам шинж байхгүй, хэмжээ нь том биш тохиолдолд даралт ихсэх, судасны хатуурал, эмийн эмчилгээ хийх бол CT шинжилгээ хийж тогтмол ажиглаж хянана. Хагалгаа болон нүхтэй стэнт суулгах ажилбар нь төв артерийн өргөсөлийн хам шинжтэй, хэмжээ нь том, идэвхтэй явцтай үед хийнэ. Хагалгааны арга нь төв артерийн өргөсөлийг тайран авч, хиймэл судасаар солих болон ташааны судсаар нүхтэй стэнт суулгана. Нүхтэй стэнт суулгах ажилбар нь төв артерийн өргөсөлийн байрлал болон хэлбэрт тохирсон бол нүхтэй стэнт суулгах ба мэс ажилбартай харьцуулвал хэвтэн эмчилүүлэх болон эдгэх хугацаа багатай бөгөөд хам шинж илрэх нь бага гэж тэмдэглэгдсан байна.

Төв артерийн судасны урагдал
Төв артерийн судасны урагдал нь төв артерийн хана урагдсан өвчлөл бөгөөд урагдсан ханаар шинэ зай үүсч, цусыг анх дамжуулж байсан орон зайнаас ялгах байдлыг хэлнэ

Шалтгаан
Зохицуулалтгүй өндөр даралт нь хамгийн гол шалтгаанаар нийт өвчтний 80%-д илэрсэн. Төрөлхийн шалтгаантай төв артерийн хананы өөрчилөлт илэрсэн marfan syndrome, төв артерийн хавхлагын дутагдал, Тернерийн синдром гэх мэт өвчин илэрч болно. Түүнээс гадна хөгшрөлт, хатууралаас үүдэн илэрч болно.

Шинж тэмдэг
Энэ нь цээжний өвдөлт , гэнэт тэвчишгүй урагдаж буй мэт хүчтэй өвдөх нь цээжний урд, ард болон гэдэсний дээр илэрдэг.

Оношлогоо
CT шинжилгээг үндсэн дүрс бичлэгийн оношлогоонд ашигладаг.

Эмчилгээ
Төв артерийн судасны хананы урагдал илэрсэн хэсэг болон хам шинж байгаа эсэхийг дүгнэж, тасгийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ хийдэг. Буурсан урагдал илэрч, хам шинж байхгүй тохиолдолд цусны даралт болон судасны цохилтыг тогтворжуулж, эмийн эмчилгээ хийж, явцыг ажиглах нь зүйтэй. Өгссөн урагдалын үед задарснаас болж үхлийн аюул өндөр байдаг ба эртхэн мэс заслын эмчилгээ хийх зарчимтай юм. Түүнчлэн үндсэн эрхтэнүүдийн цусны эргэлт багасч, судас задрах эрсдэлтэй бөгөөд marfan syndrome гэх мэт төрөлхийн өвчлөлийн хүчин зүйл бүхий тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх зарчимтай байдаг.