танилцуулга
"Бидний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг болох нүдний эрүүл мэндийг бидэнд даатгана уу"
Нүдний тасаг нь торлогийн клиник, хүүхдийн нүднйи тасаг болон хялар засах клиник, нүдний гоо сайхны мэс заслын клиник, нүдний даралтын клиник, нүдний эвэрлэг бүрхэвч болон зовхины клиник гэж хуваан бүх гишүүд нэгдсэн чин сэтгэлээр оношилгоо эмчилгээ хийдэг газар юм. Солонгосын дээд зэрэглэлийн профессорууд, шилдэг мэргэжлийн нүдний эмчийн үзлэг, бүрэн тоноглогдсон хагалгааны өрөө, өвчтний тасаг, мэргэшсэн сувилагч нар нүдний тасгийн бүрдүүлж буй нэг гэр бүлийн гишүүд юм.
эмчилгээний чиглэл
Болор цайх
Нүдний алимны доторх гэрлийг ашиглан болор цайлтын мэс засал хийх : Уг танхимд Солонгосын нүдний тасгийн эмч нар анх удаа бие даан сайжруулсан “нүдэн доторх гэрэл ашиглан болор цайлтын мэс засал” хийн, анагаахын шинэ технологиор хүлээн зөвшөөрөгдсөн. Түүнчлэн мэс заслын үеэр нүд гялбах, сэтгэл түгших болон мэс заслын хүндрэл бууруулах тал дээр анхаарч мэс заслыг үр дүн болон сэтгэл ханамжтай хийдэг.
Анагаахын шинэ технологи (NET) : БНСУ-ын аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд шинэ технологи гарган, давуу талыг нь баталгаажуулж, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд хүлээн зөвшөөрөн, тухайн шинэ технологийн гүйлгээг сурталчилан, зах зээлд саадгүй нэвтрэхийг нь дэмжих зорилготой улсаас системтэй ажиллаж байна.
3D дижитал өндөр нарийвчлалтай нүдний торлог бүрхэвчийн болон болорын мэс засал : Солонгосдоо хоёрдугаарт нэвтрүүлсэн хамгийн сүүлийн үеийн дүрс бичлэгийн төхөөрөмж (Ngenuity, Alcon, USA) нь гэрэлд хамгийн бага өртөлт болон өвчтөнд тохирсон мэс заслын сайжруулсан бичлэгт тулгуурлан аюулгүй бүрэн төгс мэс заслын үр дүнг санал болгож байна.
Эвэрлэг бүрхэвч, торлог бүрхэвч
Хараагүй болох магадлал өндөртэй гурван өвчний хоёр нь болох эвэрлэг бүрхэвчний толбо, чихрийн шижнээс үүдэлтэй торлог бүрхэвчний өвчлөл нь шинж тэмдэг нь илт мэдрэгддэггүй болохоор хөгшрөлт хэмээн андууран, эмчилгээ хийх тохиромжтой үеийг нь алдсан тохиолдол маш олон бөгөөд бүрэн эдгэрэх нь маш хэцүү. Тиймээс нарийн шинжилгээнд үндэслэн тодорхой оношилгоо эмчилгээ хйих нь маш чухал. Өвчний зэргээс хамаарч өвчний явцыг зогсоох, шинж тэмдгийг намдаахын тулд хэвтэн эмчилүүлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалттайгаар нүдний алиманд тариа хийх болон лазерь эмчилгээ хийж болно.
Хялар, солир
Объект харахдаа хоёр нүдний харц таарахгүй ба нэг нүд нь харааны чиглэлээс өөр чигт харахыг хялар болон солир гэнэ. Хүүхдийн хялар нь харааны хөгжилд муугаар нөлөөлдөг төдийгүй гоо зүйн хувьд ч таагүй бөгөөд сэтгэлзүйн гэмтэлтэй ч болж болзошгүй ба, фокус алдагдах болон нүдний ядаргааг улам бүр нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдээс ялгаатай нь хүүхдүүд ихэвчлэн өөрийгөө тодорхой илэрхийлэх тал дээр дутагдалтай, шинжилгээний үед хүндрэлтэй байдаг бөгөөд чадварлаг мэргэжлийн эмчид хандан үнэн зөв оношилгоо болон тохиромжтой эмчилгээ хийлгэх нь маш чухал юм.
Хараа муудах болон гэрлийн хугарлын өөрчилөлт
Хүүхдүүд нь бие бялдарын өсөлттэй хамт нүдний өсөлт хамт явагддаг ба энэ үед харааны чадвар бас хөгжиж байж насанд хүрэхэд эрүүл нүдтэй байна. Ямар нэг нүдний бүтцийн өөрчилөлтгүй ч нэг нүд эсвэл хоёр нүдний хараа муу байхыг хараа муудах гэдэг бөгөөд, түүний шалтгаан нь гэрлийн хугарал өөр өөр болон хугарлын өөрчилөлт зэрэг юм. Нас болон хугарлын индексэд тохирсон нүдний шил зүүх болон бусад эмчилгээ хийснээр хараа засах боломжтой.
Орбит/нүдний аяга/-ны хугарал
Орбитын хугарал нь ихэвчлэн нүдний эргэн тойронд гэмтлийн дараа тохиолддог. Хугарлын хэмжээ бага энгийн хугарлын үед нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг ч хараа муудах эсвэл нүдний алимны хөдөлгөөний хязгаарлалт, нүдний харааны хямрал, нүүрний мэдрэл буурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. CT бичлэг болон нүдний нарийн шинжилгээгээр оношлогдсоны дараа мэс заслын эмчилгээ шаардлагатай байж болох ба мэс засал нь маш хэцүү бөгөөд ховор тохиолдолд харааны мэдрлийн гэмтлээс үүдэн хараагүй болж ч болох тул чадварлаг, туршлагатай мэргэжилтэн л энэ мэс заслыг хийх хэрэгтэй.
Зовхи унжих
Зовхи өргөдөг булчин болон мэдрэлд өөрчилөлт үүсэн урдаас нь харахад нүдний зовхи жижгэрсэн байдал бөгөөд үүнийг засахад урд талаас харахад гадаад үзэмжний хувьд болон харааны эмгэг ч засагдах боломжтой юм. Хүүхдийн төрөлхийн зовхи унжилтын тохиолдолд зовхины унжилтаас үүдэн толгойн байрлалын хэвийн бус байдал, хараа муудах эрсдэл бий болдог. Үүний шалтгаанаас хамааран олон төрлийн эмчилгээний арга бий бөгөөд үнэн зөв оношилгоо шаардлагатай ба мэс засал хийх тохиолдолд хэтэрсэн, дутуудсан, тэгш хэм алдагдсан зэрэг гоо сайхны асуудал болон нүдэнд хүндрэл үүсч болзошгүй тул чадварлаг туршлагатай мэргэжлийн эмчтэй зөвшилцөх шаардлагатай.
Нулимс гоожих
Нүднээс хамар руу холбоотой нулимсны суваг нарийссан болон бөглөрснөөс нулимс ялгарах чавдар буурч, нулимс хамар руу урсалгүй гадагш хальдаг өвчнийг нулимс гоожих гэнэ. Нулимс хуримтлагдах үед хараа бүрэлзэн байнга арчих таагүй байдал үүсч, хугацаа өнгөрөх тусам нүдний эргэн тойрон дах арьс шархалж, нуух их ялгарах зэрэг зовиур илэрдэг. Нүдний гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч нар эмчилгээний дараа өвчний шалтгаанаас хамааран нүдний дусаалга, иллэг зэрэг мэс заслын бус эмчилгээ, нулимсны зам гаргах, силикон гуурс суулгах зэрэг нулимсны зам шинээр бий болгох зэрэг мэс заслын эмчилгээ хийдэг.
Бамбай булчирхайнаас үүдсэн нүдний өвчлөл
Бамбай булчирхайнаас үүдсэн нүдний өвчлөл нь бамбай булчирхайн өвчлөлөөс хамааран үүсдэг өвчин бөгөөд дарлааны эмгэгээс үүдэн нүдэнд үрэвсэл үүсгэдэг өвчин. Нүд улайлт, даралт, зовхи хавдахаас эхлээд нүд товойн гарч ирэх, зовхины булчингийн томрол, давхар харах зэрэг гоо зүйн болон үйл ажиллагааны асуудалаар зогсохгүй харааны мэдрэл муудсанаар хараагүй болох нь ч байдаг. Тиймээс эхэн үед нь үнэн зөв оношилох нь маш чухал бөгөөд энгийн нүдний шинжилгээ биш фокус болон харах хүрээний шинжилгээ зэрэг нарийн болон цусны, СТ, дотрын эмчийн зөвлөгөө зэрэг хэрэгтэй бөгөөд оношилгооны дараа урт хугацааны турш тохиромжтой эмчилгээ хийлгэж байж хам шинж болон хүндрэлгүйгээр эдгэрэх бөгөөд заавал хамаарал бүхий салбарын мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Нүдний даралтны лазерь
Хараагүй болох магадлал өндөртэй гурван өвчний нэг болох нүдний даралттай өвчтнүүд аажмаар ихэсч буй бөгөөд нийт өвчтний 10% нь хараагүй болдог гэсэн тэмдэглэгдсэн байна. Нүдний даралт нь үндсэндээ нүдний дусаалга болон эм уух эмчилгээ хийдэг боловч, эмийн эмчилгээгээр зохицуулагдахгүй өвчтнүүдийн хувьд өвчнөөс нь хамааран лазерийн эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг.
Контакт линз
Эвэрлэгийн муруйлтын радиусын шинжилгээ, хугарлын шинжилгээ, эвэрлэгийн топографийн шинжилгээ зэрэгт үндэслэн хамгийн тохиромжтой контакт линзыг жороор бичиж өгдөг.
Нүд хуурайших өвчин
Нүд хуурайших нь нулимс дутагдснаас үүсдэг өвчин биш бөгөөд тал орчим хувь нь нүдний үрэвслээс үүдэн бий болдог ба ихэнх хүмүүс мэддэгчлэн хиймэл нулимсаар эмчлэгдэх нь ховор. Нүдний зовхины үрэвсэл болон зовхины булчирхайн үйл ажиллагааны дутагдалыг тодорхой хэмждэг (Meibography), нулимсны үрэвслийн хэмжээ (MMP-9) зэрэг нарийн шинжилгээнд үндэслэн нүд хуурайшилтын шалтгааныг оношилж, тохирсон эмчилгээг санал болгож байна.